| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00112/И |
| Дугаар | 103/ШШ2025/00120 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00120
| 2025 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/00120 | Улаанбаатар хот |
2025 02 10 103/ШШ2025/00120
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ..дүгээр хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны . тоотод байрлах ******* ******* ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн .дугаар хороо, .. дугаар байрны . тоотод оршин суух, ******* овгийн холбогдох дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 4,080,161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* худалдааны төвийн ******* ******* холбоо ГҮТББайгууллага нь ******* Молл худалдааны төвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих, хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан. Тус цогцолборын 5 давхарт 5004 тоот талбайг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нь эзэмшиж ашиглаж байгаа. Эзэмших ашиглах хугацааны тог, ус, дулаан, ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээний үнэ 4,080,161 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал нь шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтын зардал болох төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн холбогдох дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 4,080,161 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,233 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 40,116 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч оос 40,116 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ