| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00061/И |
| Дугаар | 137/ШШ2025/00057 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2025/00057
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А-д холбогдох 2,172,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ........... гудамж, Х б-ы төв байр, ...... тоотод оршин суух, Х б ХК /ХХД:........, РД:...., утас:......../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.А нь Х б-тай 2021 оны 04 сарын 06-ны өдөр 1880020861 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,100,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 04 сарын 06-ны өдөр зээлдэгч О.А-ийн Х б дахь 5002187676 тоот дансанд 6,100,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 4,473,333.26 төгрөг, зээлийн хүүд 1,266,459.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,433.74 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1880020861 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 699 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1880020861 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 1,626,665 төгрөг, 2025 оны 01 сарын 28-ны өдрийн байдлаар хүү 545,432 төгрөг, нийт 2,172,096 төгрөгийг хариуцагч О.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .......... тоотод оршин суух, Ж овогт О-ийн А /РД:...., утас:....../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О-ийн А миний бие нэхэмжлэгч Х б ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Х б ХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 2,172,096 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдрийн дотор 886,048 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдрийн дотор 886,048 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Х б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х б ХК нь хариуцагч О.А-д холбогдуулан 2,172,096 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдрийн дотор 886,048 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдрийн дотор 886,048 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч О.А-д холбогдуулан 2,172,096 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага 2,172,096 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдрийн дотор 886,048 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдрийн дотор 886,048 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч О.А-д холбогдуулан 2,172,096 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,172,096 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдрийн дотор 886,048 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдрийн дотор 886,048 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2,172,096 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,800 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 24,900 төгрөгийг улсын орлогоос, 24,900 төгрөгийг хариуцагч О.А-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч О.А нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б