Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 11/ШШ2014/0021

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

3ахиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан иргэн *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга д холбогдох Аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай захирамжуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Засаг дарга ы 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгч томилох тухай дугаартай хууль эрх зүйн үндэслэлгүй захирамжаар ажлаас халагдсан бөгөөд уг захирамжийг Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалаар, Улсын дээд шүүх 2014 оны 03 дугаар сарын 10-ны тогтоолоор хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн томилохыг аймгийн Засаг дарга д даалгасан юм.

Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсан тул албадан биелүүлэх захирамж гарч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх болсон. Аймгийн Засаг дарга Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж 2014 оны 4 дүгээр сарын 18-ны баасан гаригт *******ийг ажилд эгүүлэн томилох тухай 265 дугаартай захирамж гаргасан бөгөөд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчээс уг 265 дугаартай захирамжийг 4 дүгээр сарын 21-ний даваа гаригт гардаж авахад намайг ажлаас халсан дугаартай захирамж гарсан байсан.

Аймгийн Засаг даргын *******ийг ажилд эгүүлэн томилох тухай 265 дугаартай захирамжид үүрэг гүйцэтгэгч ыг чөлөөлсөн заалт байхгүй байгаа нь надад ажил хүлээлгэж өгөх зорилгогүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлэх зорилготой байсныг нь нотолж байна. Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн, ажил хүлээлгэж өгөхгүйгээр дахин хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Албан тушаалаас халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай дугаартай захирамжуудыг би эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймгийн салбар зөвлөлд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан.

Тус салбар зөвлөлийн дарга нь 4 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга ахлагчтай Маргаан хянан шийдвэрлэх комисс томилсон бөгөөд комисс нь хугацааг 30 хоногоор сунгасан боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хариу өгөөгүй, хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Намайг ажлаас халсан аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Албан тушаалаас халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай дугаартай захирамжуудад дурдсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг жилийн өмнө ажлаас үндэслэлгүй халагдаад ажилдаа эргэж ороогүй миний бие яаж зөрчөөд ажлаас халагдаж байгаагаа ойлгохгүй байна.

Иймд аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Албан тушаалаас халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож үүрэгт ажилд эгүүлэн томилох асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаарджээ.

******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оноос хойш газрын албаны даргаар ажиллаж байсан. Засаг дарга 2013 оны 04 сарын 02-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан. 2013 оны 04 сараас хойш шүүхээр явж, 3 шатны шүүх миний үндэслэлгүй халагдсан гэдгийг нотолсон. Ингээд Улсын дээд шүүхийн шийдвэрээр ажилд буцаан томилохоор болж, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үдээс хойш буцаан ажилд томилсон дүр үзүүлж,, 1 дэх өдөр буюу 4 дүгээр сарын 21-ны өдөр Төрийн албаны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж ажлаас халсан.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин 4767552 төгрөгийг гаргуулах мөн аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай захирамжуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн нэхэмжлэгч *******ийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Хуульд зааснаар Засаг даргын гаргасан захирамжийг заавал дагаж мөрдөх ёстой байдаг. Гэтэл энэ захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Захирамж гаргаж байгаа нь ямар нэгэн үр дагавар үүсгэж байгаа гэсэн үг. Гэтэл энэ гаргаад байгаа захирамж нь өөрөө хууль бус, илт алдаатай байгаа. Хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн байна. 1995 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолд заасан заалтыг зөрчсөн.

Мөн ажлаас халсан тушаал дээр заасан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж байгаа хэдий ч тухайн зүйл заалтыг нэхэмжлэгч зөрчөөгүй. Тэгээд ч 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа авсан гэж байгаа боловч тэр өдрийн 15 цагийн үед ажил томилсон тушаал гарсан. Нэхэмжлэгч ажлаа хүлээж аваагүй. Өмнө нь байсан даргыг ажлаас чөлөөлөөгүй, дараагийн даргыг томилсон.

Төрийн албаны хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах боломж байхгүй. Яагаад гэвэл 2014 оны 4 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаа авах гээд ирэхэд ажлаас халсан тушаал гарчихсан байсан. Нэхэмжлэгч эрх мэдлээ урвуулан ашиглах боломж гараагүй.

Газрын албаны даргыг дээд шатны байгууллагатай зөвшилцөж байж томилдог байхад зөвшилцсөн зүйл байхгүй, дур мэдэн өөрсдөө томилсон.

Иймд Аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай захирамжуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын мөнгө болох 4767552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар:

******* нь төрийн албанд ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн тул аймгийн Засаг даргын 2014 оны , дугаартай захирамжууд гарч ажлаас халсан. Дээрх захирамжууд хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэнтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар:

*******ийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэнтэй холбогдуулан энэхүү тайлбарыг гаргаж байна.

2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Ажлаас түр халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамж нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Ажлаас халж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 4-д зааснаар холбогдох хэсгүүд нь хүчингүй болсон.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасны дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн болно.

Мөн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй мөн дугаартай захирамж нь хүчин төгөлдөр байгаа тул Засаг дарга нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 581 дугаар захирамжаар хүчингүйд тооцсон болно. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус газрын албаны дарга нь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. 2013 онд ажил хүлээж авахад доорх зөрчлүүд байгаатай танилцсан.

1.*******гаас гомдол ирснийг Мэргэжлийн хяналтын газрын байцаагчаар шалгуулахад 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр *******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч Өлзийт МСҮТ-д 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэрчилгээг захирамжгүй буюу 2007 оны 277 тоот тогтоолыг давхар ашигласан зөрчил.

2. *******ийн гомдлын дагуу шалгуулахад:

 Иргэн *******ийн барьсан ахмадын өргөөний хажуу талын 2 давхар барилга,

 *******н барьсан Чандманийн уурын зуух-ын зүүн талын барилга,  Баасанбатын Хонгор сургуулийн зүүн талын Халуун ус-ны барилга, дээрх барьсан барилгууд нь газрын зөвшөөрөлгүй, баримт бичиггүй зөрчилтэйгөөр барилгын ажил дууссан. Тухайн үед албан ёсны хяналт шаардлага тавьж зөрчлийг арилгуулаагүй.

3. 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ХХК-д 45 дугаар байрын ард талын 592 мкв газар

2012 оны 5 дугаар сарын 18-нд *******д олгосон 45 дугаар байрны ард байрлах 592 мкв газар

2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******т олгосон 45 дугаар байрны ард талын 400 мкв талбай. Нийт 1548 мкв газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлгөөнд тусгагдаагүй байгаа нь Газрын тухай хуулийн заалтыг зөрчсөн.

4. Мөн 2012 оны 10 дугаар сарын 113 тоот тогтоолыг эргэж хянах шаардлага тулгараад байна. Учир нь энэ 99 аж ахуй нэгж, хувь хүмүүсийн асуудлыг хянаж үзэхэд хүсэлт гаргасан 20 өргөдөл байна. Гэтэл 20 өргөдлийн хүрээнд шийдвэрлэх асуудал яригдах ёстой байтал хавтгайруулан нийтэд нь 99 газарт газар сунгах тогтоол гаргасан байна. Энэ нь тухайн газрын албаны албан тушаалтны буруу төлөвлөгөөнөөс болж өнөөдөр хот байгуулалтын ерөнхий төлөвлөлт хийхэд саад учраад байна. Эндээс дүгнэхэд газрын асуудал эрхэлсэн байгууллага нь аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хуульд нийцүүлэн боловсруулах ёстой байтал газрын асуудлыг хавтгайруулан олгож нийтийн эдэлбэр газрыг /60,5 га/ үнэгүйдүүлсэн зөрчлүүд байсан. Дээрх байдлуудаас хараад Засаг даргын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэнтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар:

Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга би тус шүүхэд иргэн *******ийн нэхэмжлэлтэй Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шаардлага ихэсгэсэн хэсэг дээрх Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 21, 23-ны өдрийн , *******, дүгээр захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 5 сарын 07-ны өдрийн 298 дугаар захирамж нь зөвхөн 4 дүгээр сарын 18-ны өдрийн 268 дугаар захирамждаа хамаатай гэж хэн ч харсан ойлгомжтой байна. Иймд иргэн *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Албан тушаалаас халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай дугаартай захирамж, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай дугаартай захирамжийг хүчингүй болгуулж ажилгүй байсан хугацааны цалин төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Алтангэрэл нь Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагч болох нь Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай Комисс томилох тухай захирамж, Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 190 дугаартай албан бичиг болон 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна .

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулахаар Баянхонгор аймгийн Төрйин албаны салбар зөвьлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл нь 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Комисс томилох тухай захирамж гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.  Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.  Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ., Захиргааны хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар Энэ хуулийн 6.1.-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ. гэсэн хуулийн заалтыг зөрчиж иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Баянхонгор аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан *******ийг Баянхонгор аймгийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн *******ийг ажилд эгүүлэн томилох тухай 265 дугаартай захирамж гарч ажилд эгүүлэн тогтоожээ.

2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нь баасан гариг байсан бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр буюу даваа гаригт *******ийг Албан тушаалаас халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай дугаартай захирамж , 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай дугаартай захирамжаар ажлаас халсан байна. ******* нь Баянхонгор аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын даргаар 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлын 1/нэг/ цаг ажиллаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 265 дугаар захирамж гарсан байсныг би мэдээгүй 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн даваа гаригт ахлах шийдвэр гүйцэтгэгч Бурмаатай уулзахад 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажилд томилох шийдвэр гарсан гэтэл өнөөдөр танийг ажлаас халсан шийдвэр гарсан байна гэж хэлсэн би нэг ч цаг ажлаа хийгээгүй гэсэн тайлбар, Баянхонгор аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч ын 4 дүгээр сарын цагийн бүртгэл, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6/987 дугаартай нь Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дүгээр захирамжаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын даргаар томилогдон ажиллаж байгаа талаар тодорхойлсон албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь шүүхэд дурьдагдсан аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар бичилт хийлгүй гарын үсэг зурж тамга дарж бусдад ашиглуулах боломж олгосон мөн иргэдэд гэрчилгээг давхардуулан олгосон, ажилдаа хайнга хандсан гэх Төрийн албаны хууль зөрчсөн төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэх тайлбар ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч *******ийг албан үүргээ хэрэгжүүлэх бололцоогоор хангаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Гуравдагч этгээд хариуцагч нарын тайлбаруудад дурьдагдсан нотлох баримтууд нь Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болохыг дурьдах нь зүйтэй байна. Хариуцагч нь шүүхэд дурьдагдсан аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар бичилт хийлгүй гарын үсэг зурж тамга дарж бусдад ашиглуулах боломж олгосон мөн иргэдэд гэрчилгээг давхардуулан олгосон гэж *******д Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 5/59 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Баянхонгор аймгийн засаг дарга нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Албан тушаалаас халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай дугаартай захирамж, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д заасан аймаг нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа геодези зурагзүйн газрын даргатай зөвшилцөж аймгийн нийслэлийн засаг дарга томилж чөлөөлнө гэж заасныг зөрчиж Баянхонгор аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга *******ийг ажлаас халахдаа санал авалгүй халсан нь Газрын харилцаа, Геодиз зураг зүйн газрын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/1386 тоот... *******ийг ажлаас халахдаа манай байгууллагатай зөвшилцөөгүй зөвшилцсөн бичгийн манайд ирүүлээгүй... гэсэн албан бичиг болон 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Тамгын газрын 2014 оны ирсэн явсан бичгийн бүртгэлд үзлэг хийж үзэхэд Газрын харилцаа, Геодиз зураг зүйн газарт *******ийг халах талаар саналыг хүргүүлээгүй байна .Энэ нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар заалтын 7-гын а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин 4767552 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх 174528 төгрөгийг хасч 4593024 төгрөг гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Албан тушаалаас халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай дугаартай захирамж , 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай .

2.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар *******ийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийг ажилгүй байсан хугацааны цалин болох 4593024 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газраас 35100 / гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

, ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

3ахиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан иргэн *******ийн нэхэмжлэлтэй , Баянхонгор аймгийн Засаг дарга д холбогдох Аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай захирамжуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ