Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/00123

 

 

 

 

 

 

 

 

 

2025       01     30                                      317/ШШ2025/00123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймаг, А  сум, 1 дүгээр баг, Сумт, Үйлчилгээний 2-1 тоот хаягт байрлах, регистрийн 3873307 дугаартай, Ц ХХК,

Нэхэмжлэгч: аймаг, А сум, 0 дугаар баг, Алтан овоод оршин суух, регистрийн дугаар 00000000, Ц овогт М.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг, А сум, 0 дүгээр баг, өөрийн байранд байрлах, Т -т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 000000 дугаартай, Х ХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгч М.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.О , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , шинжээч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц ХХК, нэхэмжлэгч М.Н нар нь хариуцагч аймаг дахь Ш-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр авагч талтай 000000000, 0000000000, 000000000000 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас төслийн хэвийн үйл ажиллагаа түр алдагдаж зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн. Бидний зүгээс цар тахал болон төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийн улмаас төслийн үйл ажиллагаа доголдож  үйл ажиллагаа явуулах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу гүйцэтгэхийг эрмэлзэн ажиллаж багагүй хэмжээний төлөлт хийж байсан. Банкнаас шүүхэд 3 гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,620,936,662.99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу мөн тодорхой хэмжээний төлөлтийг хийж байсан. Гэтэл банкны зүгээс эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. аймаг дахь Ш-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахгүй төлбөр төлж барагдуулах боломжит хугацаа олголгүй, барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж хураах ажиллагаа явуулж зах зээлийн үнээс хэтэрхий доогуур бодит бус үнэлгээ гаргаж төлбөр төлөгч нарын эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэлгээ гаргах, 3,906,000,000  төгрөгийн үнийн санал өгсөн. Мөн төлбөр авагч талд санал болгосон үнээр барьцаа эд хөрөнгүүдийг шилжүүлж төлбөрийг төлж дуусгавар болгох хүсэлтийг гаргасан. Гэвч төлбөр авагчийн зүгээс барьцаа эд хөрөнгүүдийг өөрсдийн дотоод үнэлгээгээр буюу зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлж зээлийн төлбөрт авах гээд байгаа. Х Э ХХК-аас 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн барьцааны эд хөрөнгүүдийг үндэслэсэн үнэлгээг тухайн барьцааны хөрөнгүүдийг бий болгоход ашигласан материал нэг бүрийг үнэлээгүй ерөнхий байдлаар үнэлсэн. Барьцаа хөрөнгүүдийг байршил нь Улаанбаатар хоттой ойрхон үйлдвэр үйлчилгээ явуулах бүрэн боломжтой, үйл ажиллагаа нь жигдэрсэн хэрэглэгч үйлчлүүлэгчээ татсан зэрэг олон давуу талуудыг тооцож үнэлгээг тогтоогоогүй. Мөн ижил төрлийн хөрөнгүүдтэй жишиж харьцуулах замаар дүгнэлт гаргаагүй байдаг. Хөрөнгө тус бүрийн үнэлгээ нь уг үл хөдлөх хөрөнгүүдийг анх барьсан зардлаас доогуур үнэлгээ тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл үнэлгээ хуульд заасан журам стандартын дагуу мэргэжлийн түвшинд зах зээлийн бодит үнэ тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Х Э ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн  аймгийн А  сумын 1 дүгээр багт байрлах Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 81,92м2 шатахуун бүхий станц, Э-000000000 дугаартай 200м2 талбайтай шатахуун түгээх станцын газрыг 371,247,000 төгрөгөөр, Төв аймгийн А  сумын 0дүгээр баг, Сумтад байрлалтай мах боловсруулах үйлдвэрийн цайны газар, агуулах, ажлын байр, газрыг 356,017,970 төгрөгөөр, Төв аймгийн А  сумын 0 дүгээр баг, Сумтад байрлалтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай газрыг 547,457,067 төгрөгөөр, Төв аймгийн А  сумын 0 дугаар баг Аргал, Ширээгийн булаг хаягт байрлах мах боловсруулах үйлдвэр, махны зоорь, хөргүүр, цайны газар, агуулах, ажилчдын байр, ажлын байрны газрыг 802,895,448 төгрөгөөр, мөн Төв аймгийн А  сумын 0 дүгээр баг, Сумтад байрлах Үйлдвэр үйлчилгээний агуулахыг 28,506,981 төгрөгөөр, Төв аймгийн А  сумын 0 дүгээр баг Сум Туул 0дүгээр гудамж 103 тоот хаягт байрлах мах боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн газрыг 1,268,971,000 төгрөгөөр, Төв аймгийн А  сумын 0 дүгээр баг Сумт хаягт байрлах мах бэлтгэн боловсруулах үйлдвэр махны зоорь зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 148,226,970 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Учир нь Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлал журмын дагуу явуулах ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөрөнгийн үнэлгээнүүдээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан журам аргачлалын дагуу хөрөнгийн үнэлгээ  гараагүй болох нь тогтоогдлоо. Мөн үнэлгээчин болон гуравдагч этгээдийн зүгээс ийм журам аргачлалыг одоогоор батлагдаагүй гэдэг тайлбарыг хэлсэн. Баталсан эсэхийг нь төрийн эрх бүхий байгууллагаас тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай хуульд заасны дагуу тухайн хөрөнгийн үнэлгээ дээр ямар эрхтэй этгээд гарын үсэг, тамга тэмдэг дарагдах юм бэ гэдэг зүйлийг хуулиар тодорхой хуульчлаад өгчихсөн байгаа. Гэтэл туслах үнэлгээчин Батбаяр гэдэг хүн үнэлгээнд гарын үсэг зурсан байдаг. Хөрөнгийн үнэлгээг тусгай мэдлэг мэргэшилтэй этгээд гаргасан эсэх дээр үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тогтоол, шинжээч томилсон тогтоол өөрөө хууль зүйн хувьд алдаа дутагдалтай. Энэ нь өөрөө шууд эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа. Гэтэл М.Нгийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг үнэлгээ тогтоох тогтоол гаргах атлаа Л ХХК-ний өмчлөлийн эд хөрөнгүүд дээр шинжээч томилох тогтоол гаргасан. Түүнийх нь дагуу шинжээч томилогдоод байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Техникийн шинжтэй алдаа гэдэг нь арай өөр хэлбэрийн алдааг монгол хэлний утга зүйн тайлбараар тайлбарлагдана. Эрх зүйн үр дагавар үүсгээд байгаа төрийн эрх бүхий байгууллагаас гаргаж байгаа тогтоол шийдвэрүүд ямар нэгэн алдаагүй байх ёстой. Хэрвээ алдаатай байвал тухайн үед нь залруулж зөвшөөрүүлээд ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл яг ийм байдлаар явагдаад байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна.

Шинжээч томилсон тогтоол дээр төлбөр төлөгчийн асуудал бас алдаатай. ХХ компанийг шинжээчээр томилсон байдаг. Гэтэл үнэлгээг Х Э ХХК үнэлгээг гаргасан байдаг. Магадгүй нэршил нь өөрчлөгдсөн нэг компани байхыг үгүйсгэхгүй. Гэтэл нэг компани юм аа, нэршил өөрчлөгдчихсөн юм аа гэдэг хууль ёсны улсын бүртгэлийн лавлагаа түүний тайлбар хавтаст хэрэгт авагдаагүй учраас эргэлзээтэй байна гэж оролцогчдын зүгээс үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа албадан гүйцэтгэх хуудас захирамжийн дагуу ажиллагаа явагддаг. Тухайн захирамж гүйцэтгэх хуудсан дээр бичигдсэн эд хөрөнгүүд болон тухайн гүйцэтгэх хуудсаар бичигдсэн иргэн дээр л ажиллагаа явуулах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлуулахад тухайн гүйцэтгэх хуудсан дээр бичигдээгүй эд хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэл, дуудлага худалдаа, эд хөрөнгө хураах болон битүүмжлэх ажиллагаа явагдаад улмаар үнэлгээ тогтоох тогтоол гаргаад дуудлага худалдаанд оруулах ийм ажиллагаанууд хийгдсэн байна. Энэ нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Төлбөр төлөгчийн нэр дээр ямар эд хөрөнгө бүртгэлтэй байна вэ гэдгийг шийдвэр гүйцэтгэлийн эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн байгууллагаас татаж авах бүрэн боломжтой. Гэтэл шүүгчийн захирамжаар эдгээр хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлээ хангуул гээд шийдэж байгаа тохиолдолд яг л энэ хөрөнгө дээр ажиллагаа явуулах ёстой. Харин тухайн хөрөнгүүд нь өөрөө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй дутагдалтай байгаа тохиолдолд бусад эд хөрөнгүүд дээр нь ажиллагаа явуулах боломжтой байгаа. Гэтэл хууль зөрчөөд, шүүгчийн захирамж дээр дурдагдаагүй хөрөнгүүд дээр хураах болон битүүмжлэх ажиллагаа явагдаад улмаар шинжээч томилж үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсан байна. Хэрвээ шүүгчийн захирамж өөрөө алдаа дутагдалтай,  нэхэмжлэгч болон гуравдагч этгээд өөрөө шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа техникийн шинжтэй алдаа гаргаад тэрний дагуу захирамж нь бас техникийн шинжтэй алдаатай гарчихжээ гэж тайлбарлаад байна. Шүүгчийн захирамж шүүхийн гүйцэтгэх хуудсыг засаж залруулж ажиллагаа явуулдаг этгээд бид нар биш ээ. Шийдвэр гүйцэтгэгчид тийм эрх байхгүй. Гуравдагч этгээд банканд ч тийм эрх байхгүй. Тухайн захирамжийг тухайн захирамж гаргасан шүүгч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянах тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу засах залруулах эрх нь байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, гэрчилгээ нь өөрчлөгдсөн юм аа, гэрчилгээний дугаар нь өөрчлөгдсөн юм аа, нэг хаягтай учраас энэ дээр нь ажиллагаа явуулчихъя гэдэг байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулчихвал энэ нь хуульд нийцэхгүй байна. Хэдийгээр бид нар төлбөр төлөгч ч гэсэн бас тодорхой эрхтэй. Бид нарын хөрөнгийг бас тодорхой хуульд заасны дагуу үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа. Төлбөр төлөгдөхгүй байгаа нөхцөл нь өөрөө дан ганц төлбөр төлөгчтэй холбоотой асуудлаас шалтгаалахгүй. Бид нар боломжтой хэлбэрээр төлбөрүүдээ төлөөд явж байсан. Шаардлагатай эд хөрөнгүүдээ санал болгоод банканд өгөөд үнийн дүнгээсээ багасгуулах талаар  саналуудыг тавьдаг. Гэтэл банк та нараас эд хөрөнгө авахгүй зөвхөн мөнгө авна гэдэг ийм хатуу байр суурьтай байгаагийн улмаас шүүхийн өмнө талууд яриад зогсож байна. Мөн цар тахлын үе болоод одоо энэ хүндрэлтэй нөхцөлүүд бий болсон талаар банканд бид нар бас удаа дараа мэдэгдэж байсан. Яг энэ хугацаандаа бид нар ингээд төлбөр төлөхгүй байх шалтгаан нөхцөлүүд үүссэн. Хэвийн ажиллаж байх явцдаа төлбөрүүдээ тодорхой хуваарийнхаа дагуу төлөөд авсан мөнгөөрөө бүтээн байгуулалтууд байгуулагдаад хийгээд явж байсан. Цар тахлын улмаас хүндрэлтэй байсан хэдий ч банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд нэг төгрөг ч хасуулалгүйгээр хүлээн зөвшөөрөөд явж байсан юм. Гэтэл одоо шийдвэр гүйцэтгэл дээр ирээд үнэлгээ тогтоох ажиллагаа нь өөрөө хуульд заасан журмын дагуу явагдахгүй хуульд заасан зарчмын дагуу явагдахгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан этгээдүүд нь үнэлгээ гаргаагүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг маш ихээр ноцтойгоор зөрчигдөж байгаа юм. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3. Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1292 дугаартай шүүгчийн захирамжаар Ц ХХК-аас 1,620,936,662.99 төгрөгийг гаргуулж Х-д олгохоор шийдвэрлэсэн. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх тогтоолоор үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц ХХК болон М.Нд, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч П.М-д 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрх үүргийг танилцуулан гарын үсэг зуран баталгаажуулж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл барьцаалсан 7 хаягт байрших 24 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгө болон эзэмшлийн газрыг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 24200058/0000,  24200058/0000, 0000000 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24200058/080901000000000000 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас хөрөнгийн үнийн саналыг авахад хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 24200058/ 15161000000000000 дугаартай шинжээч томилуулах тогтоолоор хөндлөнгийн шинжээчийг томилон хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хөрөнгийн үнэлгээний тайлан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг болон эзэмшлийн газруудыг үнэлэн ирүүлснийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулсан. Тухайн хөрөнгийн үнэлгээ дээр тус 7 хаягт байрших 24 эд хөрөнгийн 132 үнэлгээний 132 хуудаст үнэлгээний тайланд тухайн 27 хувийн 3,523,322,436 төгрөгөөр үнэлэгдэн ирснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулан хувийн хэрэгт хавсарган ажилласан гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагч талыг дэмжиж оролцож байгаа. Манай байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагчаар оролцож байгаа. Төлбөр төлөгч нь Ц ХХК, Мэндээгийн Н, Пунцагийн Мөнхжаргал гэсэн гурван төлбөр төлөгч байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх 3 төлбөр төлөгчөөс манай байгууллага 1,620,936,662 төгрөгийг гаргуулан авахаар, сайн дураар төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн үндэслэлтэй шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 48,400,000 төгрөг төлсөн. Одоо төлбөрийн үлдэгдэл 1,572,486,965 төгрөг байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай зээлийн барьцаанд барьцаалагдчихсан 24 нэр төрлийн хөрөнгийг битүүмжилж хурааж тогтоолгуулчихсан. Ингээд талуудаас үнийн санал авсан. Төлбөр төлөгч нараас ирүүлсэн үнийн санал зах зээлийн үнээс хэтэрхий өндөр байна гэж үзэж харилцан тохиролцох боломжгүй байна шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг төлбөр авагч талаас гаргасан байгаа. Талууд үнэлгээ дээрээ харилцан тохиролцож чадаагүй учраас Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу дараагийн ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур, байршил болон хэрэглэгчээ татсан байдал зэргийг үнэлгээнд ерөөсөө тооцоогүй, анх барьсан үнээс доогуур үнэлсэн үнэлгээ гаргасан гэсэн нөхцөлүүдийг бичсэн байсан. Энэ нь дараах байдлаар няцаагдаж байгаа. Төлбөр төлөгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хөрөнгийн үнийн саналаа ирүүлж байсан. Үнийн санал дээр Төв аймгийн А  сумын төвд байрлах, улсын бүртгэлийн Ү-000000000 гэсэн дугаартай хөрөнгийг 650,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлж байсан. Шинжээч нь Ү-0000000 гэсэн дугаартай хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр, Ү-1401000137 дугаартай хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр, Ү-00000000000 дугаартай хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр, Э-000000000 дугаартай газрыг 18,000,000 төгрөгөөр, нийтдээ 1 тэрбум 18 сая төгрөгөөр үнийн санал ирүүлж байсан. Энэ хөрөнгийг нийтэд нь 1,268,000,971 төгрөгөөр буюу 250,900,000 төгрөгөөр илүү үнэлсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлд дурдсан үндэслэл үндэслэлгүй байна.

Төлбөр төлөгч нар Төв аймгийн А  суманд байрлалтай Улсын бүртгэлийн Ү-0000000000000 дугаартай барилга, Э-00000000000 дугаартай газар эзэмших эрх бүхий шатахуун түгээх станцыг 2019 онд 380,000,000 төгрөгөөр барьсан. Энэ объектыг шинжээчийн дүгнэлтэд элэгдлийн 12,5%-аар бууруулаад бодит өртөг нь 332,500,000 төгрөг гэж тооцоолсон байгаа. Харин шинжээч өртгийн хандлагын аргаар үнэлээд 371,200,000 төгрөг гэж үнэлсэн нь элэгдэлд орчихсон хөрөнгийн хувьд өндөр үнэлсэн гэж үзэж байна. Мөн улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаартай аймгийн А  суманд байрлах 144,2 метр бүхий адууны зүчээ байгаа. Дангаараа түргэн борлогдох чадваргүй барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ барилга угсралтын ажлын үнийн индекс байгалийн зарим хүчин зүйл дээр нөлөөлсөн итгэлцүүр тооцох төв суурин газрууд зэргийн дүрэм журам ашиглаад 28,500,000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэгч нарын ирүүлсэн газрын үнийн саналууд байгаа. Э-0000000000 улсын бүртгэлийн дугаартай газрыг 18,000,000 төгрөгөөр үнэлж өгснийг шинжээч 28,300,000 төгрөгөөр үнэлсэн, Э-0000000000 дугаартай газар эзэмших эрхийг 35,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг шинжээч 36,500,000 төгрөгөөр үнэлсэн, Э-00000000000 дугаартай газрыг өөрсдөө 18,000,000 төгрөгөөр үнэлснийг шинжээч 39,900,000 төгрөгөөр үнэлсэн, Э-000000000 дугаартай газрыг өөрсдөө 10,000,000 төгрөгөөр үнэлж байсныг шинжээч 29,900,000 төгрөгөөр үнэлсэн, Э-1401000067 дугаартай газрыг төлбөр төлөгч нар өөрсдөө 15,000,000 төгрөгөөр үнэлснийг шинжээч 34,300,000 төгрөгөөр үнэлсэн, Э-00000000000 дугаартай газрыг төлбөр төлөгч нар өөрсдөө 15,000,000 төгрөгөөр үнэлснийг шинжээч 34,300,000 төгрөгөөр үнэлсэн, Э-0000000000000 дугаартай газрыг 10,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн байтал шинжээч 27,600,000 төгрөгөөр үнэлсэн. Дандаа төлбөр төлөгч өөрийнх нь ирүүлсэн үнийн саналаас илүү өндөр үнээр шинжээчид үнэлсэн байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 4 сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээж аваад 4 сарынхаа 23 болон 25-ны өдрүүдэд төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудад мэдэгдчихсэн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үнэлгээчний үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар хуулийн дагуу явагдсан ажиллагаанууд гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч нар л битүүмжилж хураах ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй зөвхөн үнэлгээ дээр гомдол гаргаж байгаа. Шинжээчийн гаргасан дуудлага худалдаагаар үнэлгээ яг хөрөнгийн хувьд эцсийн дээд үнэ биш юм. Харин доод үнэ юм. Дуудлага худалдаагаараа зах зээлийнхээ журмаар үнэ нь өснө гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч талын тайлбарууд дээрээс харахад шинжээч томилох тогтоол дээр өмчлөгчийн мэдээлэл буруу бичигдсэн мөн тогтоолд дурдаагүй хөрөнгүүдийг хураасан байсныг яриад байна. Шинжээч томилуулах тогтоолыг хүчингүй болгуулах гэдэг асуудал нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Тогтоолуудыг хүчингүй болгох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааныхаа дотор гомдлоо албан тушаалтанд нь гаргаад дараа дараагийнх нь албан тушаалтанд нь гаргаад тогтоосон хугацаанд нь шийдвэрлүүлээд явуулах ёстой тусдаа асуудал. Одоо энэ тогтоолд дурдаагүй хэргээр шинжээч томилсон, шинжээч томилох тогтоол алдаатай гаргасан гэдгийг өөр журмаар явах ёстой үзэж байна. Мөн шинжээч томилох дээр Шүүх шинжилгээний тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгө үнэлгээний тухай хуулиар шинжээчээр ямар этгээдийг томилох вэ гэхээр тусгай зөвшөөрөлтэй иргэн болон хуулийн этгээдийг томилох сонголттой байгаа. Үнэлгээчин Б.Б-н хувьд Х Э ХХК-д үнэлгээчнээр ажилладаг, тусгай зөвшөөрөлтэй үнэлгээ хийдэг эрх бүхий этгээд нь байгаа. Б.Б  тайлан гаргаад гарын, үсэг тамга тэмдэг дарсан нь хууль зөрчөөгүй үнэлгээ хийх эрхтэй этгээдийн  үнэлгээг гаргасан гэж үзэж байна. Хуулийн зохицуулалт заалтыг нь хараад байхаар гүйцэтгэх захирал нь эс үгүй бол тэр үнэлгээ хийх эрхтэй. Нөхцөл байдлаар заавал хоёулаа гарын үсэг зурах биш аль нэг этгээд нь гарын үсэг зурж тамгаа дарах нь сонголттой хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй этгээд үнэлгээчин Б.Б  нь гарын үсэг зурж тамгаа дарсан тул хөрөнгийн үнэлгээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нотлох баримт танилцуулахад шинжээчийн мэдэгдлүүдийг 7 дугаар хэсэгт нь байна гэж бүгдийг нь танилцуулсан. Даатгалын мэдээллүүд нь бүрэн байна. Шинжээчийн тусгай зөвшөөрлийн дугаарууд гээд тайланд тусгагдсан байсан. Ийм учраас тэр 3 хуулийн үндэслэл хийсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тэр шаардлагуудыг тайланд тусгасан байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмуудыг баримтлаагүй гэсэн асуудлыг тайлбарлаж байна. Энэ дээр хэлэхэд анхнаасаа энэ албадан дуудлага худалдаатай холбоотой хөрөнгийг үнэлэх журмыг төрийн захиргааны тусгай байгууллагаас нь баталж өгөөгүй учраас шинжээч өнөөдөр энэ үнэлгээг хийхэд ямар нэгэн байдлаар байхгүй журмыг баримтлах боломжгүй. Ийм учраас Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон олон улсын стандартыг баримталж үнэлгээгээ хийсэн нь буруу биш юм. Мөн нэхэмжлэлийн гол шаардлагатайгаа холбоотой зах зээлийн үнээс хэтэрхий бага байна гэдгийг баримтаар ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нотлоогүй өөрийн гэсэн үнийг, тодорхой үнэ тайлан гаргаж ирээгүй, шинжээч түрүүн тайлбарласан зарим нэг хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлсэн. Тухайлбал шатахуун түгээх станцыг өртгийн хандлагаар үнэлсэн дэлгүүрийн барилгыг орлогын хандлагын аргыг ашиглаж тайлбарлаж хэлсэн. Орлогын хандлагын аргыг ашиглаагүй байна гэдэг дээр өөрөө ямар нэгэн байдлаар тайлбар татгалзлаа ерөөсөө нэхэмжлэгч тал нотлохгүй байна, баримтаар ч нотлохгүй байна. Яг ямар үнэтэй юм бэ, өртгөөрөө ямар үнэтэй юм бэ гээд асуухаар нэхэмжлэгч тал хариулт хэлэхгүй байна. Өөрөө ч мэдэхгүй байна. Тийм учраас энэ шинжээчийн үнэлгээг бага байна, энийг тооцоогүй байна гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

5. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт /1-р ХХ-4/, нэхэмжлэгч М.Нгийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р ХХ-5/, Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-6/, Ц ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-7-10/, Х Э ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангийн хуулбар 7 ширхэг /1-р ХХ-11-80/, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/00000 дугаар шийдвэр /1-р ХХ-81-84/, М.Нгээс Ц.Б эд олгосон итгэмжлэл /2-р ХХ-179/, Ц ХХК-иас Б.Төрбатад олгосон итгэмжлэл /3-р ХХ-201/-ийг ирүүлсэн байна.

6. Хариуцагчаас шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/828 дугаар итгэмжлэл /1-р ХХ-90, 3-р ХХ-200/, хариу тайлбар /1-р ХХ-129-131/, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24200058 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-х ХХ-137/, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ГХ2023/000000 дүгээр гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-138-139/, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-140/, Х-аас Төв аймаг дахь Ш-т хүргүүлсэн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-141/, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар иргэн албан тушаалтнаас авсан тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-142/, зарлан дуудах мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-143/, эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-144, 146/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Төв аймаг дахь Ш-т хүргүүлсэн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-145, 158/, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-147, 148/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-ийн 149, 159/, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-ийн 150-154/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /1-р ХХ-ийн 155/, зорчих эрх түдгэлзүүлэх санал /1-р ХХ-156, 157/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-160-261/, Ц ХХК-иас Ш-тхүргүүлсэн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-217-219/, Х-аас  Ш-тхүргүүлсэн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-220/, Х Э ХХК-ний итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-221/, шинжээчийн талаарх тэмдэглэл /1-р ХХ-222/, шинжээчид хуулийн хариуцлага тайлбарлан өгсөн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-ийн 223-227/, шинжээч томилох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /1-р ХХ-228-234/, Х Э ХХК-иас Ш-тхүргүүлсэн хөрөнгө үнэлгээг хүргүүлсэн албан бичиг, хүлээлцсэн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-235-236/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-237-250/, хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбар /2-р ХХ-1-139/, Ш-аас Х-д хүргүүлсэн мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р ХХ-140, 144, 145, 151, 152, 158, 162, 166/, Ш-аас Ц ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р ХХ-141, 146, 150, 155, 159, 165/, Ш-аас П.М-д хүргүүлсэн мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р ХХ-142, 148, 149, 153, 156, 161, 163/, Ш-аас М.Нд хүргүүлсэн мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р ХХ-143, 147, 154, 157, 160, 164/, шинжээч Б.Б гийн хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р ХХ-172, 195/, Х Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р ХХ-173, 196/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р ХХ-197-250,  3-р ХХ-1-86/, аймаг дахь Ш-ын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1549 дүгээр итгэмжлэл /3-р ХХ-87/-ийг ирүүлсэн байна.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2б/2409 дүгээр хүсэлт /1-р ХХ-100/, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2б/2410 дугаар итгэмжлэл /1-р ХХ-102/, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-103/, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дүгээр итгэмжлэлийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ГХ2023/00000 дүгээр гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-105-106/, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШЗ2023/00000 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-107-108/, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/00000 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ-109-112/, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ИГ5004834719-01, ИГ1300027046-000, ИГ1300027046-000 дугаартай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ5004834719-01, БГ1300027046-000 дугаар ипотекийн болон барьцааны гэрээний хуулбарууд /1-р ХХ-113-128/, хариу тайлбар /2-р ХХ-167-169/,  иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3-р ХХ-160-165/, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3-р ХХ-166/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3-р ХХ-167-184/-ыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Х Э ХХК-ний гаргасан үнэлгээний тайланд хөрөнгүүдийг хэт доогуур үнэлсэн, тус үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй. Учир нь хөрөнгийн үнэлгээ Хөрөнгө үнэлгээний журам, аргачлалын дагуу хийгдээгүй, үнэлгээний тайланд үнэлгээ гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээд гарын үсэг зурсан, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор төлбөр төлөгч М.Нгийн эд хөрөнгө дээр үнэлгээ тогтоолгох атал Л ХХК-ний эд хөрөнгө дээр үнэлгээ тогтоолгохоор гарсан, мөн “Х” ХХК-ийг үнэлгээчнээр томилсон байхад “Х” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн, шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудаст дурдагдаагүй хөрөнгийг битүүмжилж, үнэлгээ гаргуулсан хэмээн тайлбарлалаа.

3.-Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хөрөнгийн үнэлгээ дээр тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээчинг томилсны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгө үнэлгээний компаниас хөрөнгийн үнэлгээг ирүүлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулан хувийн хэрэгт хавсарган ажилласан гэж тайлбарласан.

4.-Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  хариуцагч талын байр суурийг дэмжин, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

Төлбөр төлөгч тал эд хөрөнгийн 1,018,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлж байсан. Харин үнэлгээний компани хөрөнгийг нийтэд нь 1,268,000,971 төгрөгөөр буюу 250,900,000 төгрөгөөр илүү үнэлсэн тул хөрөнгийг хэт доогуур үнээр үнэлсэн гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна. Үнэлгээчний үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар хуулийн дагуу явагдсан. Шинжээч томилуулах тогтоолыг хүчингүй болгуулах гэдэг асуудал нэхэмжлэлийн шаардлагад байхгүй гэж тайлбарлалаа.

5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/0000 дугаар шийдвэр /1-р ХХ-81-84/-ээр хариуцагч Ц ХХК, М.Н, П.М нараас зээлийн гэрээний үүрэгт 1,620,936,662.99 төгрөгийг гаргуулан Х ХК-д олгож, төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан:

- Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, 0 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт байрлах 719 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дүгээр баг, 0 0 гудамж, 0 тоот хаягт байрлах 118 м.кв талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-0000000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, 103 тоот хаягт байрлах 95 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, 103 тоот хаягт байрлах 249 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дүгээр баг, Сумт хаягт байрлах 344 м.кв болон 83 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дүгээр баг, Сумт хаягт байрлах 247 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорь, мал нядалгааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дүгээр баг, Сумт хаягт байрлах 260,2 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0дүгээр баг, Сумт хаягт байрлах 610,16 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-000000000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0дүгээр баг, Сумт хаягт байрлах 144,12 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дүгээр баг, Сумт хаягт байрлах 192 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, н хаягт байрлах 205 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, Аргал хаягт байрлах 50 м.кв талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, Аргал хаягт байрлах 223 м.кв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, Аргал хаягт байрлах 384 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, Аргал ширээгийн булаг гудамж 0 тоот хаягт байрлах 33 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, Аргал ширээгийн булаг гудамж 0 тоот хаягт байрлах 138 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, Аргал хаягт байрлах 533 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 0 дугаар баг, Аргал хаягт байрлах 81,92 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

--Улсын бүртгэлийн Э-0000000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Туул 0 гудамж, 103 тоот хаягт байрлах 1703 м.кв талбайтай барилга байгууламжийн зориулалттай газар эзэмших эрх,

--Улсын бүртгэлийн Э-000000000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, сумын төв 0 тоот хаягт байрлах 1717 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх,

- Улсын бүртгэлийн Э-0000000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Зүүн дэнжийн урд 0 тоот хаягт байрлах 8773 м.кв талбайтай мал нядалгааны бойны цэгийн зориулалттай газар эзэмших эрх,

--Улсын бүртгэлийн Э-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Сумын төв 0 тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх,

- Улсын бүртгэлийн Э-000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Ширээгийн булаг 0 тоот хаягт байрлах 5000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх,

- Улсын бүртгэлийн Э-0000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Сумын төв 0 тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалттай газар эзэмших эрх зэрэг нийт 24 төрлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж, улсын тэмдэгтийн хураамж 4,166,417 төгрөгийг Төрийн сангийн данснаас, 2,083,208.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Х ХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Улмаар уг шүүхийн шийдвэрт тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШЗ2023/03603 дугаартай “Албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж /1-р ХХ-107-108/, мөн шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ГХ2023/00339 дүгээр гүйцэтгэх хуудас /1-р ХХ-138-139/ бичигдэж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр /1-р ХХ-137/ гарсаны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /1-р ХХ-140/ гарч талуудад эрх үүргийг танилцуулж /1-р ХХ-144, 146/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /1-р ХХ-155, 186/-ийг хүргүүлж, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” /1-р ХХ-160-183/, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” /1-р ХХ-187-216/ тус тус гарч, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, төлбөр төлөгч М.Н, П.М нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх санал, мөн төлбөр авагч Х ХК-иас шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлж /1-р ХХ 217-220/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Шинжээч томилох тухай тогтоол” /1-р ХХ-228-234/ гарсны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Х” ХХК хөрөнгийн үнэлгээг гаргаж /1-р ХХ-235-236/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг албадан дуулдага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахыг талуудад мэдэгдэж мэдэгдэл /2-р ХХ-140-166/ хүргүүлж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1637 дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж /1-р ХХ-96-98/-аар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/00000 дугаар шийдвэртэй төлбөр төлөгч Ц ХХК болон М.Н нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх ажиллагааг хийж  гүйцэтгэсэн байна.

Талууд энэ талаар талууд маргаагүй байна.

6. Харин нэхэмжлэгч тал “ХХ үнэлгээ” ХХК-ний гаргасан үнэлгээний тайланд үнэлсэн хөрөнгүүдийг хэт доогуур үнэлсэн, тус үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй хэмээн, хариуцагч тал түүнийг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “ХХ” ХХК /2-р ХХ-196/-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээчин /2-р ХХ-195/ Б.Б д эрх, үүрэг танилцуулж, шинжээчээр оролцохоос татгалзах үндэслэл бий эсэхийг тодруулж, 3-р хавтаст хэргийн 160-184 дүгээр хуудаст авагдсан хөрөнгүүдэд “ХХ үнэлгээ” ХХК-ний үнэлгээчин хөрөнгө үнэлгээний тайланг /2-р ХХ-197-250, 3-р ХХ-1-86/ 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарган ш-т хүргүүлснийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  нарт 2024 оны 4 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд танилцуулсан байна.

8. Энэхүү “ХХ” ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайланд дурдагдсан эд хөрөнгүүдийн үнэлгээ нь нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хөрөнгийн үнэлгээний санал /1-р ХХ-217-219/-д дурдагдсан үнээс илүү үнэлэгдсэн болох нь тус үнэлгээний тайлангаар нотлогдож байна. Үүнд төлбөр төлөгч тал Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 2 дугаар баг, Аргал Туул 1 дүгээр гудамж, 103 тоот хаягт байрлах 719 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 650,000,000 төгрөг, Улсын бүртгэлийн Ү-0000000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, 103 тоот хаягт байрлах 95 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, 103 тоот хаягт байрлах 118 м.кв талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг, А  сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, 103 тоот хаягт байрлах 249 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Э-0000 дугаартай, Төв аймаг, А  сум, Туул 1 гудамж, 103 тоот хаягт байрлах 1703 м.кв талбайтай барилга байгууламжийн зориулалттай газар эзэмших эрхийг 18,000,000 төгрөгөөр, нийт 1,018,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн байхад шинжээч 01/21 дугаартай дүгнэлтээр нийт 1,268,971,000 төгрөг /2-р ХХ-235-250, 3-р ХХ-1-7/ буюу 250,971,000 төгрөгөөр илүү үнэлсэн байна.

Мөн Улсын бүртгэлийн Э-0000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, сумын төв 0 тоот хаягт байрлах 1717 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг 15,000,000 төгрөгөөр үнийн санал өгснийг шинжээч 01/25 дугаар дүгнэлтдээ 34,336,570 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн Э-0000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Зүүн дэнжийн урд 0 тоот хаягт байрлах 8773 м.кв талбайтай мал нядалгааны бойны цэгийн зориулалттай газар эзэмших эрхийг 35,000,000 төгрөгөөр үнийн санал өгснийг шинжээч 01/27 дугаартай дүгнэлтдээ 48,497,310 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн Э-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Сумын төв 0 тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг 18,000,000 төгрөгөөр үнийн санал өгснийг шинжээч 01/26 дугаартай дүгнэлтдээ 39,996,000 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн Э-0000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Ширээгийн булаг 0 тоот хаягт байрлах 5000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр үнийн санал өгснийг шинжээч 01/24 дүгээр дүгнэлтдээ 27,640,000 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн Э-00000000000 дугаартай, Төв аймаг, А  сум, Сумын төв 0 тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалттай газар эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр үнийн санал өгснийг шинжээч 01/25 дугаартай дүгнэлтдээ 29,997,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Өөрөөр хэлбэл хураагдсан эд хөрөнгийг хөрөнгө үнэлгээчин нь төлбөр төлөгч нарын гаргасан үнийн саналаас дээгүүр үнээр үнэлсэн байх тул нэхэмжлэгч нарын хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэрэглэгчдээ татсан байдал зэргийг тооцоогүй, анх барьсан зардлаас доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж дурдсан байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл ямар ямар эд хөрөнгийг, ямар зардлаар барьсан болох, тухайн зардлын баримт нь үнэлгээний тайлантай хэрхэн зөрчилдөж, уг барьсан үнээс хэдий хэмжээгээр доогуур үнэлэгдсэн болохыг баримтаар нотлоогүй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний үндсэн үүрэгтэй холбоотой юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл зохигч нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий аливаа баримт мэдээллийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь хөрөнгүүдийг хэт доогуур үнээр үнэлсэн гэх шаардлагын үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шинжээч томилсон тогтоол дээр “ХХ” компанийг шинжээчээр томилсон байдаг. Гэтэл үнэлгээг “ХХ  ХХК үнэлгээг гаргасан байна...” гэх боловч эдгээр нь нэг компани бөгөөд нэршлээ өөрчилсөн болох нь шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн “...2024 онд “ХХ” гэдэг нэрийн араас “үнэлгээ” гэдэг нэр залгаж “ХХ 0” гэсэн нэртэй болсон” гэх тайлбараар нотлогдож байна.

Мөн хөрөнгө үнэлгээний тайланд тайлан гаргасан үнэлгээчин гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэх хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч талын “...тайланд туслах үнэлгээчин гарын үсэг зурсан нь тус үнэлгээг хүчингүй болгох нэг үндэслэл болно” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд эдгээр нь эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

10. Харин нэхэмжлэгч талын “ХХ” ХХК-ний гаргасан үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй гэх тайлбар нь үндэслэлтэй байна. Энэ нь:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болсон Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/000000 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Төв аймаг, А  сумын0 дугаар баг, Аргал ширээгийн булаг гудамж 0 тоот хаягт байрлах 33 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэгч Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол /1-р ХХ-187/, “Шинжээч томилох тухай” тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн /1-р ХХ-191/ байна.

Хэрэв шүүхийн шийдвэрийн агуулга тодорхойгүй бол түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах эрх шийдвэр гүйцэтгэгчид байдаг бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.2-д тусгагдсан байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт тусгагдаагүй эд хөрөнгө болох Э-0000000000000 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Э булаг сумын 1-р баг, Сумт гэх газар байрлах 2000 мкв талбайтай шатахуун түгээх станцын газрыг битүүмжлэх тогтоол /1-р ХХ-160/, Шинжээч томилох тухай тогтоол /1-р ХХ-229/ гарч хөрөнгийн үнэлгээг /1-р ХХ-235, 3-р ХХ-11/ гаргуулсан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р ХХ-162/ үйлдсэн, мөн шүүхийн шийдвэрт дурдагдаагүй төлбөр төлөгчийн буюу “Л” ХХК-ний эд хөрөнгөд холбогдуулан шинжээч томилох тухай тогтоол /1-р ХХ-228-234/ гарсан байхад энэхүү тогтоолыг үндэслэн шинжээч нь М.Нгийн өмчлөл, эзэмшилд байдаг эд хөрөнгүүдэд үнэлгээ гаргасан байна.

Хариуцагч тал шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...тогтоолыг гаргахдаа техникийн алдаа гаргаж, төлбөр төлөгчийн нэрийг буруу бичсэн, гэхдээ эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан тул гэрчилгээг үндэслэсэн” гэх боловч уг хөрөнгийн үнэлгээг гаргах үндэслэл болсон эрх зүйн баримт бичгийг хууль зүйн дагуу гарсан гэж үзэх боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д хөрөнгийн үнэлгээг хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн хийхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тус ажиллагаа явагдаагүй өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт дурдагдсан улсын бүртгэлийн гэрчилгээтэй эд хөрөнгөд үнэлгээ хийгээгүй, шүүхийн шийдвэрт дурдагдаагүй эд хөрөнгөд үнэлгээ гаргуулсан, шинжээч томилсон тогтоолд төлбөр төлөгчийн нэрийг буруу бичсэн нь хууль зөрчсөн зөрчил юм.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарах шийдвэр болох тогтоол нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу гараагүй байх тул “Шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслэн гаргасан “ХХ” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/20, 01/21, 01/24, 01/25, 01/25 /адил дугаарлалттай/, 01/26, 01/27 дугаар бүхий нийт 7 үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц ХХК, М.Н нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, шалтгаант холбоотой, Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг болох хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь хууль зөрчсөн байна гэж үзлээ.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...үнэлгээг хүчингүй болгосноор манай байгууллагын эрх ашиг хөндөгдөнө” гэх ба мөн “...манай байгууллага анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг алдаатай бичсэний улмаас шүүгчийн захирамж алдаатай гарсан...” гэж хоорондоо зөрчилдсөн тайлбар гаргасан ба тэрээр зохигчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/00000 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан байна. Түүнчлэн “...шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тогтоолд дурдагдсан алдаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй...” гэх боловч хуульд нийцсэн эрх зүйн баримт бичгийг үндэслэн эрх бүхий этгээд хөрөнгийн үнэлгээ гаргах ёстой.

12. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 44 дүгээр зүйлийн 44.2.9-т заасныг баримтлан хариуцагч Ш-тхолбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу “ХХ” ХХК-ийн гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/20, 01/21, 01/24, 01/25, 01/25 /адил дугаарлалттай/, 01/26, 01/27 дугаар бүхий нийт 7 үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

13. Хавтаст хэрэгт авагдсан Хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбар /1-р ХХ-11-80, 2-р ХХ-1-139/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Энэхүү нотлох баримтын шаардлага хангаагүй Хөрөнгө үнэлгээний тайлан нь 2-р хавтаст хэргийн 197-250, 3-р хавтаст хэргийн 1-86-д эх хувиар авагдаж, хэрэгт баримтаар үнэлэгдсэн болохыг дурдав.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймаг дахь Ш -аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 44 дүгээр зүйлийн 44.2.9-т заасныг баримтлан хариуцагч аймаг дах Ш-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу “ХХ” ХХК-ийн гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/20, 01/21, 01/24, 01/25, 01/25 /адил дугаарлалттай/, 01/26, 01/27 дугаар бүхий нийт 7 үнэлгээг хүчингүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймаг дахь Ш-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгосугай

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАРИНА