| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00037/и |
| Дугаар | 137/ШШ2025/00061 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 137/ШШ2025/00061
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А-д холбогдох 6,773,920.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ................... тоотод байрлах, И х ББСБ ХХК /ХХД:...., РД:..., утас:...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.А нь манай компанитай 2024 оны 02 сарын 02-ны өдөр L100006899 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7100446622 тоот зээлийн дансны дугаартай 1,180,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 280500293961 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар 2024 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн үлдэгдэл болох үндсэн зээл 1,001,908.19 төгрөг, үндсэн хүү 23,716.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,459.85 төгрөг гээд нийт 1,027,084.44 төгрөг,
2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 7100442618 зээлийн дансны дугаартай, 4,700,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 280500293961 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 2024 оны 03 сарын 04-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4,394,187.71 төгрөг, үндсэн хүү 1,297,162.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,985.70 төгрөг гээд нийт 5,738,335.73 төгрөг болсон байна.
Иймд зээлдэгч Ц.А-гаас үндсэн зээлийн төлбөрт 5,396,095.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,320,878.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,445.55 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 6,773,920.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд .... баг, ...... тоотод оршин суух, Б овогт Ц-ын А /РД: ЕО85102164, утас:......./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ц овогтой А миний бие нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. И х ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 6,773,920.17 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 06 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,591,306.72 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: И х ББСБ ХХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан 6,773,920.17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.А нь зээлийн 6,773,920.17 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 06 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,591,306.72 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Намуун-Орших миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан 6,773,920.17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага 6,773,920.17 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 06 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,591,306.72 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан 6,773,920.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,773,920.17 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 06 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,591,306.72 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 6,773,920.17 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,332.72 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 61,666.36 төгрөгийг улсын орлогоос, 61,666.36 төгрөгийг хариуцагч Ц.А-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ц.А нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б