| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/00066/и |
| Дугаар | 307/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/00116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/00066/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* (утас:*******)-ын хүсэлттэй,
Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:
… Би 2003 оны 1******* сард Дархан сумын ******* сургуульд *******ийн багшаар орж ажиллаж байгаад 2004 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ээлжийн амралтаа авч, 8-р сард ажилдаа ороогүй гарсан. Ажлаас чөлөөлсөн тушаал байдаггүй. Мөн 2008 оны 09 дүгээр сард Дархан сумын ******* сургуульд нийгмийн ажилтнаар орж ажиллаж байгаад 2014 оны 09-р сарын 01-ний өдөр тус сургуульдаа *******ийн багшаар ажлын байраа өөрчилж ажилласан. Ингэхдээ намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, тушаал байхгүй. Тийм учраас шүүхээр энэ ажилласан байдлуудаа тогтоолгох гэж шүүхэд хандсан гэжээ.
2. Шүүхээс: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Төрийн архивын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, ******* сургуулийн захирлын ээлжийн амралт олгох тухай тушаал, 2014.09.01-ний өдөр *******ийг түр ажилд авах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлаас чөлөөлөх тухай тушаал, урьдчилгаа цалингийн тооцоо, ******* сургуулийн захирлын ээлжийн амралт олгох тухай тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийн баримтууд зэргийг шинжлэн судлаад, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой нэмж хэлэх зүйл байна уу зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.******* нь ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч Н.******* нь 2003 оны 1******* сарын 03-ны өдрөөс 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Дархан сумын сургуульд *******ийн багшаар, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дархан сумын ******* сургуульд *******ийн багшаар тус тус ажиллаж байсан хугацааны ажлаас гарсан тушаал байхгүй, архивт баримтууд нь шилжиж ирээгүйн улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрын байцаагч ийн 2024 оны 12 сарын 25-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн , 12 сарын 25-ны өдрийн дугаартай тодорхойлолтууд, 2001 оны 08 сарын 30-ны өдрийн дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн 1 дүгээр сургуулийн 2014 оны 06 сарын 18-ны өдрийн дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 2014 оны 09 сарын 01-ний өдрийн дугаартай Б.*******эийг түр ажилд авах тухай тушаалуудын хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 сарын 24-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх цахим тодорхойлолт, Ерөнхий боловсролын 2024 оны 12 сарын 19-ний өдрийн дугаартай Н.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцдах тухай тушаалын хуулбар, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн цалингийн тооцооны хуулбар, 2014 оны 09 сарын цалин тооцооны хуулбар, 2014 оны 09 сарын урьдчилгаа цалингийн тооцооны хуулбар, Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын 2015 оны 06 сарын 10-ны өдрийн дугаартай 2014-2015 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2016 оны 06 сарын 13-ны өдрийн дугаартай Багш, ажилчдад 2015-2016 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2017 оны 06 сарын 12-ны дугаартай Багш, ажилчдад 2016-2017 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2018 оны 06 сарын 14-ний дугаартай Багш, ажилчдад 2017-2018 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2019 оны 06 сарын 21-ний дугаартай Багш, ажилчдад 2018-2019 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2020 оны 06 сарын 18-ны дугаартай Багш, ажилчдад 2019-2020 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2021 оны 06 сарын 02-ны дугаартай Багш, ажилчдад 2020-2021 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2022 оны 06 сарын 15-ны дугаартай Багш, ажилчдад 2021-2022 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2023 оны 05 сарын 31-ны дугаартай Багш, ажилчдад 2022-2023 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт зэрэг нотлох баримтууд болно /хх 5-7,9-58 дахь тал/
4. Дээрх нотлох баримтуудаас 689425 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн Даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийн ажилд авсан хэсэгт ...Дархан-Уул аймгийн 10 жилийн дунд сургуульд *******ийн багшаар 2003 оны 11 сарын 03-ны 48 тоот тушаалаар гэсэн бичилт, Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* сургуулийн захирлын 2014 оны 6 сарын 18-ны өдрийн дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалд Н.******* нийгмийн ажилтан 30 хоног гэсэн бичилт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2003 оны 11 сараас 2004 оны 7 сарыг дуустал ажил олгогч сургууль, 2014 оны 9 сараас 2024 оны 12 сарыг дуустал ажил олгогчийн нэр Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургууль гэсэн бичилт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 12 сарын 19-ний өдрийн дугаартай Н.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2014 оны 9 сарын цалин олгосон хүсэлт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын Ээлжийн амралт олгосон тухай 2015-2023 оны тушаал, тушаалын хавсралт зэрэг нотолгооны хэрэгсэлүүдийг нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн ******* /РД:/-ыг 2003 оны 11 сарын 03-ны өдрөөс 2004 оны 08 сарын 23-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын сургуульд *******ийн багшаар, 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургуульд *******ийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
5. Хүсэлт гаргагч Н.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан гаргагч регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******ыг 2003 оны 11 сарын 03-ны өдрөөс 2004 оны 08 сарын 23-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын сургуульд *******ийн багшаар, 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургуульд *******ийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА