| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00818/И |
| Дугаар | 130/ШШ2024/00978 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2024/00978
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *********************-т оршин суух, утас **********, З.И,
Хариуцагч: Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургууль (захирал Х.Б, утас *****************),
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч З.И,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагч Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.И анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай байсан.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.И нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ************-ний өдөр хүртэл 2 өдрийн цалин гаргуулахыг хүссэн болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч З.И нэхэмжлэлийн шаардлагыг багасган нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодорхойлж Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Г сумын 9 дүгээр багт эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой, Улсын багшийн Их сургуулийг 2002 онд физик, математикийн багшаар, бакалавр зэрэгтэй төгссөн. Төгссөнөөс хойш буюу 2002 оноос эхлэн Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар орж ажиллаад 22 дахь жилдээ тус сургуульд тасралтгүй ажиллаж байсан юм. 4 хүүхдийнхээ 1 нь дөнгөж Их сургууль төгссөн, нэг хүүхэд маань 4 дүгээр курсийн оюутан, 3 дахь хүүхэд маань 12 дугаар ангийн сурагч, бага хүүхэд маань 8 дугаар ангид суралцдаг. Сургуулийн аварга багш, заах аргач багш, ахлах багш, багшийн алдар, тэргүүний залуу зэрэг цол тэмдэг, Яамны жуух бичиг зэрэг багш хүний авах ёстой бүх шагналуудыг хүртэж ажиллаж байсан. Бүсийн аймагт бэлтгэсэн сурагчид маань удаа дараа байр эзэлж, тэргүүлдэг байсан тул Улсын олимпиадад мөн хэд хэдэн удаа оролцож байсан.
1.2.Миний бие 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу хичээл сургууль амарсан, ээлжийн амралттай байх хугацаанд нөхцөл байдлыг буруу ойлгож, бусдын гэр орноос зөвшөөрөлгүй эд зүйл авч гарсан эх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан ба 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр шүүхээс надад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Мөн Улсын дээд шүүхээс надад оногдуулсан хорих ялыг багасгаж Ховд аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр сулласан.
1.3.Миний бие 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хугацаандаа ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байсан ба энэхүү асуудлаас болж сэтгэл санааны гутралд ороод ходоодны шарх сэдэрч эхэлсэн. Би сургуулийн захиралд ходоодоо эмчлүүлэх шаардлагатай болсон гэсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын сүүлээр хүсэлт гаргаж, жилийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн байсан. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт эхэлсэн байсан ба сургуулийн захирлаас миний хүсэлтийн дагуу надад чөлөө өгсөн гэдгээ мэдэгдэж, эмчилгээг сайн хийлгээрэй, шүүх дэх маргаанаа шийдвэрлүүлж чөлөө дууссан үед ажилдаа бэлэн байгаарай, олон жил ажилласан, тус сургуульд оруулсан гавьяаг харгалзан үзнэ гэж хэлсэн.
1.4.Тэгээд миний бие 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хорих ангиас суллагдаж шууд сургуулийн захирал Х.Бт очиж ажилдаа орохоор ирлээ гэхэд чиний оронд хүн авсан байгаа, тушаалыг чинь гаргаагүй байна. Тушаалыг чинь бэлэн болсон үед өгнө гэж хэлсэн. Тэгээд надад сургуулийн бичиг хэргийн ажилтан Ж.Б намайг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дуудаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг гардуулж өгсөн. Уг тушаалын огноо нь 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөр бичигдсэн байсан ба ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон гэж бичсэн байсан.
1.5.УИХ-ын сонгууль 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явагдсан бөгөөд бүх нийтийн амралтын өдөр байсан. Сургуулийн захирал Х.Б мөн ээлжийн амралттай байснаас гадна тэрээр УИХ-ын сонгуулийн Г сумын 10 дугаар баг Ды сонгуулийн хэсгийн хорооны даргаар ажиллаж байсан. Уг баг нь сумын төвөөс 100-аад километр зайтай ба сонгууль эхлэхээс 7 хоногийн өмнө тус хэсэгт очиж ажиллах ёстой. Намайг ажлаас чөлөөлөх тушаалыг ажлын бус өдөр, өөрөө ээлжийн амралттай байх хугацаанд, бүх багш нар амарсан үед гаргаж намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн шалтгаанаар чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Энэ жилийн хичээл 9 дүгээр сарын 02-ны өдөр эхэлсэн ба би мөн өдөр хорих ангиас суллагдсан билээ. Би ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой байхад миний оронд өөр хүнийг авч ажиллуулахын тулд намайг ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна.
1.6.Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч 2************ өдрийн тэмдэглэлээр шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Нэхэмжлэгч З.И нь Г сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллаж байхад 2023 оны намраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байрны хулгайн гэмт хэрэгт холбогдож шалгагдсан. Сургуулийн захирлын зүгээс тухайн үед шүүхийн эцсийн шийдвэр гарахыг хүлээж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй.
2.2.Нэхэмжлэгч З.И нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлж тухайн өдрөөс цагдан хоригдсон. З.И нь дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх **************-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. Улмаар З.И нь магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялын хэмжээг багасгасан боловч хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Эдгээр мэдээллүүдийг Б аймгийн Шүүхийн болон Улсын Дээд шүүхийн цахим хуудаснаас харж танилцаж байсан.
2.3.Нэгэнт гурван шатны шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон учир сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, ажил үүргээ үргэлжлүүлэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тухайн өдрөөс дуусгавар болгосон.
2.4.Нэхэмжлэгч З.И нь ************-ний өдрөөс шүүхээс хорих ял шийтгүүлж цагдан хоригдсон учир 2024 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл ямар нэгэн цалин хөлс гараагүй. Харин сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот тушаалаар багш, ажилчдын ээлжийн амралтын хуваарийг баталсан ба тухайн тушаалаар З.Ит ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Тэрний дагуу сургуулийн нягтлан бодогч 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр З.Иийн ажилласан хугацаанд (2023 он 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны) ногдох цалин 1537706 төгрөгийг түүний Төрийн банк дахь ************* тоот дансанд шилжүүлсэн.
2.5.Сургуулийн захирлын зүгээс З.Ит чөлөө олгосон асуудал байхгүй. ************-ний өдрөөс шүүхээс хорих ял шийтгүүлж, цагдан хоригдсон хүнд чөлөө олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй. З.И нь ************-ний өдрөөс шүүхээс хорих ял шийтгүүлж цагдан хоригдсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгохоор хуульчилсан тул эцсийн шийдвэр гарахыг хүлээж байсан.Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан асуудлын тухайд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж шүүхийн эцсийн шийдвэр гарсан. З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг маргааш буюу 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Учир нь, тухайн өдрөөс сургуулийн захирлын ээлжийн амралт эхлэх гэж байсан, мөн маргааш нь сонгуулийн хэсгийн хороонд ажиллах байсан учир сургууль дээр ирж дээрх тушаалыг гаргасан байсан. Сургуулийн бичиг хэргийн ажилтан тушаалын огноог тавихдаа буруу тавьснаас болж амралтын өдөр гаргасан байдалтай болсон байна. Гэхдээ энэ процессын шинжтэй зөрчил нь шүүхээс хорих ял шийтгүүлсэн ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дугаартай З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай хуралдааны тэмдэглэл, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/03 дугаартай албан бичиг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл, Орос хэлний багшийн түр орон тоонд багш шалгаруулж авах тухай зар, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын Дунд, ахлах ангийн багш нарын ажлын цагийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар Багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаал, 1 дүгээр хавсралтын хамт, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Цалин олгох хүснэгт, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/58 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, нэгдүгээр хавсралтын хамт, З.Иийн Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд гаргасан өргөдөл, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл хяналтын карт, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийн бүртгэл, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын Цаг ашиглалтын бүртгэл, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/03 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШЗ2024/03153 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн бичиг хэргийн бүртгэлийн дэвтэрт тус шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл,
мөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 374 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Г сумын сонгуулийн хорооны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай Хэсгийн хороо байгуулах тухай тогтоол болон энэхүү тогтоолын 10 дугаар хавсралтын хамт хэрэгт авагдсан болно.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн **************-ны өдрийн 1************ дугаартай Хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 540 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***************-ний өдрийн ********** дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ******************-ны өдрийн ********** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны *************-ны өдрийн ****************** дугаартай тогтоол,
мөн Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/372 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **********-ны өдрийн 2*********** дугаартай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэгч З.И дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2002 оноос эхлэн Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар орж ажиллаад 22 дахь жилдээ тус сургуульд тасралтгүй ажиллаж байсан юм. 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу хичээл сургууль амарсан, ээлжийн амралттай байх хугацаанд нөхцөл байдлыг буруу ойлгож, бусдын гэр орноос зөвшөөрөлгүй эд зүйл авч гарсан эх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан ба 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр шүүхээс надад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Миний бие гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хугацаандаа ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байсан ба энэхүү асуудлаас болж сэтгэл санааны гутралд ороод ходоодны шарх сэдэрч эхэлсэн тул сургуулийн захиралд ходоодоо эмчлүүлэх шаардлагатай болсон гэсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын сүүлээр хүсэлт гаргаж, жилийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн байсан. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сургуулийн захирлаас надад чөлөө өгсөн гэдгээ мэдэгдэж, эмчилгээг сайн хийлгээрэй, шүүх дэх маргаанаа шийдвэрлүүлж чөлөө дууссан үед ажилдаа бэлэн байгаарай, олон жил ажилласан, тус сургуульд оруулсан гавьяаг харгалзан үзнэ гэж хэлсэн. Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хорих ангиас суллагдаж шууд сургуулийн захирал Х.Бт очиж ажилдаа орохоор ирлээ гэхэд чиний оронд хүн авсан байгаа, тушаалыг чинь гаргаагүй байна. Тушаалыг чинь бэлэн болсон үед өгнө гэж хэлсэн. Сургуулийн бичиг хэргийн ажилтан намайг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дуудаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг гардуулж өгсөн. Намайг ажлаас чөлөөлөх тушаалыг ажлын бус өдөр, өөрөө ээлжийн амралттай байх хугацаанд, бүх багш нар амарсан үед гаргаж намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн шалтгаанаар чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Энэ жилийн хичээл 9 дүгээр сарын 02-ны өдөр эхэлсэн ба би мөн өдөр хорих ангиас суллагдсан билээ. Би ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой байхад миний оронд өөр хүнийг авч ажиллуулахын тулд намайг ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Иймд холбогдох Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
9.Хариуцагч Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: З.И нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлж тухайн өдрөөс цагдан хоригдсон. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон учир сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, ажил үүргээ үргэлжлүүлэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тухайн өдрөөс дуусгавар болгосон. Сургуулийн захирлын зүгээс З.Ит чөлөө олгосон асуудал байхгүй. ************-ний өдрөөс шүүхээс хорих ял шийтгүүлж, цагдан хоригдсон хүнд чөлөө олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж шүүхийн эцсийн шийдвэр гарсан. З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг маргааш буюу 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Учир нь, тухайн өдрөөс сургуулийн захирлын ээлжийн амралт эхлэх гэж байсан, мөн маргааш нь сонгуулийн хэсгийн хороонд ажиллах байсан учир сургууль дээр ирж дээрх тушаалыг гаргасан байсан. Сургуулийн бичиг хэргийн ажилтан тушаалын огноог тавихдаа буруу тавьсан нь процессын шинжтэй зөрчил нь шүүхээс хорих ял шийтгүүлсэн ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
10.1.Нэхэмжлэгч З.И нь Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байсан хугацаанд 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэж, ************-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хорих ял эдэлсэн болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн *********** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.И, ... нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.И, ... нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн **************-ны өдрийн ************ дугаартай магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн *********** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,...шүүгдэгч З.И түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ************* дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн *********** дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн **************-ны өдрийн ************ дүгээр магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Иэд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Улмаар Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******************* дугаартай Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялтан Шыбарайгыр балта овогт Заханы Иийг эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө сулласан байна.
10.2.Нэхэмжлэгч З.И нь ...удаан хугацаагаар Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэж, эмчлүүлэхээр болсон учир 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 1 жилийн цалингүй чөлөө олгохыг хүссэн өргөдлийг Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Х.Бт гаргасан боловч энэхүү өргөдөлд огноо бичигдээгүй тул хэзээ гаргасан нь тодорхойгүй байна. Мөн энэхүү өргөдөлд З.И нь удаан хугацаагаар Улаанбаатарт эмлүүлэхээр болсон гэх эх сурвалжаа заагаагүй, нотлох баримтаа хавсаргаагүй байна.
Харин З.Иийн жилийн чөлөө олгохыг хүссэн өргөдлийг Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан нь тус сургуулийн Бүртгэл хяналтын карт-ын бичилтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч З.И хорих ял оногдуулсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн *********** дугаартай Шийтгэх тогтоол гарсны дараа нэг жилийн чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргасан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
10.3.Мөн Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Өргөдөл бичиг хэргийн бүртгэл-ийн журналд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр жилийн чөлөө олгох боломжгүй гэж шийдвэрлэснийг З.Иийн эхнэрт нь хүргүүлсэн гэж бичсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Учир нь, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/03 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичигт: Математикийн багш З.Иийн өргөдөлтэй танилцаа. Жилийн чөлөө олгох боломжгүй гэсэн байна.
Иймд хариуцагч Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Х.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр З.Ит чөлөө олгохгүй гэсэн нь, З.Иийн эхнэрт хүргүүлсэн гэсэн нь үгүйсгэгдэж байгаа болно.
Энэхүү үйл баримт нь Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл хяналтын карт, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийн бүртгэл, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн бичиг хэргийн бүртгэлийн дэвтэрт тус шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогдож байна.
10.4.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ************* дугаартай тогтоол гарснаар (нэхэмжлэгч) З.Ит хорих ял оногдуулсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн *********** дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймээс Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Б 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б/** дугаартай З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гаргаж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дах заалт, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн *********** дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн **************-ны өдрийн ************ дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ************* дугаартай тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул тус сургуулийн математикийн багш Заханы Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж дуусгавар болгосон гэсэн байна.
10.5.Нэхэмжлэгч З.И Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус сургуулийн бичиг хэргийн ажилтнаас хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгэр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байна.
Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай хуралдааны тэмдэглэлд: ...Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шийдвэр гаргахыг хүссэн гомдлыг талууд тохиролцоонд хүрээгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэснээр нэхэмжлэгч З.И тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
10.6.Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Б нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 14-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан болох нь Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/58 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал болон энэхүү тушаалын нэгдүгээр хавсралт Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын 2024 оны ээлжийн амралтын хуваарь-ын нэрсийн жагсаалтаар нотлогдож байна.
Мөн Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Б Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Г сумын Хужирт 10 дугаар багийн хэсгийн хорооны даргаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс томилогдон ажилласан болох нь Б аймгийн Г сумын сонгуулийн хорооны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай Хэсгийн хороо байгуулах тухай тогтоол, энэхүү тогтоолын Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Г сумын Хт *** дугаар багийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн-ийг баталсан 10 дугаар хавсралтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баасан гаригт явагдсан ба мөн өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт болно..
Иймд хариуцагч Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Б нь ээлжийн амралттай байх хугацаанд, мөн УИХ-ын хэсгийн хорооны даргаар ажиллаж байсан хугацаанд, мөн Монгол Улсын Их хурлын сонгууль явагдаж байсан өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б/** дүгээр З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Мөн Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 06 дугаар сарын 28-ний өдрөөс эхэлж дуусгавар болгосон нь бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч (багш) З.Ит ял оногдуулсан шүүхийн хүчин төгөлдөр болсон Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************-ний өдрийн *********** дугаартай Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д зааснаар З.Иийн эдлэх хорих ялыг ************-ний өдрөөс эхлэн тоолсноор З.Иийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ************-ний өдрөөс эхлэн дуусгавар болсон ба нэхэмжлэгч З.И нь ************-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хорих ялаа эдэлсэн байна.
11.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч З.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК