Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00119

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00119

Улаанбаатар хот

 

 

 

2025 02 10 103/ШШ2025/00119

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн .. дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ... тоотод байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн .. дүгээр хороо, . . дүгээр гудамжны .тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,485,699 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой ******* нь ******* ******* ******* салбараас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/20235...... тоот цалингийн гэрээ, БГХ/202352...... тоот барьцааны гэрээг байгуулан 13,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас 206 хоногийн хугацаа хэтэрсэн. Иймд хариуцагч Т.*******оос үндсэн зээл 5,127,576,30 төгрөг, хүү 1,914,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,921,86 нийт 7,046,034,17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ******* салбараас Т.******* холбогдуулан 8,485,699 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 685,699,25 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,485,699 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 685,699,25 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 75,360 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Т.*******оос 75,360 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ