| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/00020/и |
| Дугаар | 307/ШШ2025/00165 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2025/00165
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн охин , 2015 оны 07 сарын 14-ний өдөр төрсөн хүү , 2018 оны 02 сарын 23-ны өдөр төрсөн хүү , 2022 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү О.Оюунтулга нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү *******, охин хүү , хүү , хүү О.Оюунтулга нар 11 нас хүртэл тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ю.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын “...Д.*******ийн нэхэмжлэлтэй, Ю.*******т холбогдох иргэний хэрэгт зохигчид бид дараах байдлаар эвлэрч байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс:
1. Нэхэмжлэгч Д.*******т:
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* байр, ******* тоот 12.0 мкв талбайтай, орон сууцыг,
- 4 ханатай гэр,
- 267 толгой хонь,
- 17 толгой үхэр,
- Иргэний газар эзэмших эрхийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, аймаг, сум, ******* баг, 0 хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий мкв Өвөлжөө, хаваржааны зориулалттай газар зэргийг тус тус эхнэр Д.*******т шилжүүлж, 5 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээнэ.
2. Хариуцагч Ю.*******т:
- улсын дугаартай, арлын дугаартай, маркийн ердийн тэвштэй автомашин,
- улсын дугаартай c-100 маркийн тээврийн хэрэгсэл,
- 210 толгой ямаа,
- 11 толгой адуу,
- 8 ханатай гэр зэргийг хариуцагч Ю.*******т шилжүүлэн өгөхөөр бид эвлэрэв.
3. Бид хэн нэгний дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр гэр бүлийн дундын эд хөрөнгө дээр эвлэрсэн” гэх эвлэрлийн гэрээг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т, хариуцагчаас жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 251,753 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Ю.*******, эх Д.******* нарт даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, мөн зүйлийн 26.6-д зааснаар ...эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ундрамд даалгасугай.
10. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА