| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00056/и |
| Дугаар | 137/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2025/00069
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н-д холбогдох 3,196,431.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ............ тоотод байрлах, С барьцаалан зээлдүүлэх газар ХХК /ХХД:......., РД:......, утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой Н нь 2022 оны 06 сарын 03-ны өдөр БЗГ22-1620 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгийн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 915 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд Samsung A53 загварын гар утас барьцаалсан. 2022 оны 06 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, энэхүү мөнгөн дүнгээс 405,400 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 3,187,161.58 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,196,461,58 төгрөгийг Д-ийн Н-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ......... тоотод оршин суух, Э овогт Д-ийн Н /РД: ........, утас:......./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.Н нь 2022 оны 06 сарын 03-ны өдөр Самсунг-53 гэх утсыг хэрэглээний зээлээр авсан нь үнэн. одоо миний бие удаан хугацаагаар гэр бүлийн хамт Япон улсад амьдарч байгаа. Одоо байгаа зээлийн үлдэгдэл 3,196,461.58 төгрөгийг 2025 оны 01 сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 696,461.58 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэн Д.Н-д холбогдуулан 3,196,461.58 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 3,196,461.58 төгрөгийг 2025 оны 01 сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 696,461.58 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан 3,196,461.58 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлага 3,196,461.58 төгрөгийг 2025 оны 01 сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 696,461.58 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан 3,196,461.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,196,461.58 төгрөгийг 2025 оны 01 сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 696,461.58 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 3,196,461.58 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,100 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 33,050 төгрөгийг улсын орлогоос, 33,050 төгрөгийг хариуцагч Д.Н-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Н нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б