| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00554/И |
| Дугаар | 302/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00034
| 2025 01 13 | 302/ШШ2025/00034 |
|
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар сарын оршин суух, Х овогт Тын Н
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Т овогт Бийн А
Хамтран хариуцагч: Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /дарга, дэд хурандаа Н.Б/
Нэхэмжлэлийн шаардлага: Насанд хүрээгүй хүү А.Мийг өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 09/421 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх арга хэмжээ авахыг даалгах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүд болох А.А, А.А, А.Ц, А.М, А.М нарт ногдох хувийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч Х.Б
Хариуцагч Б.А /цахимаар/
Хамтран хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Т овгийн Аын Мг эх нь болох Т.Нийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Т овгийн Аын Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг нь болох Б.Аоор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Б аймгийн Ө сумын 8 дугаар багт байршилтай 487 м.кв газар, тухайн газарт барьсан 90 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Аоос гаргуулан гэр бүлийн гишүүд Т.Н, А.А, А.А, А.Ц, А.М, А.М нарт үлдээж, гэр бүлийн гишүүд Т.Н, А.А, А.А, А.Ц, А.М, А.М нараас 2,857,142 төгрөгийг гаргуулан гэр бүлийн гишүүн Б.Ад олгосугай.
4. Нэхэмжлэгч Т.Н хамтран хариуцагч Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 09/421 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Аоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нт олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б