| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2025/00033/И |
| Дугаар | 307/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2025/00033/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* брак байр, ******* тоотод оршин суух ******* ******* овгийн *******гийн ******* (утас: *******,*******)-ын хүсэлттэй
Төрсөн эцэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний төрсөн эх ******* нь 1982 онд миний төрсөн эцэг болох ******* овогтой *******тай танилцан, улмаар гэр бүлийн харилцаатай болж хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 1984 онд *******, 1987 онд , 1988 онд А.*******, 1991 онд нар тус тус мэндэлсэн. Бидний эцэг эх нь тухайн үеийн ажил байдлын нөхцөл байдлаас шалтгаалан гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд бид бүгд ээжээрээ овоглосон. Аав ******* нь 2023 оны 06 сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд аавынхаа хөрөнгө болон эрхийг хамгийн сүүлд ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* брак байр, ******* тоот хаягт амьдарч байсан төрсөн хүүхдийн хувьд А.******* миний бие хуульд зааснаар өв залгамжлан авах шаардагатай болсон тул эцэг, хүү мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна. 1988 оны 12 сарын 06-нд төрсөн ******* овогтой ******* // намайг ******* овогтой ******* //-ын төрсөн хүү гэдгийг авга эгч *******ын , *******ын болон тэдний хүүхдүүд мэднэ. Иймд намайг ******* овогтой *******ын төрсөн хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ. /хх 1 дэх тал/ 2. Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, төрсний бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн лавлагаа, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрэл зургууд, шүүгчийн захирамж, ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, гэрч гийн мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлэг, шүүхийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч А.******* нь ******* овогтой *******ыг төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг тогтоох гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч А.*******ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
2. Хүсэлт гаргагч А.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...Бидний эцэг эх нь тухайн үеийн ажил байдлын нөхцөл байдлаас шалтгаалан гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд бид бүгд ээжээрээ овоглосон. Аав ******* нь 2023 оны 06 сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд аавынхаа хөрөнгө болон эрхийг хамгийн сүүлд ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* брак байр, ******* тоот хаягт амьдарч байсан төрсөн хүүхдийн хувьд А.******* миний бие хуульд зааснаар өв залгамжлан авах шаардагатай болсон” гэж тайлбарласан. /хх 1 дэх тал/
2. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн цахим лавлагаа, төрсний бүртгэлийн цахим лавлагаа, ******* ******* овгийн *******ын *******ын нас барсны гэрчилгээний хуулбар, гэрэл зурган үзүүлэлтүүд /хх 3-7 дахь тал/
3. Түүнчлэн Иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх үедээ А.*******, Г.******* нарын дундаас 1988 оны 12 сарын 06-ны өдөр хүү А.*******ыг төрсөн талаар:
Гэрч А.******* нь “...Би нас барьсан нөхөртэйгөө 33 жил хамт амьдарсан. Миний талийгаач нөхрийг *******ын ******* гэдэг байсан. Бидний дундаас 4 хүүхэд буюу *******, , А.*******, нар төрсөн. А.******* нь айлын доороосоо хоёр дахь хүүхэд байгаа юм. Би нөхөртэйгөө анх *******-д сургуульд суралцаж байхдаа танилцаад, үерхэж нөхөрлөөд 1978-1980 он билүү дээ, тэр хавьцаанас хамт амьдарч эхэлсэн. Бид хамтдаа 33 жил амьдарсан. Нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, санаанд орохгүй, ярьсаар явж байгаад л нөхөр маань 2023 оны 06 сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан. Ердөө гэнэтийн л тийм зүйл болсон. Би одоо хүү А.*******ын хамт Дарханд, өөрийн гэртээ амьдарч байна. Яагаад шүүхэд хандах болсон шалтгаан нь гэхээр зэрэг манай одоогийн амьдарч байгаа байр маань талийгаач нөхрийн маань нэр дээр байсан. Тэгээд өвлөх асуудал үүссэн. Ингээд хүү маань өвлөх гээд эцэг тогтоолгохоор шүүхэд хандсан. Бусад хүүхдүүд маань ч гэсэн А.*******т өвлүүлэх тал дээр маргахгүй, бүгдээрээ ярилцаж тохиролцоод А.******* шүүхэд хандахаар болсон. Нэг хүүхэд маань гадаадад, бусад гурав нь энд, Дарханд байдаг” гэж,
Гэрч Г. “...Намайг *******ын гэдэг. Миний ээжийг , манай аавыг ******* гэдэг байсан. Бид аав, ээжээс ах дүү долуулаа байсан. Одоо үлдсэн нь гэж эмэгтэй дүү маань, тэгээд би, бид хоёр л үлдсэн байх шив дээ. *******ын ******* бол миний төрсөн ах маань, би ердөө ганц ахтай хүн. Тэгээд ах маань ******* гэж хүнтэй суугаад 2 охин, хоёр хүү төрүүлсэн. Энэ хоёр маань 1978-1979 он хавьцаанаас хамт амьдарч эхэлсэн байх, олон жил өнгөрсөн учраас санахгүй байна. А.******* нь миний төрсөн ахын бага хүү нь, айлын дээд талаасаа гуравдахь хүүхэд нь байгаа юм. Миний ах өвчний улмаас 2023 оны 06 сард нас барсан. Нас бараад бараг 2 жил болж байна. Өдөр судрыг санахгүй байна, би өндөр настай хүн” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх 21-28 дахь тал/
4. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэснээр гэрч А.*******, Г. нар нь 2023 оны 06 сарын 13-ны өдөр нас барсан *******ын *******ын хамтран амьдрагч болон төрсөн дүү болох нь 2025 оны 01 сарын 09-ний өдрийн , дугаартай төрөл садангийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрх гэрч нарын шүүхэд гаргасан мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй байна. /хх 24-25 дахь тал/
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч регистрийн дугаартай ******* ******* овгийн *******гийн *******ын төрсөн эцэг нь регистрийн дугаартай, ******* Адуу овгийн *******ын ******* нь мөн болох нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
5. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар регистрийн дугаартай Бор ******* овгийн *******гийн *******ын төрсөн эцэг нь регистрийн дугаартай, Бор Адуу овгийн *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА