Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2014/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн танхимднээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга д холбогдох

Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Доржанцангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд ,  нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн харьяат миний бие тус аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/480 тоот захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хорооллын тоотод орон сууцны зориулалтаар, нэгж талбарын дугаар бүхий 400 мгазрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болж энэ захирамжийн үндсэн дээр Эрдэнэбулган сумын газрын даамал тэй 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Иргэн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г /№2450/ байгуулж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар  0248455-г 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр авсан болно. нь 2013 оны 4 дүгээр сард хашаагаа барьж, байшин барих шороогоо буулгаж байсан юм.

Гэтэл Архангай аймгийн Засаг дарга нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А/452 дугаартай захирамж гаргаж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй  гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу байна.

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/452 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн нь Газрын тухай хуулийн дагуу Архангай аймгийн Засаг даргад өргөдөл хүсэлтээ өгч, зохих журмын дагуу аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 485 дугаар захирамжаар өөрийн эзэмшилдээ газар авч газрын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. нь хувийн шалтгаанаар 1 жил гаран тухайн газар дээр үйл ажиллагаа явуулалгүй байж байгаад 2013 оны 05 сарын 05-ны үед найз ыг газар дээрээ хайрга буулган блокон хашаа барихыг гуйсны үндсэн дээр нь , , гэх хүмүүстэй хамтран гийн эзэмшлийн газарт хайрга буулгасан байдаг. Гэтэл тухайн буулгасан хайргыг гийн хөрш ямар нэгэн шалтгаангүйгээр өөр тийш ачиж зөөсөн. Уг хайргыг ачсан ******* нь уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Мөн , , нар тай хамт ирж хайрга буулгасан гэдгийг гэрчилж гэрчийн мэдүүлэг өгсөн. Архангай аймгийн Засаг дарга уг газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэсэн шалтгаанаар газар эзэмших гэрээг хүчингүй болгосон. Гэтэл нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө удаа дараа ирж тухайн газартаа хашаа хатгах гэсэн боловч хөрш айл болох ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр хашаа хатгахыг эсэргүүцсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн үүргийг ноцтой зөрчиж байна. Иргэн , ы хашаа барихыг эсэргүүцсээр гийн газар эзэмших хугацаа дууссан. Гэтэл энэ шалтгаанаас болж гийн газар эзэмших гэрчилгээ хүчингүй болсон байгаа. Иймд Архангай аймгийн Засаг даргын газар эзэмших гэрээг хүчингүй болгосон захирамж нь хууль зөрчсөн байгаа учир уг захирамжийг хүчингүй болгож өгнө  үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие гийн гуйлтаар түүний эзэмшлийн газарт хашаа хатгахаар удаа дараа очсон боловч түүний хөрш байнга эсэргүүцдэг байсан. Энэ тухайгаа Архангай аймгийн Засаг даргад уламжлахад “би газрын албаны дарга д үүрэг өгсөн байгаа” гэж хэлсэн. Газрын албаны дарга тай уулзахад надад та санаа зоволтгүй хийх ёстой ажлаа хий гэж хэлсэн. Гэтэл удалгүй 2013 оны 12 сард гийн газар эзэмших гэрээг хүчингүй болгосон Аймгийн Засаг даргын захирамж гарсан гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“Тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ  хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгоно” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Архангай аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2жил дараалан ашиглаагүй бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно... гэж заасан байгаа. Энэ газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаанд ашиглаагүй болох хавтаст хэргээс тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ы гаргасан өргөдөл болон цагдаад шалгагдсан баримт зэргийг авч үзэхэд 2013 оны 06 сараас хойш болсон үйл явдал байдаг. Тухайлбал, 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цагдаагийн газар сэжигтнээр өгсөн мэдүүлэг, аймгийн Газрын албанд өгсөн өргөдөл зэрэгт үйл явдлын он, сар зөрүүтэй байдаг. Гэрч нарын хувьд элс хайрга буулгасан гэдэг боловч хаана ямар газар буулгасан гэдэг нь тодорхойгүй байгаа. Газрын албаны мэргэжилтэн******* 2013 оны 07 дугаар сарын 20-ны үед уг газар дээр очиход хашаа хатгаагүй байсан талаар мэдүүлдэг. Энэ газрыг миний зүгээс хууль бус газруудын нэг үзэж байгаа. Учир нь хавтаст хэрэгт 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийн 15 дугаарт д 400 мкв газар олгох тухай гэж заасан байгаа. Гэтэл 2011 оны 06 сарын 20-нд Газрын албанд гэх хүн газар эзэмших хүсэлтээ ирүүлсэн байдаг. Энэ нь хууль бус үйлдэл юм. нь д уг газрыг худалдсан байгаа. 2013 оны 07 сарын 10-ны өдөр эдгээр хүмүүс хоорондоо гэрээ хийж, эрх шилжүүлэх хүсэлт гаргасан хэдий ч газар эзэмших хугацааг судлахад хуульд заасан хугацаа дууссан байсан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, мөн болон нар газрын талаар аймгийн Засаг даргад бичгээр өргөдөл гаргаж байгаагүй. Эдгээр үндэслэлүүдээр энэ захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэлгүй” гэв. 

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хорооллын 9-01 тоот газрыг эзэмших гэрээг 2010 оны 6 дугаар сард байгуулж, мөн оны 8 дугаар сард уг газарт хашаа гараашаа барьсан. Тухайн үед хорооллыг жишиг хороолол болгохоор Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тогтоол гаргаж барих хашаа болон байшингийн бүтэц загварыг гаргачихсан, намайг гэрээ хийхэд уг тогтоолыг танилцуулж байсан. Түүний дагуу хашаагаа барьсан.

шүүхэд гаргасан хүсэлтдээ хорооллын 9 дүгээр гудамжны урд хэсгийн айлууд хашааны хаалгаа бүгд урагш харуулан барьсан хойт талын айлууд бүгд хойш харуулан барьж нэг хэв загварт орсон байхад ганц нь хашааны хаалгаа зүүн тийш нь харуулан бариад манай хашааг  бариулахгүй байсан нь эртнээс бодож төлөвлөн хууль бусаар өөрийн болгож авах гэж байсан гэж үзэж гомдолтой байгаа  гэсэн байна. Манайхыг хашаа, гарааш барих үед хорооллын зарим айлууд хашаа байшингаа барьж байсан бөгөөд манайхтай хамт хашаагаа барьсан хорооллын 5-1, *******, 7-1 тоот зэрэгцээ гудамжинд байсан айлууд бүгд сум, газрын албанаас өгсөн зааварчилгааны дагуу ертөнцийн зүгээр зүүн тийш хашааны хаалгаа харуулж барьсан. Ганц би биш тус хорооллын гудамжны эхэнд байгаа бүх айлууд ертөнцийн зүгээр зүүн тийш хашааны хаалгаа харуулж барьсныг би үл хөдлөх цэгээр хорооллын баруун талд байх антентай, соёмботой уулыг тогтоож авсан фото зургаар харуулж хэрэгт хавсаргасан. Төрийн өмчлөлийн газрыг өөрөө авахаар зориуд төлөвлөж хууль бусаар авах эрх ч надад байхгүй, тэгж өгөх эрх болон үүрэг ч төрд ч байхгүй байх.

Миний хашааны үүдэнд гэгчид газар өгсөн талаар хорооллын ******* тоотод оршин суух *******гийн хүү ******* надад анх 2013 онд хэлснээр би хашааны үүдэнд айлд газар өгснийг мэдсэн. Ганц манай хашааны үүдэнд ч биш тус хорооллын *******, 7-1 тоот барьчихсан хашааны үүдэнд бусдад газар өгчихсөн тул 9-1 тоотод суух 9-1 тоотод суух миний бие, ******* тоотод суух *******, 7-1 тоотод суух н.******* бид аймгийн Засаг даргад 2013 оны 05 дугаар сарын 30-нд энэ талаар гомдол гаргасан. Энэ өргөдлийн дагуу аймгийн Засаг дарга а/480 тоот захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

2013 оны 6 сараас өмнө манай хашааны үүдэнд шороо буулгаж байгаагүй бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 17-нд гэртээ ганцаараа байхад хашааны гадаа хайрга буулгачихсан байхаар нь би г буулгасан байна гэж бодоод руу ярьж “яагаад хашааны үүдэнд шороо буулгасан юм” гэхэд тэрээр “би мэдэхгүй, тэр газрыг зарчихсан, надад хамаагүй” гэж хэлсэн. Шороо буулгаснаас хойш 3 хоног хүн ирж надтай уулзах болов уу гэж харсан боловч хэн нэгэн хүн надтай шорооны талаар уулзаагүй, хашаа дээр ч ирээгүй. Тэгэхээр нь би ******* гуайг барилгын ажил хийж байна гэхээр нь манай хашааны үүдэнд хэн буулгасан нь мэдэгдэхгүй шороо байна. Та ачиж аваад явчих гэж ачуулсан. Миний хашааны хаалга дээрх газрын эзэн д тэр шороо хамаагүй, хэн асгасныг мэдэхгүй байсан учраас би шороог хашааны хаалганаас зайлуулсан. 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хашааны хаалга дээр хүмүүс газар ухаж байхаар нь би хашаа бариулахгүй гэсэн. бид 2 муудалцаж бие биенээ барьж цохиж авсан. би энэ газрыг 10 сая төгрөгөөр худалдаж авсан гэж байсан. Би түүнд энэ газрын талаар Засаг даргад гомдол гаргачихсан, гэдэг хүний нэр дээр байдаг эзэмшлийн газар байна лээ, чи Засаг даргаас гарах шийдвэрийг хар, чиний эзэмшлийн газрыг худалдан авч болохгүй гэж хэлэхэд хороолол тэр чигээрээ зарагдсан газар, би гэдгийг чинь танихгүй, өөр хүнээс энэ газрыг худалдаж авсан гэж надад хэлж байсан. Бид 2 тэр өдөр эвлэрээд салсан. Би энэ өдөр л анх удаа гэдэг хүнийг харж гийн газрыг гэдэг хүн худалдаж авсан юм байна гэдгийг мэдсэн. бид 2 бие биеэ заамдаж зодолдсоноос миний хавирга хугарсан байсан. Энэ үйл явдал 06 дугаар сарын 23-ны өдөр болсон. Үүнээс хойш 2013 оны 7 сард 90 жилийн ойн өмнөхөн манай хашааны үүд дээр гэр барьж байхаар нь очиход ах, эгч, дүү, настай хөгшин эмээ нар байсан. Эдгээр хүмүүс бүгд ы ах дүү байсан. Намайг очоод та нар яагаад хаалга таглаж гэр барьж байгаа юм бэ гэхэд худалдаж авсан өөрийнхөө газар дээр барьж байна гээд эр эм, хөгшин залуугүй над руу дайрч, нэг ах нь чиний хугарсан хавиргыг дахиад хугалж чадна гээд намайг мөн цохиж авсан. Тэгэхэд нь би цагдаад дуудлага өгч, энэ хашааны хаалга таглаж гэр барьж байгаа хүмүүсээ зохицуул гэж хэлээд явсан. Эрүүгийн хэрэг прокурорт шилжчихсэн байхад миний өрөөнд орж ирээд “танай хашааны үүдэнд манай дүүгийн гэр байгаа, дүү урагшаа эрээн явсан байгаа, ирэнгүүт нь гэрээ нүүлгээд хөдөө явна, та надад гомдолгүй гээд бичээд өгчих” гэж гуйсаар байгаад надаас бичиг хийлгэж аваад 2013 оны 08 дугаар сарын 16-нд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үед хашаа баригдаагүй байсан. Гэвч дүүгээ нүүлгээгүй байж байгаад 2013 оны 9 сарын сүүлээр хашааны суурь цутгаж байсан. Намайг очоод чи яаж байгаа юм гэхэд одоо ч барьдаг хэргээ гэсэн.

нь аар хашаа байшингаа бариулах гэрээ байгуулсан юм бол намайг хашааны гадаа шороо буулгачихлаа, ямар хүн хашааны үүдэнд газар ухаж байгаа юм гэж утсаар ярьж байхад яагаад надад би газраа зарчихсан надад хамаагүй гэж хэлсэн юм. Мөн бид хоёрын дунд 2013 оны 06 дугаар сарын 23-наас 10 сар хүртэл янз бүрийн асуудал үүсэж байхад хашааны эзэн бол яагаад чив чимээгүй байв, намайг утсаар яриад энэ байдлыг хэлэхээр надад хамаагүй гэж байснаа нь надад хамаагүй би өөр хүнээс худалдаж авсан гэж байснаа яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах болохоор тай найз нөхөд болов. Өөрийнх нь төлөө эрүүгийн хэргийн яллагдагч болоод явж байхад яагаад нэг ч үзэгдэхгүй, нэг ч уулзахгүй байсан бэ. Мөн газрын албанд яагаад өргөдөл гаргаагүй, 2013 оны 9 сард өргөдөл гаргаж байсан юм. Засаг дарга газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор өмгөөлөгчөөс зөвлөгөө авч хоорондоо хуйвалдаж хэргийн бүхий л нотлох баримтуудыг хууль бусаар бүрдүүлсэн байна. Гэрч , Н.Эрдэнэчулуун нар 2013 оны 5 дугаар сард хайрга буулгасан он, сар, өдрөө санаад мэдүүлдэг хэрнээ, түүнээс хойш 2013 оны 10 сарын эхээр болсон хашаа барьсан он, сарыг санадаггүй юм.

Би гэгчийг 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө газар дээр хашаа барих гэхэд дарамтлаагүй, түүнийг эрүүгийн хэрэгт шалгуулаагүй, түүнийг би цохиж зодож цагдаагаар яваагүй харин ы Цагдаагийн газар өргөдөл гаргасан.

Түүнчлэн 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө хашааны үүдэнд өгсөн хорооллын 9-1А тоот газар дээр хашаа барих гэж хэн ч шороо буулгаагүй, хэн ч надтай уулзаж ямар ч асуудал болоогүйг би шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээсний хувьд үнэн зөвөөр тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өөрийн нэр дээр байсан газраа бусдад худалдаж Газрын тухай хууль зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар арын 08-ны өдрийн а/452 тоот захирамжийг гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчдийн гаргасан тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал ...нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ажлын 10 хоногийн дотор гомдлоо гаргаагүйг шүүх харгалзан үзнэ үү... гэжээ.

Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 11 дүгээр сарын 11-ний өдөр гардаж авсан тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан, мөн нэхэмжлэлээ 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байх бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах боломжгүй юм.

Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байна .

Архангай аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар 02-ны өдрийн а/480 дугаар захирамжаар д Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хорооллын 09-01А газарт 400 мкв талбайг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар олгосон нь 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0248455 дугаар бүхий гэрчилгээ /ха/х-7/, кадастрын зураг /х/х-17/, газар эзэмшүүлэх гэрээ /х/х-6/ болон дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Уг захирамжийн дагуу аймгийн газрын албаны мэргэжилтэн О.Доржанцантай 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2450 дугаар газар эзэмшүүлэх гэрээг байгуулж /х/х-6/, О.Доржанцанд тус газрыг эзэмших эрх үүсжээ.

Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/452 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн д газар эзэмших эрх олгосон захирамжийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. /х/х-4/

Нэхэмжлэгч нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хорооллын 09-01А байрлах газартаа аар хашаа, байшин бариулахаар амаар тохиролцсон нь нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар нотлогдож байна.

Ийнхүү тохиролцсоны дагуу нь тухайн газар дээр хашаа барихаар , Н.Эрдэнэчулуун нараар туслалцуулан хайрга буулгаж, хашаа барьсан гэх боловч хэзээ хайрга буулгасан он сарыг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2013 оны 04 сард, 5 сарын эхээр, 05 дугаар сарын 5, 05 дугаар сарын 16, 17-ны үед байхаа сайн санахгүй байна, 6 дугаар сарын 1-нд гэж, гэрчүүд 2013 оны 05 дугаар сарын 10-ны үеэр, 2013 оны 05 дугаар сарын 16, 17-ны үед гэж, гуравдагч этгээд 2013 оны 06 дугаар сарын 17-ны үед гэж, мөн  хашаа барьж эхэлсэн талаар,  мөн буулгасан хайргыг хорооллын 09-01 тоот буюу хажуу хашааны эзэн өөр тийш нь хэзээ зөөсөн тухай, мөн , хоёрын хооронд хэзээ, хэдний өдөр таарамжгүй харьцаа үүссэн тухай эдгээр үйл явдлын цаг хугацааг өөр өөрөөр зөрүүтэй мэдүүлсэн дараах тайлбар,  нотлох баримтууд байна.

Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...би тай тохирсны дагуу түүний эзэмшил газарт хашаа барихаар , Н.Эрдэнэчулуун нартай хамтран хайрга буулгасан сар өдрийг сайн санахгүй байна. 2013 оны 05 сарын 16, 17-ны үед байсан шиг санагдаж байна. Гэтэл буулгасан хайргыг хажуу хашааны эзэн өөр тийш нь ачуулсан байсан, дараа нь 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр блок буулгаж, 2013 оны 6 дугаар сарын 23-нд хашаа барих гэхэд эсэргүүцэж, бидний дунд хувийн таарамжгүй харилцаа үүсэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан. Энэ талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад болон аймгийн Засаг даргад мэдэгдэж, өргөдөл гаргаж байсан... гэж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нь хувийн шалтгаанаар нэг жил гаран тухайн газар дээр үйл ажиллагаа явуулалгүй байж байгаад 2013 оны 05 дугаар сарын 05-ны үед найз ыг газар дээрээ хайрга буулган блокон хашаа барихыг гуйсны үндсэн дээр нь , , гэх хүмүүстэй хамтран гийн эзэмшлийн газарт хайрга буулгасан байдаг. Иргэн , ы хашаа барихыг эсэргүүцсээр гийн газар эзэмших хугацаа дууссан... гэсэн,

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2013 оны 6 сараас өмнө манай хашааны үүдэнд шороо буулгаж байгаагүй 2013 оны 06 дугаар сарын 17-нд хашааны гадаа хайрга буулгачихсан байхаар нь би г буулгасан байна гэж бодоод руу ярьж “яагаад хашааны үүдэнд шороо буулгасан юм” гэхэд тэрээр “би мэдэхгүй, тэр газрыг зарчихсан, надад хамаагүй” гэж хэлсэн. Шороо буулгаснаас хойш 3 хоног хүн ирж надтай уулзах болов уу гэж харсан боловч хэн нэгэн хүн надтай шорооны талаар уулзаагүй, ирээгүй. Тэгэхээр нь би ******* гуайг манай хашааны үүдэнд хэн буулгасан нь мэдэгдэхгүй шороо байна. Та ачиж аваад явчих гэж ачуулсан. Дараа нь 06 дугаар сарын 23-ны өдөр нь хашаа барих гэж байгаа гээд нүх ухаж байхад нь би дургүйцэж муудалцаж, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. 2013 оны 07 дугаар сарын дундуур гэр барих гэхэд нь би газрын албанд мэдэгдсэн. 2013 оны 9 сарын сүүлээр хашааны суурь цутгаж байсан..гэсэн,

Нэхэмжлэгч , итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Очирбатын Доржжанцан нь 2013 оны 04 дүгээр сард хашаагаа барьж, байшин барих шороогоо буулгаж байсан... гэсэн /х/х-1/,

Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ы 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдөлд ...2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хашаагаа барихаар 2 машин хайрга буулгатал түүнийг зөөж зайлуулсан, 6 дугаар сарын 23-ны өдөр хашаагаа барих гэхэд намайг зодож цохиж хөөсөн, 7 дугаар сарын 24-ний өдөр хашааныхаа газарт гэр барих гэтэл бариулахгүй гэж элдвээр доромжилсон... гэсэн /х/х-193/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ ...гийн эзэмшил бүхий газар дээр иргэн би 20х20 хэмжээтэй блокон хашаа, байшин барихаар тохирсон юм. Эрдэнэбулган сумын хорооллын 9-1А гэх газарт блокон хашаа барихаар 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ачааны машинаар хайрга аваачиж буулгасан боловч гэх хүн надад хэлэлгүй авч ашигласан байсан тул би өөрийн хашааг барих ажил хойшлогдсон юм..., ...2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин хайрга буулгаж, хашааны суурийг цутгаж эхэлсэн.., ...2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр блок буулгасан боловч хажуу хашааны дахин гэр, хашаа бариулахгүй гэж хэрүүл маргаан хийж ... ...эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан... гэсэн /х/х-47/,

 Архангай аймгийн Цагдаагийн газарт 2013 оны 7 дугаар сарын 145-ны өдөр нь сэжигтнээр байцаагдахдаа ..би 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг тамир хорооллын 9-1 тоотод хашааны гадаа хашаа барих ажилтай очоод шонгийн нүх ухаж, хашаа барих газраа хэмжиж байсан, миний хамт , н.Ганболд гээд хоёр хүний хамт байсан гэтэл гэдэг хүн ирээд надад наадах чинь миний газар хашаа бариулахгүй гэсэн.. гэх, /х/х42-43/,

 Гэрчүүдийн өгсөн цаг хугацааны зөрүүтэй мэдүүлгүүд:

Гэрч ийн ...2013 оны 05 дугаар сарын 10-ны үеэр намайг ажил дээрээ байж байхад нь ирж тэвшин дээр квошоороо 2 хутгаад тавиад өгөөч гэсэн, дараа нь дахин ирж ачуулаад явсан.. /х/х-75/ гэсэн,

Гэрч ын шүүхэд өгсөн ...2013 оны 05 дугаар сарын 16, 17-ны үед д элс, хайрганд явж, хоёр хайрга, хоёр элс буулгасан. Хашаа хэзээ барьсныг сайн санахгүй байна, элс, хайрга буулгаснаас хойш л барьсан. Блок зөөлцөж, хашааг барилцсан... гэсэн /х/х-77/,

гэрч Н.Эрдэнэчулууны ...2013 оны 05 дугаар сарын 16, 17-ны үед д Сангийн толгойн гүүрний цаанаас элс татаж өгсөн урдаас хоёр хайрга татаж өгсөн... гэсэн /х/х-78/,

Аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын газар зохион байгуулагч*******ын гэрчээр мэдүүлсэн ...аймгийн 90 жилийн ой 2013 оны 7 дугаар сарын 20-д гаргаад болсон. Ойн бэлтгэл ажлын үеэр иргэн нь хашааны үүд хааж айл буусан гэж мэдэгдсэний дагуу дуудлагаар газар дээр нь очсон. Хашаа баригдаагүй, айл гэр барьж байсан... гэсэн /х/х-162/ баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Үүнээс харахад нэхэмжлэгч гийн газар эзэмших эрх үүссэнээс хойш 2 жилийн хугацааны дотор буюу 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө маргаан бүхий газарт нь хайрга буулгаж, хашаа, гэр барьж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь нотлогдохгүй байхын зэрэгцээ, уг эрхээ хэрэгжүүлэхэд хүндэтгэх үзэх шалтгаан бий болжээ гэж үзэн дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна.

Харин гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн ...2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хайрга буулгасан, үүний дараа гийн утасны дугаарыг хамт ажилладаг хүнээс нь авсан... гэсэн, энэ нь ...2013 оны 06 дугаар сарын 15-наас хойш л авсан... гэх гэрч О.Цэрэннадмидын /х/х-134/ мэдүүлгээр, ...яагаад шороо буулгасан юм гэж тай ярихад “би зарчихсан, тэр газар надад хамаагүй” гэсэн, шороо буулгаснаас хойш 3 хоног харж надтай хүн ирж уулзах болов уу гээд харсан боловч хүн ирээгүй тул ******* гуайд хэлж ачуулсан... гэсэн /х/х16*******70/, энэ нь гэрч *******гийн ...2013 оны 6 дугаар сарын 20-нд хайрга ачсан... гэсэн /х/х-133/  мэдүүлгүүдээр тогтоогджээ. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин хайрга буулгаж, хашааны суурийг цутгаж эхэлсэн.. гэсэн нь

Гэрч*******ын мэдүүлэг /х/х-162/, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр няцаагдаж байна.

2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр , нарын хооронд газрын маргаанаас болж таарамжгүй харилцаа үүссэн нь ы Цагдаагийн газар гаргасан өргөдөл /х/х-145/, сэжигтнээр байцаагдсан байцаалт /х/х42-43/, Архангай аймгийн Прокурорын газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /х/х-44/, Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 473 дугаар албан тоот /х/х-46/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбар болон дээрх нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна.

тухайн газарт хайрга буулгаж, уг хайргыг өөр газар уруу зөөж, маргалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсч эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан, нь блок зөөж хашаа барьсан зэрэг нь нотлогдож байгаа хэдий ч энэ үйл явдал нь гийн газар эзэмших эрх үүссэн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаа буюу 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш болжээ.

Түүнчлэн нь эзэмшил газар дээрээ хайрга буулгасан нь газар эзэмших гэрээнд зааснаар газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байна гэж үзэх  боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хорооллын 09-01А хэсэгт байрлах 400 мкв талбайг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх үүссэн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр эзэмшээгүй нь тогтоогдож байх бөгөөд газар эзэмших гэрээ болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчжээ.

Нэхэмжлэгч нь д газар эзэмших эрхээ шилжүүлэхээр 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /х/х-194/ хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлтийн хамт өгсөн байх боловч тус газраас газрын хугацааг судлаад хуульд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар хариу өгч, эрх шилжүүлсэн эрх зүйн акт гараагүй болох нь,   мөн болон нар газрын талаар аймгийн Засаг даргад бичгээр өргөдөл гаргаж байгаагүй зэрэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн үзлэгээр тогтоогдсон байх тул ыг маргаан бүхий газрын эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийн /х/х-193/ дагуу тус газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 473 дугаар албан тоотоор аймгийн Цагдаагийн газарт ханджээ. /х/х-46/

Уг албан бичигт ...Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн иргэн нь аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/480 тоот шийдвэрээр хорооллын 09-01 А-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхтэй бөгөөд хашаагаа барих явцад нь нөлөөлөн хүч хэрэглэн дарамталж саад учруулсан... /х/х-46/ гэснээс харахад уг маргаан бүхий газрын эзэмшигч нь байхад ыг эзэмшигч мэтээр бичсэн нь ойлгомжгүй  байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлийн 72.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д  заасныг баримтлан нэхэмжлэгч гийн гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйболохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.СУВДМАА