| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00846/И |
| Дугаар | 130/ШШ2024/01002 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2024/01002
| 2024 12 18 | 130/ШШ2024/01002 |
|
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, Т овогт Аийн А
Хариуцагч: Б аймгийн Н сумын 7 дугаар багт оршин суух, Б овогт Аы Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ж.Аыг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч С.А
Хариуцагч А.Ж
Орчуулагч М.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Аы Ж /РД:000000000/, Т овогт Аын А /РД:0000000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ж.Аыг эх нь А.Аийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ж.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг А.Жээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар гэр бүлийн хамтын өмчлөх дундын хөрөнгөнөөс 000000 улсын дугаартай, Dayang маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн мотоцикл, 3,166,667 төгрөгийн үнэтэй мал хөрөнгүүдийг хариуцагч А.Жийн өөрт нь үлдээж, хариуцагч А.Жээс гэр бүлийн хамтын өмчлөх дундын хөрөнгөнөөс 6,333,334 төгрөгийг гаргуулан гэр бүлийн гишүүд А.А, Ж.А нарт олгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Жээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б