Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 302/ШШ2025/00050

 

 

 

         2025            01            16     

                            302/ШШ2025/00050

 

    

 

                                    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С Тоуэр 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах, Р ББСБ ХХК /гүйцэтгэх захирал Б.Ч/

Хариуцагч: Б аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, Х овогт Дийн А

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үндсэн үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р ББСБ ХХК /гүйцэтгэх захирал Б.Ч/ нь Д.Ад холбогдуулан гэрээний үндсэн үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Д.Атай Улаанбаатар хот, С дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, Ү гудамж, 000 дугаар байр, 00 тоот хаягтай 1 өрөө 35, 79 метр квадрат орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож №Х/23/144 дугаар бүхий Иргэний хуулийн 287.1-д заасан “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулсан байдаг.

1.2. Тухайн үед хөлсүүлэгч нь эхний 6 сарын төлбөрийг нэг дор авах сонирхолтой байсан тул манай Р ББСБ ХХК-д хандаж эхний 6 сарын байрны хөлс болох 4,800,000 төгрөгийг урьдчилан авч түүний хариуд хөлслүүлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №Х/23/144 дугаар Орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлсүүлэгчийн төлбөр авах шаардах эрх буюу авлагыг Р ББСБ ХХК-д шилжүүлэхээр харин Р ББСБ ХХК нь хариуцагчаас сар бүрийн 25-ны өдөр тухайн сарын хөлс болох 800,000 төгрөгийг авч байхаар харилцан тохиролцож №F/23/144 дугаар Факторингийн үйлчилгээний үзүүлэх гэрээг байгуулсан.

1.3. Гэтэл хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №Х/23/144 дугаар Орон сууц хөлслөх гэрээний 5.1, 5.2, Иргэний хуулийн 287.1-д тус тус заасныг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс шаардлага тавих бүрд хойшлуулсаар түрээсийн төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй байраа хүлээлгэж өгөөд явсан.

1.4. Иймд гэрээний үндсэн үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.А хариу тайлбартаа “Миний бие Д.А нь Р ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан 6,000,000 төгрөг гаргасан тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би  уг 6,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК /гүйцэтгэх захирал Б.Ч/ нь Д.Ад холбогдуулан гаргасан гэрээний үндсэн үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрээний үндсэн үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 55,475 төгрөг, мөн хариуцагч Д.Ааас 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р  ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Х овогт Дийн А нь Гэрээний үндсэн үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 55,475 төгрөг, мөн хариуцагч Д.Ааас 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          К.Б