| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/02068/и |
| Дугаар | 135/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2025/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/0208/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг ******* хороо, *******ы өргөн чөлөө ******* гудамж, өөрийн байр, ******* ******* ******* ******* ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, утас: , )-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ийн гудамж, өөрийн байр, ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: )-д холбогдох,
Хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, ******* (цахимаар),
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* Улсын Хөгжлийн ******* нь - ХХК болон түүний хамаарал бүхий этгээд болох ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 10.0 сая ам.долларын зээлийг жилийн 9.24 хувийн хүүтэйгээр, 2025 оны 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл буюу зээлийн эхний олголт хийснээс хойш 7 жилийн хугацаатайгаар олгохоор болсон. Зээлийн гэрээнд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3,250,000.00 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,375,000.00 ам доллар, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,200,000.00 ам.доллар нийт 9,825,000.00 ам.долларыг олгосон байдаг. Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн ам.долларын зээлийг монгол төгрөг рүү хөрвүүлээд шинэчилж байгуулсан. Ингэхдээ зээлийн үлдэгдэл 2,85,932,250.00 төгрөг болгон өөрчилсөн. Үүнтэй холбогдуулан - ХХК болон ХХК-ийн барьцаалсан барьцаа хөрөнгө буюу барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нараас зээлийн төлбөрийг төлөхгүй удаа дараа зөрчсөн тул Хөгжлийн *******ны зүгээс - ХХК-ийг хариуцагчаар татан шүүхэд хандсан. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийдвэрээр - ХХК-иас 31,372,80,401.15 төгрөгийг гаргуулж, тус компанийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Барьцаа хөрөнгийн тухайд *******ны барьцаалсан бүхий барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны нэг тал болох ХХК-ийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх үндэслэлгүй учраас ХХК-д холбогдох барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр нь ХХК-тай холбоотой барьцааны гэрээний маргаан шийдвэрлэхэд саад болохгүйг шүүхийн шийдвэрт дурдсан. ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойш зээлийн өр төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй учраас хамтран хариуцагчаас хамтран үүрэг хүлээх үүргийн хүрээнд төлбөр шалгах, хамтран хариуцагч ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг Хөгжлийн *******анд шилжүүлэн өгөх, зах зээлийн үнээр худалдан борлуулж төлбөрийг шилжүүлэх зэргээр тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч барьцаа хөрөнгийг худалдан борлуулаагүй, нэг ч төгрөг төлөөгүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа хэдий ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа удаашралтай явагдаж байгаа, тус хөрөнгүүд нь өр төлбөрийг төлж хүрэхгүй, хангалтгүй байгаатай холбоотой учраас хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж тогтоолгох шаардлагатай болсон. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, мөн зүйлийн 242. дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй. гэж тус тус заасан. Хамтран зээлдэгч буюу ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоолгож, барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг гаргаж байна. Барьцаа хөрөнгүүдийн тухайд нэхэмжлэл дээрээ хүснэгтлээд өгсөн байгаа. Эхний шаардлагыг хамтран уу гэдгийг тогтоосон тохиолдолд гэж ойлгохгүй өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нөхцөлд гэдэг байдлаар тус тусад нь бичсэн.
Нэхэмжлэгч гэж хэн бэ? гэдгийг тухайн зээлийн гэрээ дээр заасан байгаа. Хамтран зээлдэгчээр ХХК орж ирж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийг манай компани зарцуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй гэж маргаж байна. Гэхдээ зээлийн гэрээ байгуулахдаа хоёр компанийг оруулаад хамтран үүрэг гүйцэтгээгчээр оруулаад, өмчлөлийн хөрөнгүүдийг зээлийн гэрээн дээр барьцаалсан. Зээлийг хэн төлөхөөс үл хамаараад хамтран зээлдэгчээр оролцсон тохиолдолд зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн маргаан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэдэг талаар маргаж байна. ХХК холбогдуулаад нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлох эрхтэй. ХХК холбогдуулаад нэхэмжлэл гаргаад, 2021 онд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Хариуцагч талаас маргаад зүйл нь үндэслэлгүй байна. Яагаад гэхээр ХХК холбогдуулаад нэхэмжлэл гаргаагүй. ХХК холбогдуулаад нэхэмжлэл гаргаад хэрэгсэхгүй болсон нь өөр асуудал. Манай талаас барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй учраас шүүхийн шийдвэрт нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдсан. Тиймээс энэ шаардлагатай холбоотой асуудлыг энэ хэргийг шийдвэрлэхгүй гээд орхисон. Бид нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо ХХК нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчээс анхнаасаа манайх зээл олгохдоо хоёр компанийн санхүүгийн нөхцөл байдлыг судлаад, боломжтой эсэх талаар бүх зүйлийг судлаад зээл олгож байгаа. Зээлийн гэрээ дээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр ХХК орж байгаа юм. Энэ нь зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд нэмж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана гээд талуудын хооронд байгуулагдсан гэрээ байгаа. Манай нэхэмжлэлийн шаардлага хэвээр хадгалагдаж байгаа. Иргэний хуульд хамтран үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасан. Тэгэхээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ нэгэнт хүчин төгөлдөр байна. Маргааны зүйлийн хувьд дүүргийн шүүх шийдвэртээ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байна гэж тогтоосон. Тухайн зээлийг хэн зарцуулсан гэдэг нь хэрэгт ач холбогдолгүй зүйл юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.-д Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй. гэж заасан. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоолгохоор ХХК холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргаж байгаа гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
... ХХК, ХХК хоёр тусдаа компани байгаа гэдгийг хэлэх нь чухал байх. 2018 онд зээл авч байх үед энэ хоёр компани нь хамаарал бүхий байсан уу? гэвэл байсан. Өнөөдрийн нөхцөл байдлаар энэ хоёр компани нь ямар нэгэн хамаарал байхгүй. ХХК хамгийн анх энэ зээлийг авахдаа, төслийг бичихдээ гурил лээд, тухайн гурилаа гадаад улс руу экспортод гаргана гэж төслөө бичиж байсан. Тухайн үеийн Засгийн газрын бодлого, Хөгжлийн *******ны бодлого бол яг экспортод зориулсан бүтээгдэхүүнийг хийвэл үүнийг дэмжих зорилгоор зээл өгнө гэсэн бодлого улсаас явж байсан. Үүний дагуу манайх төсөл бичээд, санхүүгийн тооцоолол, эдийн засгийн тооцоолол бүх юм экспортын үнээр тооцож гарсан байсан. 2018-2019 оны эхээс эхлээд зээлээ аваад, үйл ажиллагаагаа эхлээд явж байтал ковид гарсан. Ковидоос шалтгаалаад бидний экспортолж байсан хэлцлүүд бүгд зогссон. Энэ хугацаанд бид дотооддоо хямд үнээр гурилыг зарж байсан. Гэтэл анхны эдийн засгийн тооцооллоор буюу экспортын өндөр үнээр тооцоолж Хөгжлийн *******наас авсан зээлээ тухайн хүүтэй нь төлөх боломжтой байсан. Гэтэл ковидоос шалтгаалаад мөн улсаас явуулж байгаа экспортлох, зөвшөөрөл квот олгох ажил удаашралтай байдлаас шалтгаалаад, дотоодын хямд үнээр зарснаас болж, манай бүх тооцоолол өөрчлөгдөөд, зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа Хөгжлийн *******анд мэдэгдэж байсан нь архивд байх ёстой. Хүсэлтдээ зээлийн төлбөрийг хойшлуулж өгөөч, эсхүл өөрчилж өгөөч гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьж байсан. Хөгжлийн *******наас энэ хүсэлтүүдийг хүлээж аваагүй. Зээлээ ямар нэгэн аргаар төлөх шаардлагыг тавьсан. Хувийн бизнес эрхэлж байгаа бид ******* бодлоготой тааруулаад, бид нар экспортолъё гээд зээл авсан байхад улс нь зөвшөөрлөө өгөхгүй удааж байсаар байгаад ковид гаргасан. Ийм байдалд орсон байхад бид нарыг яаж зээлээ төл гээд байгаа вэ? Үнэхээр ойлгохгүй байна. Бид нар хаанаас мөнгө олж, энэ зээлийг төлөх вэ? Анхнаасаа энэ зээлийг авахдаа бүтээгдэхүүнээ экспортолно гэж танилцуулсан. Хөгжлийн ******* танилцаад зээлээ өгдөг. Гэтэл Улс нь квотоо гаргаж өгдөггүй. Цаг авсаар байгаад ковидтой залгасан. Яагаад анхнаасаа энэ зээлийг өгсөн бэ? Яаж зээлээ төлөх вэ? ийм асуудал байна. Миний өнцгөөс харж байгаагаар 2022 онд дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ХХК-аар төлүүлмээр байна гэж гаргачихаад одоо яагаад ХХК төлүүлье гэж байна. Ингэж болдог юм уу? би мэдэхгүй ч гэсэн логикоор нь харахад болохгүй шаардлага байна гэж харж байна. Энэ хуульд ямар нэгэн байдлаар заагдсан байх гэж найдаж байна. Анх бид гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгө тавьсан. ХХК-ийн барьцаа байгаа, ХХК-ийн барьцаа байгаа. Яагаад ХХК энэ зээлийн гэрээнд оролцоод явсан бэ? гэхээр ХХК нь гурил лэх гэж байсан компани. ХХК нь улаан буудайг тарьж ургуулахад газар техникийг зардаг компани байхгүй юу. Бид нар техникээ зараад тариаланчдаас төлбөрийг түүхий эд хэлбэрээр аваад явбал төлбөрөө ч хурдан барагдуулах маягаар явах гэж байсан. Хөгжлийн *******наас манай компанийг судлаад ХХК цуг орвол яасан бэ? гэдэг хүсэлтийг тавьсан учраас манайх явсан. Хөгжлийн *******наас авсан зээлийг ХХК аваад ашигласан, ямар нэгэн байдлаар хэрэглэсэн байвал хамтран зээлдэгчээр орж болно. Гэтэл авсан зээл хаашаа орсон талаар холбогдох бүх байгууллага нь орж ирээд шалгасан байгаа. ХХК зээлээ аваад ээ 100 хувь босгочихсон. ХХК нэг ч төгрөг аваагүй. Ийм байтал яагаад хамтран үүрэг гүйцэтгэгчээр татаад, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээд байгаа вэ? ХХК нь барьцааны 32 тэрбум төгрөгийн барьцаа байгаа. Тухайн үед хоёр тал хоорондоо тохиролцоод бүр болохгүй бол танай барьцаа хөрөнгө ийм байна шүү гээд үнэлгээ нь байгаа. Би хуулийг тайлбарлаж чадахгүй байгаа ч гэсэн ойлгомжтой зүйл дээр маргаж орж ирж байна.
Хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоолгох гэсэн шаардлага байгаа. Энэ шаардлага нь ойлгомжгүй байна. Ямар үүрэгт тогтоолгох гээд байна. Ойлгомжгүй юм уу? Эсхүл үндэслэлгүй шаардлага гаргаад байна гэж үзэж байна. Үүрэг гүйцэтгэгчээр тогтоолгох гэж байгаа бол ямар үүргийг гүйцэтгэх юм бэ? гэдгийг тогтоолгох шаардлагатай байна. ХХК нь тухайн үед нэг ч төгрөг аваагүй. ХХК зээлийг аваад гурилын ээ барьсан. Төрийн бодлого, дэлхий нийтийг хамарсан ковид гэх өвчний шалтгааны улмаас төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. ХХК нэг ч төгрөг аваагүй. 2021 онд зөвхөн ХХК-ийг сонгоод шийдүүлсэн. Хуулийн заалт буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэсэн яг энэ шаардлагаараа ХХК-ийг сонгоод энэ зээлийн гэрээний 31,372,80,401.15 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээлгэсэн. Шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болсон. Шүүх хэргийг шийдвэрлэсний дараа ямар заалт яригдах вэ? гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан заалт хэрэглэгдэнэ. ХХК нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хэрэгтэй. Шууд өнөөдөр талх шиг зараад амар мөнгө олддоггүй учраас зээлээ төлж чадахгүй байгаа юм. ******* Улсад бол маш хэцүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ шатанд ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоож өгнө үү гэсэн. Өөрөөр хэлбэл энэ шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй ... гэж заасан. Мөн хуулийн 117 дугаар зүйл буюу Энэ хуулийн 5.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 5.1.1, 5.1.3-5.1.8, 5.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан учраас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлага анх 2021 онд шүүхийн шийдвэр гараад тогтоох хэсгийн удирдлага хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 11 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг үндэслээд тогтоох хэсгийг хоёр дахь заалтаар ХХК гаргасан барьцааны гэрээний эд хөрөнгөөр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гээд шийдсэн. Шүүгч 117 дугаар зүйлийг биш 11 дугаар зүйлийг үндэслээд шийдсэн. Гэтэл дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Энэ шийдвэрт Хөгжлийн ******* Давж заалдах гомдол гаргаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн байсан эсэхээс шалтгаалаад, энэ эд хөрөнгийг залгамжлаад явж байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байхад дахиад нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Барьцааны гэрээний агуулга нь нөхөх үүрэгтэй. Хэрэв гүйцэтгэгч компани төлөөгүй тохиолдолд гуравдагч этгээд бид төлнө гэж хийсэн гэрээ. Гуравдагч этгээдийн байгуулсан гэрээ маань барьцааны мөнгөөр хариуцагч төлнө гэсэн гэрээ. Баталгаа, барьцаа 2-оо ялгахгүй орж ирж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага бол байна. Зээлийн гэрээний үүрэг байхгүй болсон. Үүрэг байхгүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна. Тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүхээс: Нэхэмжлэл, хуулийн этгээдийн ******* бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* Улсын Засгийн газрын 252 дугаартай тогтоол, ******* Улсын Хөгжлийн *******ны дүрэм, Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шинэчилсэн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, газар эзэмших эрх барьцаалах гэрээ, Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, ХХК-ийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн барьцаан гэрээнд өөрчлөлт оруулах, үл хөдлөх эд хөрөнгийн ******* бүртгэлийн гэрчилгээ гурилын .0 м.кв, мөн гэрчилгээ гүний худаг 80.0 м.кв, мөн гэрчилгээ агуулах 72.0 м.кв, мөн гэрчилгээ подстанц 0 м.кв талбайтай барилга, мөн гэрчилгээ спорт заал 254.92 м.кв талбайтай барилга, мөн гэрчилгээ засварын м.кв талбайтай барилга, мөн гэрчилгээ оффис . мөн гэрчилгээ агуулах 30м.кв талбайтай, мөн гэрчилгээ агуулах м.кв талбайтай барилга, ******* Улсын Хөгжлийн *******наас олгосон албан бичиг, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хүсэлт, ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, ХХК-ийн хурлын шийдвэр, ХХК-ийн хүсэлт, 2021 - ХХК-ийн хурлын тэмдэглэл, ХХК-ийн шийдвэр, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03280 дугаартай шийдвэр, нэхэмжлэгчийн итгэмжлэл, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хуулийн этгээдийн ******* бүртгэлийн гэрчилгээ, шүүхийн баримтууд, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хүсэлт, шүүхийн баримт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тогтоол, итгэмжлэл, үнэлгээний санал хүргүүлэх, Ашид билгүүн ХХК хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол, хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, газар эзэмших эрх барьцаалах гэрээ, итгэмжлэл, шүүхийн баримтууд зэргийг тус тус шинжлэн судлав.,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Улсын ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг ...зээлдэгч ХХК, хамтран зээлдэгч ХХК нартай 2018 оны 10 сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 сая ам.долларын зээлийг жилийн 9,24 хувийн хүүтэйгээр, хэсэгчлэн олгохоор байгуулсны дагуу нийт 9,825,000 долларыг олгосон. Улмаар зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 12 сарын 30-ны өдөр зээлийн гэрээг шинэчилэн байгуулж, ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлж, зээлийн үлдэгдлийг 2,85,932,250 төгрөг болгон өөрчилсөн. Хариуцагч нар зээлээ төлөхгүй удаа дараа зөрчсөн үндэслэлээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч ХХК-аас 31,972,80,401.15 төгрөгийг гаргуулж, тус компанийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойш зээлийн өр төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй учраас хамтран хариуцагчаас хамтран үүрэг хүлээх үүргийн хүрээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага үүссэн. Иймд ХХК-ыг хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн шаардлага гаргаж байна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ... хамтран үүрэг гүйцэтгэгчээр ямар үүрэгт тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Манай компани нэг ч төгрөг аваагүй. истерн ХХК-ыг сонгоод шийдүүлчихсэн. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан. ХХК-ны барьцаа гэдэг нь нөхөх үүрэгтэй биш. Барьцааны гэрээ нь гуравдагч этгээдийн байгуулсан гэрээ биш. Зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн үүрэг байхгүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээгээр Хөгжлийн ******* нь истерн ХХК, ХХК-тай гэрээ байгуулж, 10 сая ам.долларыг, жилийн 9.24 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтыг хийснээс хойш 7 жилийн хугацаанд экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний барих төслийн хэрэгжилтэнд зориулж зээл олгосон байх ба зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 10 сарын 05-ны өдрийн , 183, 18 дугаартай барьцааны гэрээнүүд байгуулж, истерн ХХК, ХХК-ны үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байх ба талууд зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохиролцжээ. /хх-ийн 11-18, 3-39 дэх тал/
Улмаар дээрх зээлийн гэрээний талын хүсэлтээр талууд дахин гэрээ байгуулж 2019 оны 12 сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээгээр дээрх зээлийн гэрээгээр тохирсон зээлийн төлбөр 10 сая долларыг төгрөгт хөрвүүлж 2,85,932,250 төгрөгийг, жилийн 12.92 хувийн хүүтэйгээр, 2025 оны 10 сарын 1-ны өдөр төлж дуусгахаар, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн барьцаа хөрөнгө дээр нэмж барьцааны гэрээ байгуулж, зээлийг эргэн төлөлтийн дагуу төлж барагдуулахаар тохирсон байх ба уг зээлийн гэрээ, барьцааны гэрээнд 2020 оны 03 сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 19-34, 41-42 дахь тал/
Зээлдэгч нар зээлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр ******* Улсын Хөгжлийн ******* нь истерн ХХК-д холбогдуулан 33,788,444,479.28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон хариуцагчийн бусад хөрөнгөөр хангуулах, барьцааны гэрээнд заагаагүй гурилын ийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 0-ны өдрийн дугаартай шийдвэрээр хариуцагч истерн ХХК-аас 31,972,80,401.15 төгрөгийг гаргуулж ******* Улсын Хөгжлийн *******инд олгож, нэхэмжлэлээс 1,815,74,078.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, истерн ХХК-ийн өмчлөлийн барьцаалсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 3-8 дахь тал/
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 0 сарын 28-ны өдөр дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгүүдийг үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаа явуулж байгаа боловч төлбөр авагч ******* Улсын Хөгжлийн *******ны хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 11-148 дахь тал/
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн , 2019 оны 12 сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээнүүд болон зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2018 оны 10 сарын 05-ны өдрийн , 183, 18 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 03 сарын 23-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн эргэн төлөх үүргийг гэрээний нэг тал болох ХХК хүлээсэн байх ба уг гэрээ нь хуулийн хүрээнд байгуулсан гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь уг гэрээний талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, энэ шийдвэр заавал биелэгдэх үүрэгтэй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, шүүхэд нэгэнт шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Гэвч дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 0-ны өдрийн дугаартай шийдвэрээр ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Аливаа гэрээний маргааныг тухайн гэрээний оролцогч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар барьцааны эрх нь барьцаагаар хангагдсан үүргийг шаардах эрхээс /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх/ салгаж үл болох эрх юм. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд буюу ХХК-ны барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэл байгаа эсэх, гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан эсэх хүчин төгөлдөр эсэх асуудлыг барьцааны гэрээний нэг тал болох ХХК-нийг оролцуулахгүйгээр гэрээний тал биш истерн ХХК-д холбогдуулан шийдвэрлэх үндэслэлгүй болно. Энэхүү шийдвэр нь ХХК-тай холбоотой барьцааны гэрээний маргаан шийдвэрлэхэд саад болохгүйг дурьдах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Тодруулбал нэхэмжлэгч ******* Улсын Хөгжлийн ******* нь гэрээний нэг тал болох истерн ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа гэрээгээр үүрэг хүлээсэн гэсэн үндэслэлээр тракторн ХХК-ны барьцаалсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг шүүхээс тракторн ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэхгүйгээр, түүнийг оролцуулахгүйгээр барьцааны гэрээг дүгнэх боломжгүй бөгөөд ХХК-д холбогдуулан маргаан гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн нь уг компанитай холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, 242.5-д Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө гэжээ.
Нэхэмжлэгч ******* Улсын ******* *******, истерн ХХК, ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч ХХК-ийг ХХК-аас 31 972 80 401,15 төгрөгийг гаргуулж ******* Улсын Хөгжлийн ******* ХХК-д олгуулах шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд
Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаартай Зээлийн гэрээний 3.1.12-т барьцаа хөрөнгө хэсэгт: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай Тоног төхөөрөмж барьцаалах гэрээ, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ, 2019 оны 12 сарын 30-ны өдрийн дугаартай гэрээнд дурдсан зээлдэгч истерн ХХК, хамтран зээлдэгч ХХК-ны хөрөнгө хөрөнгийн эрхийг барьцаалсан байна.
Улмаар хариуцагч ХХК-нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээгээр хамтран зээлдэгчээр оролцож, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээгээр хамтран зээлдэгчээр оролцож, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн , 2020 оны 3 сарын 23-ны өдрийн /2 дугаар бүхий Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн /1 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр өөрийн эзэмшлийн ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах м.кв талбай бүхий лэлийн зориулалттай газар болон тус газар дээр орших 9 блок бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:
-******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар , , лэлийн зориулалттай газар,
-******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 552,300,000 төгрөгийн үнэ бүхий, гурилын ийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 111,580,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, 30 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 1,100,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, , м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 291,00,000 төгрөгийн үнэ бүхий, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 508,340,000 төгрөгийн үнэ бүхий, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн Ү-200301584 дугаартай, 9,040,000 төгрөгийн үнэ бүхий, спорт заалны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, 0 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 42,000,000 төгрөгийн үнэ бүхий, под станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, 72 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 38,220,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, 80 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 3,40,000 төгрөгийн үнэ бүхий, гүний худагны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу нийт 1,59,280,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 1 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* бүртгэлд бүртгүүлжээ. /хавтаст хэргийн 42-50 дах тал/
Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх ба хариуцагч үүрэг шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болсон, үүрэг байхгүй байхад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж маргаж байгаа боловч шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн гэрээний үүргийг дуусгавар болгосон талаарх нотлох баримт ирүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан нотолгооны хэрэгсэлүүдээр тогтоогдохгүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хариуцах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.-д зааснаар хариуцагч ХХК-ны барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч ХХК-ийг ХХК-аас 31,972,80,401.15 төгрөгийг гаргуулж ******* Улсын Хөгжлийн ******* ХХК-д олгуулах шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ХХК -ны барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар , , лэлийн зориулалттай газар, ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 552,300,000 төгрөгийн үнэ бүхий, гурилын ийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 111,580,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, 30 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 1,100,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, , м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 291,00,000 төгрөгийн үнэ бүхий, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 508,340,000 төгрөгийн үнэ бүхий, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, м.кв талбайтай, ******* бүртгэлийн Ү-200301584 дугаартай, 9,040,000 төгрөгийн үнэ бүхий, спорт заалны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, 0 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 42,000,000 төгрөгийн үнэ бүхий, под станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймаг, ******* сум ******* баг, ийн хаягт байрлах, 72 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 38,220,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймаг, ******* сум баг, ийн хаягт байрлах, 80 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, 3,40,000 төгрөгийн үнэ бүхий, гүний худагны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 0 дугаар зүйлийн 0,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь ******* тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХХК-аас 140,400 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА