| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00023/И |
| Дугаар | 302/ШШ2025/00098 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 302/ШШ2025/00098
| 2025 01 30 | 302/ШШ2025/00098 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах, Т ББСБ ХХК
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Мийн А
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Бы Ж
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Мийн А
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 11,321,707, зээлийн хүү 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нийт 14,314,692 /арван дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь М.А, Б.Ж, М.А нарт холбогдуулан үндсэн зээл 11,321,707, зээлийн хүү 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нийт 14,314,692 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
1.1. Т ББСБ ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 253100320082 тоот Зээлийн гэрээгээр М.А 13,000,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Б.Ж, М.А нарт гэрээ байгуулсан.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Баталгаат ипотекийн гэрээг байгуулж, гэрээгээр Б аймгийн Ө сумын 4 дүгээр баг Их булан 27-15 тоот хаягт байршилтай 100 м2 талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б аймгийн Ө сумын 4 дүгээр баг Их булан Ногоон суурьшил 23-2327 тоот хаягт байршилтай 537 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, барьцааг хуульд заасан журмын дагуу Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлд бүртгүүлсэн.
1.3. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан ч зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийг сайн дураараа төлөхгүй байгаа тул шүүхэд ийнхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч нар нь 2024 оны 02 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11,321,707, зээлийн хүү 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нийт 14,314,692 өр төлбөртэй байна.
1.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу дээрх үнийн дүнг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
1.5. Иймд М.А, Б.Ж, М.А нараас үндсэн зээл 11,321,707, зээлийн хүү 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нийт 14,314,692 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.А, Б.Ж, М.А нар хариу тайлбартаа “Хариуцагч М.А, Б.Ж, М.А бид Т ББСБ ХХК-ийн бид нарт холбогдуулан гаргасан үндсэн зээлийн төлбөр 11,321,707 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нотариатын төлбөрт 19,000 төгрөг нийт 14,314,692 төгрөг гаргуулж, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь М.А, Б.Ж, М.А нарт холбогдуулан гаргасан үндсэн зээл 11,321,707, зээлийн хүү 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нийт 14,314,692 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А, Б.Ж, М.А нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээл 11,321,707, зээлийн хүү 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нийт 14,314,692 /арван дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч М.А, Б.Ж, М.А нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Хариуцагч М.А, Б.Ж, М.А нар нь үндсэн зээл 11,321,707, зээлийн хүү 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нийт 14,314,692 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,525 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 114,762 төгрөг, мөн хариуцагч Х.А, Б.Ж, М.А нараас 114,762 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.А, Б.Ж, М.А нар нь үндсэн зээл 11,321,707, зээлийн хүү 2,478,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,664 төгрөг, нийт 14,314,692 /арван дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай Т ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А, Б.Ж, М.А нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд “Барьцааны гэрээ”-ний зүйл болох 1. Б аймгийн Ө сумын 4 дүгээр баг, Их булан ногоон суурьшил-23 гудамж, 2327 тоот хаягт байршилтай, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000748654 дугаартай 537 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээнд зориулалтай газар, 2. Б аймгийн Ө сумын 4 дүгээр баг, Их булан 27-15 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000391043 дугаартай 100 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, 3. М.Аийн эзэмшлийн 450,000 төгрөгийн үнэ бүхий зурагт, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, 500,000 төгрөгийн үнэ бүхий тавилга, 800,000 төгрөгийн үнэ бүхий угаалгын машин зэрэг хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 114,762 төгрөг, мөн хариуцагч М.А, Б.Ж, М.А нараас 114,762 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б