Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 137/ШШ2025/00060

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М-д холбогдох 13,368,821.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж .............. тоотод байрлах, И х  ББСБ ХХК /ХХД:..., РД:...., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.М  нь манай компанитай 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр L32904734 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч М.М -ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7800865908 зээлийн дансны дугаартай, 1,102,000.00 /нэг сая нэг зуун хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ......... банкны тоот дансанд;

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7100555913 зээлийн дансны дугаартай, 530,000.00 /таван зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ......... банкны тоот дансанд;

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7900658629 зээлийн дансны дугаартай, 319,000.00 /гурван зуун арван есөн мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 60 хоногийн чөлөөлөх нөхцөлтэйгөөр хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс зээлдэгчийн ........дансанд;

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7100514011 зээлийн дансны дугаартай, 1,800,000.00 /нэг сая найман зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ......... банкны тоот дансанд

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 7100476022 зээлийн дансны дугаартай, 6,900,000.00 /зургаан сая есөн зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ......... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 5 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,102,000.00 /нэг сая нэг зуун хоёр мянган төгрөг/

- Шимтгэл: 22,040.00 /хорин хоёр мянга дөчин төгрөг/

- Үндсэн хүү: 272,450.63 /хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун тавин

төгрөг жаран гурван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 45,794.90 /дөчин таван мянга долоон зуун ерэн дөрвөн төгрөг ерэн мөнгө /

- Нийт: 1,442,285.53 /нэг сая дөрвөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун наян таван төгрөг тавин гурван мөнгө /

2. 2024 оны 5 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 530,000.00 /таван зуун гучин мянган төгрөг/

- Шимтгэл: 5,300.00 /таван мянга гурван зуун төгрөг/

- Үндсэн хүү: 117,930.08 /нэг зуун арван долоон мянга есөн зуун гучин

төгрөг найман мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 3,455.91 /гурван мянга дөрвөн зуун тавин таван төгрөг ерэн нэгэн мөнгө /

- Нийт: 656,685.99 /зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун наян таван төгрөг ерэн есөн мөнгө /

3. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь:

-Үндсэн зээл: 239,199.87 /хоёр зуун гучин есөн мянга нэг зуун ерэн есөн төгрөг наян долоон мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 48,718.13 /дөчин найман мянга долоон зуун арван найман төгрөг арван гурван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 8,918.59 /найман мянга есөн зуун арван найман төгрөг тавин есөн мөнгө /

- Нийт: 296,836.59 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун гучин

4. 2024 оны 04 сарын 26-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь

-Үндсэн зээл 1,760,686.03 /нэг сая долоон зуун жаран мянга зургаан зуун наян

- Шимтгэл: 0.00

-Үндсэн хүү 350,184.58 /гурван зуун тавин мянга нэг зуун наян дөрвөн төгрөг тавин найман мөнгө /

 - Нэмэгдүүлсэн хүү: 7,254.91 /долоон мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг ерэн

- Нийт: 2,118,125.52 /хоёр сая нэг зуун арван найман мянга нэг зуун хорин таван төгрөг тавин хоёр мөнгө /

5. 2024 оны 4 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 6,900,000.00 /зургаан сая есөн зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 67,829.44 /жаран долоон мянга найман зуун хорин есөн төгрөг дөчин дөрвөн мөнгө /

- Үндсэн хүү: 1,837,479.45 /нэг сая найман зуун гучин долоон мянга дөрвөн зуун далан есөн төгрөг дөчин таван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 41,078.86 /дөчин нэгэн мянга далан найман төгрөг наян зургаан мөнгө /

- Нийт: 8,846,387.75 /найман сая найман зуун дөчин зургаан мянга гурван зуун наян долоон төгрөг далан таван мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч М.М-аас нийт 13,368,821.38 /арван гурван сая гурван зуун жаран найман мянга найман зуун хорин нэгэн төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ........ тоотод оршин суух, Б овогт М-ын М /РД: ....., утас:....../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М овогтой М миний бие нэхэмжлэгч И  х ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. И  х ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 13,368,821.38 төгрөгийг 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 05 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 3,956,273.79 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: И х ББСБ ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан 13,368,821.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.М нь зээлийн 13,368,821.38 төгрөгийг 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 05 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 3,956,273.79  төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан 13,368,821.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага 13,368,821.38 төгрөгийг 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 05 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 3,956,273.79 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч И х  ББСБ ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан 13,368,821.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 05 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 3,956,273.79  төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн 13,368,821.38 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,794.11 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  үлдэх 50 хувь буюу 112,397.05 төгрөгийг улсын орлогоос, 112,397.05 төгрөгийг хариуцагч М.М-аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.М  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                  ШҮҮГЧ                                      Э.Б