Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 302/ШШ2025/00093

 

 

 

         2025            01            29     

                            302/ШШ2025/00093

 

    

 

                                    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, дүгээр хороо, ж 9/1, 8 давхарт үйл ажиллагаа явуулах, С барьцаалан зээлдүүлэх газар ХХК /гүйцэтгэх захирал С.Л/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суух, Х овогт Цын И

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,080,587.44 төгрөг, зээлийн хүү 185,268.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,653.45 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 1,279,809 /нэг сая хоёр зуун далан есөн мянга найман зуун есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК /гүйцэтгэх захирал С.Л/ нь Ц.Ид холбогдуулан Үндсэн зээл 1,080,587.44 төгрөг, зээлийн хүү 185,268.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,653.45 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 1,279,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай Ц.Итай нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр БЗГ22-2028 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 615 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

1.2. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 1,998,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,270,509.49 төгрөг үлдсэн байна.

1.3. Иймд Үндсэн зээл 1,080,587.44 төгрөг, зээлийн хүү 185,268.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,653.45 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 1,279,809 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ц.И хариу тайлбартаа “Миний бие Ц.И нь С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн зээлийн нийт үүрэгт 1,279,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Би уг зээлийн үүрэгт 1,279,809 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК /гүйцэтгэх захирал С.Л/ нь Ц.Ид холбогдуулан гаргасан үндсэн зээл 1,080,587.44 төгрөг, зээлийн хүү 185,268.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,653.45 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 1,279,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.И нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээл 1,080,587.44 төгрөг, зээлийн хүү 185,268.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,653.45 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 1,279,809 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,265 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 17,632 төгрөг, мөн хариуцагч Ц.Игаас 17,632 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х овогт Цын И нь Үндсэн зээл 1,080,587.44 төгрөг, зээлийн хүү 185,268.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,653.45 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 1,279,809 /нэг сая хоёр зуун далан есөн мянга найман зуун есөн/ төгрөгийг нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 17,632 төгрөг, мөн хариуцагч Ц.Игаас 17,632 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          К.Б