Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/00066

 

 

 

          2025            01            20     

                             302/ШШ2025/00066

 

    

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Прокурорын газар

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Ты С

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт 2,631,406 /хоёр сая зургаан зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Т.Сд холбогдуулан Зээлийн үүрэгт 2,631,406 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Б сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцахад сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэх сонгон шалгаруулалтад төсөл нь шалгарсан Т.С нь “... хөнгөлөлттэй зээл олгох... гэрээ”-г 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр сумын Засаг даргатай байгуулан “компьютер үйлчилгээ” эрхлэх зориулалтаар 2,500,000 төгрөгийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.

1.2. Гэвч Т.С нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Сум хөгжүүлэх санд 2,631,406 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.

1.3. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад "Зээлийн үндсэн төлбөрийг ...эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгана”, 2.3 дахь заалтад “...зээлийн хүүг ...Б сум дахь Төрийн сангийн дансанд төлнө” гэж заасан зээлдэгчийн үүрэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж заасан зохицуулалт зэргээс үзэхэд хариуцагчаас зээлийн төлбөрийг хүүгийн хамт гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

1.4. Тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Т.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг авч, эргэн төлөөгүйгээс төрд, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул зээлийн үүрэгт 2,631,406 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А хариу тайлбартаа “Миний бие К.А нь Б аймгийн Прокурорын газрын Т.Сд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би хариуцагч Т.Сы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тус Б аймгийн Прокурорын газрын Т.Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үүрэгт 2,631,406 төгрөг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Т.Сд холбогдуулан гаргасан Зээлийн үүрэгт 2,631,406 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Сы итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Зээлийн үүрэгт 2,631,406 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,631,406 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,052 төгрөгийн тал болох 28,526 төгрөгийг хариуцагч Т.Саас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С овогт Ты С нь Зээлийн үүрэгт 2,631,406 /хоёр сая зургаан зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Т.Саас улсын тэмдэгтийн хураамжид 28,526 /хорин найман мянга таван зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б