Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00131

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00131

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 02 12 103/ШШ2025/00131

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* ******* .. дүгээр хороо, Наран хороолол, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ... дугаар хороо, ******* ******* .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Үүнд: Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* ******* байгуулан 500,000 төгрөгийн дэмжлэг авч, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 24 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 350,000 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл 150,000 төгрөгийн төлбөр хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийн хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу аас 150,000 төгрөгийг гаргуулан, ******* ******* , хэлтсийн Төрийн сан 10020023.... дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* газраас нэхэмжилж байгаа 150,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 150,000 төгрөг /нэг зуун тавин мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 5,150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,575 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ