Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2025/00056

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х  б  ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г-т холбогдох 11,213,334.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...-р хороо, ...................Х б цамхаг, Х б  ХК /ХХД:......., РД:...., утас:........./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Г  нь Х б ХК-ийн Хүнсний нэг тооцооны төвтэй 2018 оны 01 сарын 31-ний өдөр ЗГ201843387180 тоот зээлийн гэрээ, БГХ2018433871820 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ/201843387180 тоот зээлийн хүүгийн төлбөрт 1,651,418 төгрөг нийт 12,929,413 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч М.Г-т холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлыг гаргаж өгнө үү. Үүнд үндсэн зээлийн төлбөрт 4,722,005.1 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,685,803.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 639,154.6 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг нийт 13,070,963.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, ....... тоотод оршин суух, А овогт М-ын Г  /РД: ......, утас:.........../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М-ын Г миний бие нэхэмжлэгч Х б  ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Х б ХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 13,070,963.7 төгрөгийг 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,089,246.98 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Х б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х   б  ХК нь хариуцагч М.Г-т холбогдуулан 13,070,963.7 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Г нь  зээлийн 13,070,963.7 төгрөгийг 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,089,246.98 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М би хүлээн зөвшөөрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч М.Г-т холбогдуулан 13,070,963.7 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага 13,070,963.7 төгрөгийг 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,089,246.98 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч М.Г-т холбогдуулан 13,070,963.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Г  нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,070,963.7 төгрөгийг 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,089,246.98 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн 13,070,963.7 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,310 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 111,655 төгрөгийг улсын орлогоос, 111,655 төгрөгийг хариуцагч М.Г-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Г  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                       ШҮҮГЧ                                      Э.Б