| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00105/И |
| Дугаар | 103/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/00106
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2025/00106 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, ******* **** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч:Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.******* миний бие Э.*******тай хамтран амьдраад 7 жил болоод 2 хүүхэдтэй болсон. 2022 оны 12 дугаар сард гэрээсээ яваад одоог хүртэл ирээгүй. 2024 оны 9 дүгээр сарын 11-нд гэрлэлтээ цуцлуулахаар эвлэрүүлэн зуучлахад өргөдөл өгсөн боловч дуудсан цагт ирээгүй бөгөөд утсаа авахгүй байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Т.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 2015 оноос 2022 оны 9 сар хүртэл 7 жил хотод хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2015 оны 6 дугаар сарын 16-нд том охин , 2017 оны 02 дугаар сарын 12-нд бага хүү нар төрсөн гэв. Нөхөр байсан ******* хотод нэг эмэгтэй хүнтэй уулзаад байхаар нь би өөрөө Багануурт ирэх шийдвэр гаргаад 2022 оны 09 р сард Багануурт ирсэн. Тэгээд тэр ондоо 12 сард гэрээсээ явсан. Үүнээс хойш Багануурт ирээд 1-2 удаа хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж ярьсан. Тэгээд уулзах өдөр нь залгахаар утсаа авахгүй алга болдог. Одоо хотод л байгаа байх гэж бодож байна. Би ******* эрэн сурвалжлуулаад хаягийг нь тогтоочихвол гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн юм гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
/хх-ийн 2-8 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
1.Учир нь: Хүсэлт гаргагч Т.******* нь Э.*******тай 2015 онд танилцан хамтран амьдарч 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, 2015 оны 6 дугаар сарын 16-нд охин У., 2017 оны 2 дугаар сарын 12-нд хүү А. нар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
3.Эцэг эх нь үр хүүхдээ адил хэмжээгээр тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, асран хамгаалах үүрэгтэй байтал Э.******* нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй хүүхдүүдээ 2022 оноос хойш орхин явсан, түүний оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод нь Т.******* гэр бүлийн холбогдолтой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
4.Иймд хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 8, 10 насны хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул *******ын оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар түргэн шуурхай гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Боржигон овогт ******* 1983.03.24-нд төрсөн. РД:УГ83032413, Багануур дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг гудамж 1 тоот хаягт бүртгэлтэй байсан зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигон овогт ******* /РД: УГ83032413/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Э.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Т.*******д анхааруулсугай.
4.Боржигон овогт ******* 1983.03.24-нд төрсөн, УГ83032413 регистрийн дугаартай, Багануур дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг гудамж 1 тоот хаягт бүртгэлтэй байсан зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА