| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2025/00029/И |
| Дугаар | 302/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 302/ШШ2025/00023
| 302/ШШ2025/00023 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн С суманд үйл ажиллагаа явуулах, Д ХХК /захирал О.С/
Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 466,200 /дөрвөн зуун жаран зургаан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/ нь Д ХХК /захирал О.С/-д холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 466,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д ХХК нь 2018 оны 02 дугаар сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2021 оны 08 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж 466,200 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компанийн захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд Д ХХК-ийн дутуу төлсөн шимтгэл болох 466,200 төгрөгийг төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/ шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Д ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М. нь хариуцагч Д ХХК /захирал О.С/-д холбогдуулан дутуу төлсөн шимтгэл 466,200 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д ХХК /захирал О.С/ нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 466,200 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын дутуу төлсөн шимтгэл 466,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д ХХК /захирал О.С/ биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 466,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14,636 төгрөгийн тал нь болох 7,318 төгрөгийг хариуцагч Д ХХК /захирал О.С/-аас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д ХХК /захирал О.С/ нь Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын нэхэмжилсэн Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 466,200 /дөрвөн зуун жаран зургаан мянга хоёр зуун/ төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д ХХК /захирал О.С/-аас 7,318 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б