Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00118

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00118

Улаанбаатар хот

 

 

 

2025 02 10 103/ШШ2025/00118

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .................... дүүрэг .......... дугаар хороо, ******* *******, .. давхар, ... тоотод байрлах, ******* ******* ******* *******,

Улаанбаатар хот, ******* дүүрэг .. дугаар хороо, ******* *******, ... тоотод оршин суух, овгийн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, Г. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: нь 2023 оны 05 дугаар сард барилгын туслах материал ачигчаар ажилд орсон бөгөөд түүнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор компаниас 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, Г/23/15 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийг ******* ******* ******* *******-ийн захирал Г.ийн данснаас шилжүүлсэн. Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.Иймд Б.аас 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг багасгаж үлдэх 3,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* *******, Г. нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ******* *******, Г. нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б. нь үлдэх 3,000,000 төгрөгийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.аас 31,4754 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ