| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00020/И |
| Дугаар | 302/ШШ2025/00051 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 302/ШШ2025/00051
| 302/ШШ2025/00051 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Прокурорын газар
Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогтой Е
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт 3,113,400 /гурван сая нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Т.Ед холбогдуулан Зээлийн үүрэгт 3,113,400 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Б сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцахад сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр төсөл боловсруулан шалгарсан Т.Е нь “Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ”-г 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр сумын Засаг даргатай байгуулан “Авто засвар” эрхлэх зориулалтаар 4,000,000 төгрөгийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.
1.2. Гэвч Т.Е нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Сум хөгжүүлэх санд 3,113,400 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.
1.3. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад "Зээлийн үндсэн төлбөрийг ...эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгана”, 2.3 дахь заалтад “...зээлийн хүүг ...Б сум дахь Төрийн сангийн дансанд төлнө” гэж заасан зээлдэгчийн үүрэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж заасан зохицуулалт зэргээс үзэхэд хариуцагчаас зээлийн төлбөрийг хүүгийн хамт гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
1.4. Тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Т.Е нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг авч, эргэн төлөөгүйгээс төрд, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул зээлийн үүрэгт 3,113,400 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Б аймгийн Прокурорын газраас хариуцагч Т овогтой Еаас 3,113,400 төгрөг гаргуулж, Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Е нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 3,113,400 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь хариуцагч Т.Ед холбогдуулан Зээлийн үүрэгт 3,113,400 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Е нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн Зээлийн үүрэгт 3,113,400 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Дийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын Зээлийн үүрэгт 3,113,400 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Е биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,113,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,764 төгрөгийн тал нь болох 32,382 төгрөгийг хариуцагч Т.Еаас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Е нь Б аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн Зээлийн үүрэгт 3,113,400 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Еаас 32,382 /гучин хоёр мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б