| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00001/И |
| Дугаар | 103/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/00107
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2025/00107 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ****** дугаар хороо, Залуус гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* 1964 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь 1964 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
1.Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* би 1964.05.02-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. Иргэний үнэмлэх авах үед миний төрсөн он сар өдрийг буруу хэлж 1966.12.03-ны өдөр төрсөн хэмээн иргэний үнэмлэхэд бичүүлсэн байсан. Манай ээж бичиг үсэг мэдэхгүй будилуу хүн байсан учир миний иргэний үнэмлэхийг хүнээр авахуулсан юм байна лээ. Би иргэний үнэмлэхээ үрэгдүүлээд дахин авах гэж улсын бүртгэлийн байгууллагад очиход "төрсний бүртгэлийн огноо болон иргэний үнэмлэх дээр бичигдсэн огноо зөрүүтэй учир иргэний үнэмлэх олгох боломжгүй, мөн өөрийн төрсөн он сар өдрийг шүүхээр тогтоолгох шаардлагатай, тэгж байж иргэний үнэмлэхийг чинь олгоно" гэсэн болно.
Би төрсөн он сар өдрийнхөө зөрүүтэй байдлыг өмнө мэдээгүй байсан. Мөн ээж маань миний төрсөн эцэг болох Пүрэвжав гэдэг хүнийг нас барсан гэж хэлж байсан.
Би энэ хүний талаар огт мэдэхгүй. Надад иргэний үнэмлэх авахдаа "******* *******" хэмээн эцгээр маань овоглосон байсан. Харин төрөх үед улсын бүртгэлд бүртгүүлэхдээ "*******гийн *******" хэмээн ээж маань өөрөөрөө овоглож бүртгүүлсэн байсан. Үүнийг бичиж байгаа учир нь миний төрсний бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэх дээр бичигдсэн миний овог буюу эцгийн нэр зөрүүтэй байгаа юм. Би Монгол улсын иргэн П.******* гэдгээ нотлох өөрөөр хэлбэл иргэний үнэмлэхээ харуулж үзүүлэх шаардлага /банк санхүүгийн байгууллагад гэх мэт/ үргэлж тулгардаг. Улсын бүртгэлийн байгууллага төрсөн он сар өдрөө шүүхээр тогтоолгохгүй бол иргэний үнэмлэх олгохгүй гэсэн учир ******* ******* намайг 1964.05.02-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч П.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би эхээс тавуулаа, айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Нэг дүү маань 10 дугаар ангид байхдаа нас барсан. Миний эгч ******* 1959 онд төрсөн. Пүрэвжав гэдэг хүний талаар мэдэх зүйл алгаа. Би 2024 оны 11 сард иргэний үнэмлэхээ гээгдүүлээд төрсөн огноо зөрүүтэй гэдгийг мэдсэн. Миний бүх бичиг баримт 1966 онд төрсөн гэсэн бүртгэлтэй байгаа. Иймд хүсэлтийг хангаж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
/хх-ийн 1-5-р хуудас/
Шүүхээс 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, 1989 оны БНМАУ-ын хүн ам, орон сууцны тооллогын өрхийн хуудас, төрөгсдийн анкетууд, ХААТР-1 маягтын хуулбар зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
/хх-ийн 23-29-р хуудас/
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.Хүсэлт гаргагч П.******* нь 1964 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд түүний иргэний үнэмлэхэд 1966 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн гэж зөрүүтэй бичигдсэн учраас төрсөн огноог зөвтгөж тогтоолгохоор шүүхэд ханджээ.
2.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах болсон зорилгоо төрсөн оноо зөвтгөж тогтоолгон, иргэний үнэмлэх, бичиг баримтаа авах гэж тодорхойлжээ.
3.Хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.
4.Иймд түүний төрсний бүртгэлийн лавлагаа болон бусад бичиг баримт дээрх төрсөн огноо зөрүүтэй учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсэх бөгөөд түүний хүсэлтийг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
5.Хүсэлт гаргагч нь нь П.******* нь 1964 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод *******гийн Самбуугийн 2-р хүүхэд болон төрсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
-Төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд эцэг, эхийн нэр- *******, өөрийн нэр- *******, хүйс эрэгтэй, төрсөн он, сар, өдөр -1964.05.02-ны өдөр гэсэн байв,
-Архивын Ерөнхий газрын Үндэсний Төв архивын 2025.01.15-ны өдрийн 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, уг лавлагаанд Аривжаагийн *******-эхнэр, ******* *******-хүү гэсэн байв,
- Төрөгсдийн анкет №31, Говь-Алтай аймаг, Шарга сум, төрсөн огноо -1959 он 9 сар 2, овог-Улаанхүү, нэр-*******, хүйс-эмэгтэй гэсэн байв,
- Төрөгсдийн анкет №14, Алтай хот, төрсөн огноо-1964 он 5 сар 2-ны өдөр, овог- *******, нэр-*******, хүйс -эрэгтэй,
- Төрөгсдийн анкет,/дугааргүй/, Алтай хот, төрсөн он сар өдөр-1966 оны 11-р сарын 20-ны өдөр, овог -*******, нэр-*******, хүйс-эмэгтэй,
-Төрөгсдийн анкет №-322, Алтай хот, төрсөн огноо-1974 оны 08 дугаар сарын 9, овог, нэр-*******, хүйс-эмэгтэй,
-Төрөгсдийн анкет №-17, Алтай хот, төрсөн огноо-1978 оны 07 дугаар сарын 23, овог, нэр-, хүйс-эрэгтэй гэж тус тус бүртгэгдсэн байв.
6.Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.02.03-ны өдрийн 10-8/54 тоот албан бичгээр Р.*******гийн төрүүлсэн хүүхдүүд болох У.*******, Х.*******, Х.*******, Б.*******, Б. нарын төрсний бүртгэлийн маягтын хуулбарыг тус тус гаргаж ирүүлсэн бөгөөд хүсэлт гаргагчийн төрүүлсэн эх Р.******* нь 1959.9.2-нд охин *******,
1964.5.2-нд хүү *******,
1966.11.20-нд охин *******
1974.07.23-нд охин *******,
1978.07.23-нд хүү нарыг төрүүлсэн, хүсэлт гаргагчийн төрсөн дүү ******* нь 1966 онд, хүсэлт гаргагч өөрөө 1964.05.02-нд төрсөн болох нь дээрх төрсний бүртгэлийн лавлагаа, төрөгсдийн анкетаар нотлогдож байна.
7.Мөн түүнийг эх ******* болон эцэг ******* тус тус овоглож зөрүүтэй бичигдсэн байгаа хэдий ч 1989 оны хүн амын тооллогонд эх *******, хүү ******* ******* гэж бичигдсэн байгаа учраас хүсэлт гаргагч ******* *******ийг 1964.05.02-ны өдөр төрсөн болохыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8.Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх тул үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 1964 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА