Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2014/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, шүүгч Б.Сугар, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

овогт ы ы нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох

Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болон 2013 оны үр дүнгийн мөнгө гаргуулах, аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Мөн хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан “үр дүнгийн урамшуулал 278307, ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.аар төлүүлэх, Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга   М.Хаш-Эрдэнэ  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2007 оноос Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан ба аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнийг үндэслэлгүй хууль бус үйлдэл гэж үзэж байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад хууль зөрчиж ажлаас халсан. Намайг албан тушаалаа ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн, үр дүнгийн урамшлыг дур мэдэн авсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь би хууль зөрчиж аваагүй, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн гэж үзэж байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Тус цэцэрлэгийн туслах тогоочоор нь 2009 оноос хойш ажиллаж байгаа ба эгчийн хүүхэд юм.  Надтай хамаарал бүхий этгээд биш, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэх албан тушаал биш.

Аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч хэзээ, юуг үндэслэн гарсан ямар дүгнэлт болохыг одоо болтол мэдээгүй ба миний гар дээр ирээгүй, танилцуулаагүй нь хууль зөрчсөн асуудал юм.

Аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар захирамжид Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлт зэргийг үндэслэн ажлаас халсан.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар "Аймаг нийслэлийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх" гэсэн заалтыг үндэслэн намайг чөлөөлөхөөр заасан байтал Боловсролын газрын даргын саналыг авалгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болжээ. Мөн тус хуульд “үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэн чөлөөлнө” гэж заасан байтал намайг эмнэлэгт хэвтэж байхад ажлаас чөлөөлсөн.

Мөн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг надад гардуулаагүй ба надад гомдол гаргах эрх тайлбарлалгүй, эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр тус дүгнэлтийг хүчин төгөлдөр бус байхад нь үндэслэн ажлаас халсанд гомдолтой байна.

Би тус дүгнэлтийг Захиргааны хэргийн шүүхэд 2014 оны 03 дугаар сарын 04 ний өдөр ирсэн байхад нь анх харсан.

Дүгнэлтэд ур чадварын мөнгийг хууль бусаар авсан гэх боловч 2014 оны Засаг даргын захирамжид үр дүнгийн мөнгийг хуурамчаар авсан гэж бичсэн байгаа нь утга агуулгын хувьд эрс зөрүүтэй бөгөөд ур чадварын нэмэгдлийг 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 тоот Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу эцэг, эхийн зөвлөл, багш нарын үнэлгээ, Боловсрол соёлын газрын үнэлгээ зэргээр олгодог бол,харин үр дүнгийн гэрээг Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг үнэлж олгодог. Тэгээд ч 2013 оны 07 дугаар 02-ны өдөр Баянхонгор сумын Засаг дарга 211 тоот захирамжаар 2012 оны ур чадварын нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд миний зүгээс сумын Засаг даргад нөлөөлж, захирамж нөхөн гаргуулсан асуудал байхгүй. Миний албан тушаал бол төрийн үйлчилгээний алба бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч миний үгээр Засаг дарга тушаал гаргана гэдэг нь байж болшгүй зүйл юм.

Засаг даргын захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж бичжээ. Гэтэл Авилгатай тэмцэх газрын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05/2092 тоот албан бичигт нь надтай хамаарал бүхий этгээд биш болохыг тодорхойлж ирүүлсэн байдаг. Энэ мэтчилэн хуулийн үндэслэлгүй захирамж гаргасан байна.

Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтэд хуулийн хүчин төгөлдөр бус нотлох баримт бүрдүүлж төрийн албан хаагчдад олгосон хөнгөлөлттэй зээлийг хамт олноороо хэлэлцүүлээгүй өөрөө авсан гэжээ. Тухайн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хамт олны хурлаар хэлэлцүүлж, хурлын тэмдэглэл хөтөлсөн. Тухайн орон сууцны хөнгөлөлт авах албан хаагч нь сарын 700000 төгрөгийн орлоготой, тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан байх гэсэн шалгууртай байсан. Тухайн үед хамт олны хурлаар хэлэлцүүлэхэд хэн ч орон сууцны хөнгөлөлтөд орох талаар санал гаргаагүй бөгөөд хурлаар хэлэлцэж байгаад миний бие хөнгөлөлтөд орохоор болсон. Энэ талаар хурлын тэмдэглэл ч хөтлөгдөж албан ёсоор баталгаажсан бөгөөд намайг ямар үндэслэлээр хуурамч баримт бүрдүүлсэн гэж байгаа учрыг ойлгохгүй гайхаж байна.

Энэ асуудлаар Цагдаагийн байгууллага хүртэл шалгаж гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад хуулийн байгууллагын шийдвэрлэсэн асуудлыг Мэргэжлийн хяналтын газар илрүүлсэн мэтээр намайг гүжирдэж байна.

Мөн дүгнэлтэд дурдсанаар Баянхонгор сумын Засаг дарга 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас халсан байхад байгууллагын тамга ашиглан 2011 оны 11 дүгээр 07-ны өдөр 42 тоот тушаал үйлдсэн гэжээ.

Тухайн үед захирамж хүчин төгөлдөр болоогүй байсан ба миний ажлыг хүлээн авах хүнийг томилолгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн байсан ба Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 569 дүгээр шийдвэрээр “ажлаас халсан нь үндэслэлгүй байна” гэж үзэж ажилд эгүүлэн томилсон ба ногдуулсан сахилгын шийтгэлийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 401 тоот шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон нь намайг хууль бусаар байгууллагын тамга ашиглаагүй гэдгийг харуулдаг юм.

Мөн дүгнэлтэд эд хариуцагч Т.ын хариуцсан хүнсний материалыг тоолоход 2091137 төгрөгийн материал дутагдсан 37050 төгрөгийн материал илүүдсэн гэсэн байх бөгөөд Т. нь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар тухайн эд материалын үнийг төлөхөөр захиргааны шийтгэвэр баталгаажуулагдсан байдаг. Гэтэл одоог хүртэл эд хариуцагчийн хариуцлагагүй үйлдлийг надад нялзааж намайг төлөх ёстой мэтээр Боловсрол соёлын газарт хүчин төгөлдөр бус хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг аваачиж өгөх гэх мэтчилэн хууль бус ажиллагаа явуулж байна.

Иймд аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, 2013 оны үр дүнгийн мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөдаймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч.ыг Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03 ны өдрийн 03 дугаар захирамжаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүнд:

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу Боловсролын газраас ямар нэгэн санал авалгүйгээр ажлаас халсан. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичиг баримтанд Захиргааны хэргийн шүүхийн хамт үзлэг хийхэд хавтаст хэрэгт авагдсан Боловсрол соёлын газрын 2013 оны 12 дугаар сарын 18 ны өдрийн 407 дугаар албан бичиг нь он, сарын хувьд зөрүүтэй бөгөөд албан бичгийн бүртгэлд дугаарлагдаагүй, аймгийн Засаг даргын ажлын бичиг баримтын бүртгэлд тухайн албан бичиг огт ирээгүй, бүртгэлгүй байсан нь тухайн баримт бичгийг сүүлд нөхөн бүрдүүлсэн гэх үндэслэл болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “ Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдхүйг гаргасан нь тогтоогдсон” гэж заасан байхад холбогдох Цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, Мэргэжлийн хяналтын газрын тус дүгнэлт нь хүчин төгөлдөр болоогүй, зохих арга хэмжээг урьдчилан аваагүй байхад ажлаас халсан захирамж гаргасан.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамж нь өөрөө Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот хүчин төгөлдөр бус дүгнэлтийг үндэслэсэн нь тус захирамжийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хангалттайүндэслэл болох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол  сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасан байтал 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтэд 2010, 2011, 2012 оны актуудыг бичиж дүгнэлт хэсэгтээ тус акт тавигдсан зөрчлийн заалтуудаар дүгнэлт гаргасан байгаа нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн үйлдэл болсон байна.

Хавтаст хэргийн материалд авагдсанаар Аймгийн Засаг дарга миний үйлчлүүлэгчтэй хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд удаа дараалан очих бүрт хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан байна. Энэ нь Засаг даргын үйлдлийн тухайд Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т  зааснаар  “ албан тушаалын эрх мэдлийг  албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдлээ хийхгүй байх,  хийх ёсгүй үйлдлийг хийх” гэсэн үндэслэлийг бүрдүүлжээ.

Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг хүчин төгөлдөр  бус гэж үзэх дараах зөрчлүүд байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-т  “хяналт шалгалтын явцад улсын байцаагч нь шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээлэл буюу 5.9.3-т заасан  шалгуулагч этгээдийн санал хүсэлтийг заавал тусгана”, 5.10-т “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана”, 5 дугаар зүйлийн 5.11-т зааснаар “Улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна” гэсэн заалтуудтай.

Гэтэл дүгнэлтийг шалгуулагч этгээд болох Ч.д танилцуулаагүйгээр барахгүй тухайн дүгнэлтийг 2 хувь үйлдэлгүй, санал хүсэлтийг тусгалгүй, гомдол гаргах эрхийг нь тайлбарлаж өгөөгүй байна. 

Ч. нь тус улсын байцаагчийн дүгнэлтийг огт хараагүй, ямар үндэслэл  байсан талаар огт мэдээгүй бөгөөд анх 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцах үедээ уг дүгнэлтийг анх харж танилцсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны  дагуу  Мэргэжлийн хяналтын газрын даргаЭ.Энхбатад  гомдол гаргасан боловч түүний оронд Эрүүл мэнд боловсрол, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн даргаар тодорхой бус хариу өгүүлсэн байгаа нь Иргэдээс төрийн байгууллага,албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг зөрчсөн.

Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн тоот дүгнэлтэд дурдсанаар 2012 оны 12 дугаар сард эрхлэгч Ч. нь өөрөө өөртөө үр дүнгийн урамшуулал болон  ур чадварын нэмэгдэл олгодог гэснийг шалгахад 1121470 төгрөгийг хууль бусаар авсан бөгөөд сумын Засаг даргаар 211 дүгээр захирамжийг нөхөн гаргуулсан гэжээ.

-Хавтаст хэрэгт авагдсанаар сумын Засаг дарга ыг гэрчээр асуусан тэмдэглэлд тэрээр “аймгийн Засаг даргын Тамгын газраас ур чадварын нэмэгдэл олгох талаар бичиг ирсний дагуу Ч.д ур чадварын нэмэгдэл олгосон” гэж тайлбар өгчээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар Ч. захирамжийг нөхөн гаргуулсан гэж үзсэн байх бөгөөд тэр үндэслэлээ тодорхой заагаагүй, хууль бусаар захирамж нөхөн гаргуулж мөнгө авсан гэж үзсэн юм бол эргэн төлүүлэх  асуудлаар акт тавиагүй атал хууль бусаар авсан гэж үзсэн нь тухайн дүгнэлтийг  хуулийн хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй.

2011 оны 05 сарын 30-ны өдөр 2 тоот төлбөрийн хүсэлтээр компанид засварын үнэ гэж 1165000 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлж тооцоо хийгээгүй орхигдуулсан гэжээ.

Гэтэл тухайн мөнгө нь халаалтын засвар хийлгэхээр шилжүүлснээс сарын дараа компаниар засвар хийлгэхээ больж цэцэрлэгийн дансанд эргээд орж ирсэн болох нь тухайн оны санхүүгийн баримтаас харагддаг.

Эд хариуцагч Т.ын хариуцсан хүнсний материалын үлдэгдлийг тоолж тооцоо бодоход 36 нэр төрлийн 2091137 төгрөгийн материал дутагдаж, 8 нэр төрлийн 37050 төгрөгийн материал илүүдсэн гэжээ.

Дутагдсан болон илүүдсэн материалуудыг эд хариуцагч Т.тай холбоотой гэж үзэн захиргааны акт тавьсан байх бөгөөд эдгээр асуудлууд  нь эрхлэгч Ч.ы үйл ажиллагаатай холбоогүй.

Ч. нь төрийн албан хаагчдад өгөх орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй хуурамчаар хурлын тэмдэглэл үйлдсэн гэжээ. Түүнийг хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй гэх ямар нотлох баримт байгаа нь мэдэгдэхгүй энэ талаар хэргийн материалд гэрчийн мэдүүлэг авагдаагүй, мөн холбогдох баримт бичгийг ямар үндэслэлээр хуурамч гэж байгаа нь тодорхой биш байхад хэн нэгний үгээр илт гүтгэлгийн чанартай дүгнэлт хийжээ. 

Ч.ы гэм буруу шүүхээр нотлогдон тогтоогдоогүй байтал түүнийг  итгэл эвдсэн эрх мэдлээ урвуулан ашигласан, эд хөрөнгө хууль бусаар зарцуулсан хуурамч бичиг баримт үйлдсэн гэж дүгнэж байгаа нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-т “шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ”, 47 дугаар зүйлийн 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах албан тушаалд хамт ажиллахыг хориглосон.

Гэтэл ын ажил албан тушаал нь хөрөнгө мөнгө захиран зарцуулах албан тушаал биш болох нь хавтаст хэргийн материалд авагдсан ын ажлын байрны тодорхойлолтоос,түүнийг ажилд томилсон эрхлэгчийн тушаалаас  тодорхой харагдах бөгөөд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 2014 оны03 сарын 18-ны өдрийн 05/2092 тоот албан бичигт Ч. нарыг хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэл болохгүй талаар  тодорхой дурьдсан.

Цэцэрлэгийн өрөө түрээслүүлсэн 285000 төгрөгийг  байгууллагын дансаар  дамжуулаагүй холбогдох хүмүүстэй тооцоо хийгээгүй орхигдуулсан гэжээ.

2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан Баянхонгор сумын эх 3 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.2-т “Цэцэрлэгт ашиглагдахгүй байгаа сул чөлөөтэй өрөөнүүдийг түрээслэж түрээсийн орлогоор багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу цэцэрлэгт  камер  худалдан авсан, багш ийн шагнал, нийгмийн ардчилсан эмэгтэйчүүдийн шагналд 50000 төгрөг зэргийг зарцуулсан байхад мөн л Ч.д акт тавьсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өргөдөл, гомдол эрх бүхий байгууллагын шийдвэрээр хийхээр заасан бөгөөд 52.3-т “энэ хуулийн 52-т заасан иргэн, аж ахуй нэгж, байгууллага, өргөдөл гомдол, хүсэлт, гомдол мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх  бөгөөд өргөдөл хүсэлт гомдол мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтын ажлыг 5 өдрийн дотор эхлүүлнэ”  гэжээ.

Гэтэл дүгнэлтэд хэн гэх этгээдийн өргөдөл гомдлоор  ямар нотлох баримтын хүрээнд тухайн шалгалтыг хийх удирдамж гарсан нь мэдэгдэхгүй, хэний өргөдлийн дагуу шалгалт хийсэн нь тодорхойгүй төдийгүй хавтаст хэргийн материалд авагдсанаар Боловсрол соёлын газрын өргөдөл гомдол хүлээн авах бүртгэлд дүгнэлтэд дурдсан шиг өөрөө өөртөө урамшуулал авсан гэсэн гомдол бүртгэгдээгүй байгаа нь анхнаасаа хууль зөрчиж, хэн нэгэн  ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийн үгээр түүний ашиг сонирхлын дагуу өөрсдийн санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд шалгалт хийсэн нь тодорхой байна.

Дүгнэлтэд дурьдсанаар 2010, 2011, 2012 оны шалгалтаар илрүүлсэн гэх зөрчлүүдийн талаар гэж дурьджээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага  харилцан хүлээн зөвшөөрөх”  гэж заажээ.

Дүгнэлтэд урьдын шалгагдсан шалгалтын дүнг мөн нягтлан бодогч, нярвын хариуцлагагүй үйлдлийг оруулан дүгнэж байгаа нь тус хуулийн 4.1.4-т “ шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны ашиг сонирхол нэр төрийг хүндэтгэн харилцах”  гэсэн заалтыг зөрчжээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ”Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно”, “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон  тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно”, “Захиргааны шийтгэл хүлээсэн этгээд уг шийтгэлийг хүлээж дууссанаас хойш нэг жилийн дотор  захиргааны журам дахин зөрчөөгүй бөгөөд хууль тогтоомжид өөр хугацаа заагаагүй бол захиргааны шийтгэлгүйд тооцно” гэж заасан

Гэтэл 2010, 2011, 2012 онуудад хийгдсэн шалгалтуудад  илэрсэн зохих иргэн албан тушаалтанд захиргааны хариуцлага тооцож, захиргааны акт тавигдаж шүүхийн шийдвэрээр баталгаажсан актуудыг дүгнэлтэд тусгаж энэ дүгнэлтээ үндэслэн ажлаас халсан шийтгэврийг дахин оногдуулж байгаа нь  хууль зөрчсөн үйлдэл юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон  эрүүл мэндийн даатгалын дэвтэр , хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг  ажлаас халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж ажлаас халсан тушаалыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ч.ы нөхөрт гардуулсан бөгөөд миний үйлчлүүлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэхээр нэхэмжлэл гаргажээ.

Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт Ч.ы үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ.

Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд дурдсан хуулийн зүйл, заалтууд нь түүний ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байхаас гадна  чухам аль  үйлдэл, эс үйлдхүй нь  хуулийн аль заалтыг зөрчиж байгаа нь тодорхой биш, нийтэд нь хамруулан бичсэн, зүйл заалтын хувьд түүний үйлдэлтэй  утга агуулга тохироогүй, ойлгомжгүй дүгнэлт гаргажээ.

Мөн Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2,  14 дүгээр зүйлийн 14.1.5,  17 дугаар зүйлийн 17.1.7 гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн байна. Гэтэл Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль нь 2012 оны 02 сарын 01-ний  өдөр хүчингүй болсон байхад уг хуулийн заалтыг мушгин гуйвуулж дүгнэсэн байгаа нь хууль бус дүгнэлт болжээ гэж үзэх үндэслэлтэй байна.    

Иймд Ч.ыг ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор сумын эх 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулал гаргуулах болон  Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 12 дугаар сарын 16 ны өдрийн дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гаргасан  нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус  хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан тайлбартаа:

“Аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 496 дугаар захирамж, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 152 тоот удирдамжаар Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэм, Эрдэнэмандал ахлах сургууль, 2 дугаар цэцэрлэг, 3 дугаар цэцэрлэг, Заг сумын сургууль, цэцэрлэг, Баянговь сумын сургуулиудад Монгол Улсын “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу иргэний өргөдөлд тусгагдсан асуудлын үнэн эсэхийг холбогдох бичиг баримтад тулгуурлан нотолж хуулийн хугацаанд хариу өгч холбогдох шийдвэрийг гаргах зорилгоор  ажлын хэсэг гарч ажилласан. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот Улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээр цэцэрлэгийн эрхлэгч Ч. нь өөрөө өөртөө үр дүнгийн урамшуулал олгодог гэсэн мэдээллийг шалгахад 2012 оны 12 дугаар сард эрхлэгч Ч. нь харъяалагдах дээд байгууллагын тушаал, шийдвэргүйгээр улирлын үр дүнгийн урамшуулалд 278307 төгрөгийг буруу авсан зөрчил илэрчээ. Дээрх зөрчил нь Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын үр дүнгээр урамшуулал олгох журмын 2.11-д “Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшуулал олгох дүгнэлтийг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Улсын төсвийн байгууллага батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулна”, 17 дугаар зүйлийн 17.1.7-д“байгууллагын төсвийн санхүүжилтийг үр ашигтай явуулах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн 2011 оны 07 дугаар сард хийсэн шалгалтаар: 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот төлбөрийн хүсэлтээр “” ХХК-ийн Хадгаламж банк дахь тоот дансанд халаалтын засварын үнэ гэж 1165000 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлж тооцоо хийгээгүй орхигдуулсан. 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 29 тоот тушаалаар харуул ажилтай гийн ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн атлаа 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 40 тоот тушаалаар байгууллагын дотоод журмыг зөрчиж 50,000 төгрөгийн тэтгэмж олгосон. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн мужаан тэй 2010 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн 1 жилийн хугацаагаар сард 30,000-50,000 төгрөгийн түрээсийн төлбөр авахаар гэрээ байгуулж өрөө түрээслүүлсэн боловч түрээсийн төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 24-нд 90,000 төгрөгийг тушааж үлдэх 285,000 төгрөгийг байгууллагын дансаар дамжуулаагүй холбогдох хүмүүстэй тооцоо хийгээгүй орхигдуулсан. Эд хариуцагч Т.ын хариуцсан хүнсний материалын үлдэгдлийг тоолж тооцоо бодоход 36 нэр төрлийн 2091137 төгрөгийн материал дутагдаж, 8 нэр төрлийн 37050 төгрөгийн материал илүүдсэн. Эрхлэгч Ч. тэргүүлэх мэргэжлийн зэрэг 2010 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан байхад үндсэн цалингаас 15 хувиар нэмэгдэл авч 239052 төгрөгийн төлбөрийн акт тус тус байжээ.

Мөн хуулийн хүчин төгөлдөр бус, хуурамч бичиг баримт бүрдүүлэн гүйлгээ хийдэг, Төрийн албан хаагчдад олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй хуурамчаар хурлын тэмдэглэл үйлдэж эрхлэгч Ч., харуул М.******* / эрхлэгч Ч.ы хүү/  нарт олгохоор бүрдүүлсний зэрэгцээ, албан бичгийн дугаар зөрүүтэй, засварласан, тус цэцэрлэгийн эрхлэгч, харуул, туслах багш, бичиг хэргийн ажилтан нар төрөл садангийн хүмүүс байгаа нь тухайн байгууллагын хамт олны төлөвшилд сөргөөр нөлөөлөх уур амьсгалыг бий болгосон. Эд хариуцагч, нягтлан бодогч нарын ажлын уялдаа хангалтгүй, эд хариуцагч нь тайлан мэдээг хугацаанд  гаргаж нягтлан бодогчид хянуулдаггүй, харин эрхлэгчтэй тооцоо хийсний дараа тайлангаа өгнө гэсэн тайлбарыг хэлдэг. Үүнээс гадна хагас, бүтэн жилээр үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийсэн гэх боловч үндсэн материал шалгалтад хамрагдсангүй. Өглөг, авлагын тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 20 тоот тушаалаар өмгөөлөгч Ц.гийн цалин гэж 360,000 төгрөгийг бэлнээр олгосон нь 2010 онд батлагдсан төсөвт тусгагдаагүй зардал зэрэг зөрчлүүд илэрч байсан байна.

2012 оны 11 дүгээр сард хийсэн шалгалтаар: Хяналт, шалгалтаар эд хариуцагч ий гийн хариуцсан хүүхдийн хоолны хүнсний материалын үлдэгдлийг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тоолж, тооцоог бодоход 5 төрлийн 43,000 төгрөгийн материал дутагдсан, эрхлэгч Ч. нь 2012 оны 09 дүгээр сарын 01-нд Орог нуур супер маркетаас 1 ширхэг архи 12,000 төгрөгөөр, 2,5 кг чихэр 18,500 төгрөгөөр, 9 дүгээр сард Буган хариун ХХК-иас 50 литр сүүний мөнгө 40,000 төгрөг бүгд 70,500 төгрөгийг үндсэн баримтгүй бэлэн мөнгө гаргуулж зарцуулсан байжээ.

2011 оны 9 дүгээр сард эрхлэгч Ч. нь өөрөө өөртөө харьяалагдах дээд байгууллагын тушаал шийдвэргүйгээр үр дүнгийн урамшуулал 190,266 төгрөг авсан, эрхлэгч Ч. нь төрсөн эгчийнхээ охин ыг туслах тогоочоор ажиллуулж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байжээ.

Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан тушаалын хавсралт дутуу, баримт бичгийн дугаар, он, сар, өдөр засвартай, дугаарыг балын харандаагаар бичсэн, эд хариуцагч нь бэлэн мөнгөний тайлан гаргадаггүй, гэнэтийн 2 удаагийн шалгалтаар ахлах тогооч өдөр бүрийн хоолны цэсийг батлуулаагүй, гараар үйлдсэн баримтаар тооцоо хийсэн, цэцэрлэгийн хүүхдийн ирцийг багшийн журналын бүртгэл /35209 хүүхэд өдөр/, цэцэрлэгийн эрхлэгчийн сар бүрийн нэгдсэн тайлан /38618 хүүхэд өдөр/, эд хариуцагч, нярвын менюний тоог тулган үзэхэд зөрүүтэй гарч 2011 оны хүүхдийн хоолны зардалд 38167,8 мянган төгрөг зарцуулахаас 38352,9 мянган төгрөг зарцуулж 185,1 мянган төгрөг илүү зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн нь дотоодын хяналт сул байгаагаас шалтгаалсан байна.

Эрхлэгч Ч. нь 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 145 тоот Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Ажлаас чөлөөлөх тухай захирамж гарсан байтал байгууллагын тамгыг ашиглан 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот тушаал үйлдсэн зөрчил гаргасан байна.

Тухайн үед цэцэрлэг хөгжүүлэх сан болон анги засварын мөнгийг эцэг, эхээс хурааж, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 тоот тушаалын 1.4 дэх заалтын “Хандив, буцалтгүй тусламж цуглуулах нь хандивлагчийн болон тусламж үзүүлэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна” гэсэн заалтыг зөрчсөнд Боловсролын хяналтын улсын байцаагчийг татан оролцуулж холбогдох арга хэмжээг авч байсан. Эрхлэгч Ч.ы дээрх эс үйлдэхүй нь удаа дараагийн шалгалтаар илэрч Авилгын эсрэг хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөчсөн, мөн аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 тоот захирамжаар ажлаас нь халсан.

Дээрх дүгнэлтийг ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар цэцэрлэг дээр очиж цэцэрлэгийн хамт олон болон цэцэрлэгийн эрхлэгчид танилцуулан тэмдэглэл үйлдсэн. Мөн аймгийн Засаг даргаас эрх шилжүүлээгүй байхад гаргасан 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох тухай нөхөн гаргасан Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 211 дугаартай захирамжийг аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ч.тай холбоотой хавтаст хэргийн материалтай танилцлаа. Намайг эрх хөндөгдөж болзошгүй гэж үзэн гуравдагч этгээдээр оролцуулж байгаа тул гуравдагч этгээдээр оролцоно, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.

 Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүгнэлтийг гаргахдаа урд онуудад /2011, 2012, 2013/ хийсэн шалгалтаар илэрч байсан, баримтаар нотлогдсон, эрхлэгч Ч. танилцаж, зөвшөөрсөн зөрчил дутагдлыг оруулсан нь Ч.ы удаа дараагийн давтагдсан үйлдэл, эс үйлдхүйг, үнэн бодит байдлыг илүү тодорхой болгох зорилгоор оруулсан ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хуулийн байгууллагад тухайн үед шилжүүлж байсныг дурдах хэрэгтэй. Ч. бол төрийн албан хаагч, нийтийн алан тушаалтан, байгууллагын дарга, ерөнхий менежер хүн учраас хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагын асуудлыг оруулж дүгнэлт гаргасан болохоос биш түүнд хуулиар хүлээлгээгүй үүрэг, хариуцлагыг огтхон ч дурдаагүй болно.   

Тухайлбал: Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай,  Авилгын эсрэг хууль зэргийг үндэслэсэн болно. Хуульд нийцээгүй хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон бусад бичиг баримт хүчин төгөлдөр бус болдгийг дурдах нь зүйтэй. Дүгнэлтэд дурдсан эдгээр үндэслэл нь зохих байгууллага, албан тушаалтан, прокурор, шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь тогтоогдсон гэж андуурсан байна. Шийдвэрүүд хавтаст хэрэгт байгаа.

2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй хариуцагч гийн , Баянхонгор сумын эх 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ы нарт холбогдох Баянхонгор аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 31/02/134 актаар ногдуулсан хүнсний зүйлийн үнэ болох 2091137 төгрөгийн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн ба хянах хэсэгт өөрөөр хэлбэл төлбөр төлөгч Т. нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 2091137 төгрөгийн төлбөр тогтоосон... байх тул мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны 31/02/134 тоот актыг хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн харъяаллыг ноцтой зөрчсөн байх тул Ч.аас гаргуулах махны үнэ 1169700 төгрөг, Т.аас 321437 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон болохоос биш, улсын байцаагчийн актыг хүчингүй болгоогүй юм.

Аймгийн Прокурорын газрын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын тогтоох хэсэгт “...Ч. нь албан тушаалын байдлаа ашиглан 2010-2011 онуудад байгууллагын өмч хөрөнгийг завшсан гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай...” гэжээ. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болохоос улсын байцаагчийн гаргасан акт, дүгнэлтийг хүчингүй болгосон ямар нэгэн зүйл, заалт алга байна. Аймгийн Прокурорын газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор ”...зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь...магадлан шинжилгээний дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон боловч ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн үндэслэлээр Ч., ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Улсын байцаагчийн акт, дүгнэлтийг хүчингүй болгоогүй. Ч.ы удаа дараагийн давтагдсан, бодит бодит гэмт хэргийн шинжтэй үйлдэхүй, эс үйлдэхүй нь шалгалтын материал, баримтаар нотлогдох тул Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох үндэсгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Чимгээ, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

“Аймгийн Засаг даргын 2013 оны 496 тоот захирамж, аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 152 тоот удирдамжаар ажлын хэсэг бүрэлдэхүүнд орж, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, удаа дараагийн шалгалтаар илрүүлсэн зөрчил байнга давтагддаг нөхцөл байдал дээр холбогдох баримтыг үндэслэн дүгнэлт гаргаж байсан. Тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд 2010 оны 3 дугаар сард Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч *******тай хамтран санхүү, аж ахуйн болон хөдөлмөрийн харилцааны бичиг баримтад шалгалт хийхэд Ч. нь өөрийн хүү *******ын Цэрэндагвыг 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 тоот тушаалаар харуулын ажилд авч, түүнийг сургуульд явах болсон учраас гэж түүний оронд хүү *******ын *******ийг 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 тоот тушаалаар, төрсөн эгчийн хүүхэд Сэджавын Хонгорзулыг 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот тушаалаар туслах багшаар түр авч ажиллуулсан нь хамт олны дургүйцлийг төрүүлж, төрийн албыг төрлийн алба болгож эхэлсэн. Хүний нөөцийн бодлого утгаараа алдагдсан гэдгийг дээрх баримтууд нотолдог. Хөдөлмөрийн харилцааны илэрсэн зөрчил дээр 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 31/15/23 тоот акт үйлдсэн. Эрхлэгч нь санхүүгийн сахилга бат, мөрдөж ажилладаггүй, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, түүнтэй уялдан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг биелүүлдэггүй зэргийг үндэслэн улсын байцаагчдын 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 31/04/15 150 тоот дүгнэлт гарч хариуцлага тооцуулахаар удирдах шатны байгууллагад хүргүүлсэн ч холбогдох арга хэмжээ авагдаагүйгээс улбаалан зөрчил гаргаж болдог гэсэн ойлголттойгоор бүтэн 5 жилийн хугацаанд зөрчил давтагдсаар байна.

2011 оны 7 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч , Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн *******, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Б.******* нар хамтран шалгалт хийж, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр илэрсэн зөрчил дээр 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 31/15/130 тоот актаар Ч. нь тэргүүлэх мэргэжлийн зэргийг хугацаа дууссан байхад албан тушаалаа ашиглан 239052 төгрөгийг илүү авч өмнөх зөрчлийг давтаж төсвийг хохироосонд акт тогтоосон, төлбөрийг өдий хүртэл хугацаанд барагдуулаагүй байна. Тухайн шалгалтаар өөрийн хүү М.*******ийг Улаанбаатар хот уруу эмчилгээнд явах болсон гэж цалингийн урьдчилгаанд 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг бэлнээр /эмчийн шийдвэргүйгээр/ олгосон ба түүнийг ажлаа өгөхөд дээрх суутгал хийгдээгүй орхигдуулж төсвийг өдий хүртэл хугацаанд хохироосоор байна. Харуул ажилтай М.*******ийн үндсэн цалин 182295 төгрөг байна.

ыг 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот тушаалд туслах багшаар түр гэж авч ажиллуулсан атлаа 2 жилийн дараа буюу 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот тушаалаар үндсэн багшаар түр авч, үндсэн цалинг ТҮБДЗ-1 –ээр тогтоосон нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад зааснаар нотлогдохгүй байна.

нь цэцэрлэгийн багшийн үндсэн ба туслах багшийн мэргэжил эзэмшээгүй ажиллаж байсан нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгэр зүйлийн 4.1.13-д туслах багш гэж Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахад багшид туслах үүрэгтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг хуулийн 12 дугаар зүйлд багш түүний эрх, үүргийг, 12.1-д “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана”, 12.2-д “Багш нь багшлах эрхтэй байна” гэсэн заалтуудыг зөрчиж ажилд авсан байна. ыг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан туршилтын хугацааг заагаагүй түр авч ажиллуулсугай гэснийг Монгол хэлний тайлбар толь хэвлэлээс үзэхэд“түр ажил хийх” гэдэг нь орон тооны бус цагаар ажиллах юм уу, тодорхой хугацаанд ажиллах гэж тайлбарласан байдаг.

2013 онд аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. 2014 оны 1 дүгээр сарын 28-нд тус цэцэрлэгийн ажиллагсдын гарын үсэгтэй өргөдлийг аймгийн Хууль зүйн хэлтсээр дамжуулан манай байгууллагад ирүүлсэн юм. Өгөгдлийн дагуу шалгахад эрхлэгч байсан Ч. нь хүүхдийн ор хоногийн төлөвлөгөө биелүүлэх гэсэн шалтгаанаар 2013 оны 12 дугаар сарын 7, 14-ний амралтын өдрүүдэд багш, ажилтнуудыг ажиллуулахдаа тушаал гаргаагүй, байгууллагын дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээнд ямар нөхцөлд илүү цагаар ажиллуулах, хэрэв, нөхөн амруулаагүй тохиолдолд цагийн хөлсийг хэрхэн тооцох талаар тусгаагүй байсан.

Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Байгууллагын дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ”, мөн 74.2-т “Хамтын болон Хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул 6 бүлгийн үндсэн ба туслах багш, бусад ажилтан нарыг ажиллуулсан үеийн илүү цагийн хөлсийг бодох аргачлалаар тооцон хавсралтад заасан нэр бүхий 17 ажилтны нийтээр амрах амралтын өдөр ажилласан цагийн хөлс бүгд 972208 төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тогтоосон.

2012 оны эхний хагас болон жилийн эцсийн үр дүнг дүгнэхдээ зөвхөн 5 хүний төлөөллөөр үнэлүүлж улирлын үр дүнгийн урамшуулал авсан нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолын 2.10-д Сургалтын байгууллагын захирал хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын үр дүнг сургууль, хүүхдийн цэцэрлэгийн зөвлөлөөс томилсон ажлын хэсэг үнэлж, аймгийн Боловсролын газар дүгнэнэ, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багш, эцэг, эхийн төлөөлөл 60-аас доошгүй хувь байна.

Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Ч. нь аймгийн Засаг дарга эрх шилжүүлээгүй байхад сумын Засаг даргын захирамж гаргуулж, цалин хөлс илүү авч улсад 278307 төгрөгийн хохирол учруулсан тул хохирлыг барагдуулж өгнө үү”гэж,

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

“Сумын Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилж чөлөөлөх, ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн урамшууллыг олгох асуудлыг шийдвэрлэдэг субъект биш.иймд үр дүнгийн урамшуулал олгох тухай Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, үр дүнгийн урамшуулалд буруу олгогдсон 278307 төгрөгийг Ч.аар төлүүлж өгнө үү, ур чадварын нэмэгдэл олгох тухай Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр захирамжийг аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 670 дугаар захирамжаар хүчингүй болгосон тул ур чадварын нэмэгдэлд буруу олгогдсон 1121470 төгрөгийг Ч.аар төлүүлж, улсыг хохиролгүй болгох арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч. шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлд дурдсан аймгийн Засаг дарга эрх шилжүүлээгүй байхад сумын Засаг даргын захирамж гаргуулж цалин хөлс илүү авч, улсад 278307 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Миний бие сумын Засаг даргад ямар нэгэн байдлаар нөлөөлөх, түүнд захирамж гаргахыг даалгах, захирамжлах эрх бүхий субъект биш бөгөөд сөрөг нэхэмжлэлд хавсаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 670 дугаар захирамж нь 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр ур чадварын нэмэгдэл олгосон захирамжийг хүчингүй болгосон. Харин 278307 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжаар олгосон бөгөөд Баянхонгор сумын 10 цэцэрлэгийн эрхлэгчид хүн тус бүрт олгосон байдаг. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцсон ямар нэг эрх зүйн баримт бичиг гараагүй тул тус захирамжийг хүчинтэй гэж үзнэ. Мөн тус асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас акт тавьж, гарын үсгээр баталгаажуулаагүй байгаа.иймд тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн надаас нэхэмжилж байгаа бол цэцэрлэгийн бусад эрхлэгчид бүгд төлж барагдуулах ёстой”гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлд ......”сумын Засаг дарга нь цэцэрлэгийн  эрхлэгчийг томилж чөлөөлөх, ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн  урамшууллыг олгох асуудлыг шийдвэрлэх субъект биш”..гэжээ.

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан “.....аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн  эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн  гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх....” гэсэн бүрэн эрхийн дагуу сумын Засаг даргатай 2012 онд байгуулсан хөдөлмөр, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 3, 4 дүгээр  улирлын ажлын үр дүн нь 71-90 хувьтай үнэлэгдсэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үр дүнгийн  мөнгөн урамшлыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжаар олгосон.

Уг хуульд нэмэлт, өөрчлөлт орж, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцон, “аймаг нийслэлийн  Засаг даргын бүрэн эрхийн” хүрээнд шилжсэн.

Энэ хугацаанд аймгийн Засаг дарга сумын  сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулалгүй сумын Засаг даргатай байгуулсан гэрээгээр үргэлжлүүлэн ажилласан тул 2012 оны гэрээг хуулийн дагуу дүгнэсэн.

Иймд сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна.

Ч.д ур чадварын нэмэгдэл олгох тухай 2013 оны 07 дугаар сарын 02-ны  өдрийн 211 дугаар захирамжийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр хүчингүй болгосон боловч эргэн төлүүлэх талаар тусгагдаагүй тул 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн захирамжийг  2013  оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжаар хүчингүй болгов” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

“Нэхэмжлэгч Ч.ы нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, ур чадварын мөнгийг урьдаж олгосон хэн буруутай хүн хувааж төлөх нь зүйтэй. Хариуцагч байгууллагын гаргасан эрх зүйн акт, удирдамж, захирамжуудыг цаг хугацаанд нь танилцуулаагүйгээс иргэн хохирч эрх ашиг нь хөндөгдөж байна. Эрх мэдлээр далайлган шийдвэрлэдэг нь учир дутагдалтай байна. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчдийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, 2013 оны үр дүнгийн мөнгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан “үр дүнгийн урамшуулал 278307, ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.аар төлүүлэх, Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн тус захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах хуулийн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.        

Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  03 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.ыг Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас халжээ.

1.Захирамжийн нэгдүгээр хэсэгт ...Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч. нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, үр дүнгийн урамшууллыг дур мэдэн авсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болон бусад итгэл эвдсэн үйлдлийг удаа дараа гаргасан, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь нотлогдож байх тул үүрэгт ажлаас нь халсугай... гэжээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар Прокурорын тогтоолын тогтоох хэсэгт “...Ч. нь албан тушаалын байдлаа ашиглан 2010-2011 онуудад байгууллагын өмч хөрөнгийг завшсан гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай...” гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан /х/х13-14/, мөн 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор Ч.ыг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна./х/х-15/

Үүнээс харахад Ч. нь албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын өмч хөрөнгийг завшсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан талаар гэм буруу тогтоогдоогүй байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар хуульчлан зааснаар цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төрийн үйлчилгээний албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг бүхэлд нь эдлэх эрхгүй боловч Төрийн албаны тухай хуулийн 4, 10, 13, 14, 27 дугаар зүйлийн 27.1-т заасан төрийн албан хаагчид тавигдах нийтлэг шаардлага болон тэдгээрийн эрх, үүрэг баталгаа зэрэг нийтлэг асуудлыг зохицуулсан зүйл заалтуудад хамаарна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заажээ.

2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад өөрчлөлт орж, аймгийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөх эрх хэмжээг эдлэх талаар хуульчлан зааж, уг нэмэлт өөрчлөлт 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Боловсролын тухай 30 дугаар зүйлийн 30.1.15-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Хамтран ажиллах тухай” 257 тоот бичиг нь “…Баянхонгор сумын Эрдэнэмандал, Эрдэм 11 жилийн сургууль, Баян-Өндөр, Эрдэнэцогт, Шаргалжуут, Заг, Баянговь сумын 9 жилийн сургуулиуд, Баянхонгор сумын 2, 3 дугаар цэцэрлэг, Эрдэнэцогт, Заг, Баянговь сумын цэцэрлэгүүдийн төсөв, санхүү, хөдөлмөрийн харилцаа, удирдлагын үйл ажиллагаанд яаралтай шалгалт хийж, зохих шийдвэр гаргаж өгнө үү...”гэсэн /х/х-149/, аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1а/305 дугаар албан бичгээр аймгийн Боловсролын газарт хандаж, “…аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй танилцаад саналаа яаралтай ирүүлнэ үү…” гэсэн /х/х-260/, аймгийн Боловсролын газрын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 407 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж, “…уг дүгнэлтийн дагуу ажлын хариуцлага алдаж, зөрчил гаргасан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт хуулийн дагуу арга хэмжээ авах саналыг хүргүүлж байна…” /х/х-261../ гэсэн байна.

Дээрх албан бичгүүдээс харахад аймгийн Боловсролын газрын хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 496 дугаар захирамж /2-р х/х-42/, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 152 дугаар удирдамжийн /2-р х/х43-45/ дагуу Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дугаар дүгнэлт гарч, аймгийн Боловсрол, соёлын газрын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамж гаргажээ гэж харагдаж байна.

Гэтэл шүүхэд цугларсан нотлох баримтаас харахад Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.ыг ажлаас халахдаа аймгийн Боловсрол, соёлын газраас санал авсан мэт харагдах боловч уг саналыг аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 03 дугаар захирамж гарахаас өмнө аваагүй байхад санал авсан мэтээр тус захирамж гарсны дараа аймгийн Боловсрол, соёлын газар болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуурамч нотлох баримт нөхөн бүрдүүлсэн болох нь Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын болон аймгийн Боловсролын газрын холбогдох бичиг баримтад хийсэн үзлэгээр тогтоогдсон. /үзлэгийн тэмдэглэл 2-р х/х-66,47, бусад нотлох баримт х/х-67-71, 54-65/

Тиймээс аймгийн Боловсролын газраас 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.ыг нэр зааж ажлаас чөлөөлөх саналыг аймгийн Засаг даргад хүргүүлээгүй бөгөөд хариуцагч нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг ноцтой зөрчсөн нь нотлогдож байна.

Түүнчлэн аймгийн Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөх эрх хэмжээг эдлэхийг хуульчлан заасан бөгөөд аймгийн Засаг дарга нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй хөдөлмөрийн гэрээ,үр дүнгийн гэрээ байгуулах, уг гэрээг дүгнэх эрх хэмжээтэй байтал уг гэрээг байгуулаагүй, дүгнээгүй болох нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг /х/х-211/, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6/446 дугаар албан тоот /х/х-144/ зэргээр нотлогдох ба энэ талаар нотлох баримт байхгүй, хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч тал маргаагүйг дурдах нь зүйтэй.

2. Мөн захирамжийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “…мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон…” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд“…цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулах... , ...цэцэрлэгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланг үнэн, зөв гаргах ажлыг зохион байгуулах...” гэж тусгаснаас харахад цэцэрлэгийн эрхлэгч нь дээрх хуулийн заалтад заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж шууд үзэх боломжгүй тул түүнийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэхэд учир дутагдалтай юм.

3. Ч. нь 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа өөрийн хүү М.*******ийг тус цэцэрлэгийн харуулаар авч ажиллуулсан, мөн төрсөн эгчийн хүүхэд ыг туслах тогоочоор авч ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэлт болон захирамжид дурджээ.

Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаалаар М.*******ийг харуулаар /2-р х/х-19/, 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр тушаалаар ыг  туслах тогоочоор /х/х-10/, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаар тушаалаар багшийн ажилд тус тус томилон ажиллуулсан /2-р х/х-12/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах албан тушаалд хамт ажиллахыг хориглоно...” гэсэн заалтад хамааралгүй юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “…энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах....”-аар заажээ.

Төрсөн эгчийнхээ хүүхэд ыг 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс томилон  ажиллуулснаар уг хуулийн хамаарал бүхий этгээд, бусад нэгдмэл сонирхолтой этгээд гэсэн ойлголтод хамаарахгүй болох нь Авилгатай тэмцэх газрын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05/2092 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр нотлогдож байна. /х/х-19/

Гэхдээ энэ нь хамт олны зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тул мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаар бичгээр тайлбар, мэдэгдэл гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй байжээ.

Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д зааснаар “...Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх үүрэгтэй...” болохыг заасан бөгөөд энэ үүргийг биелүүлж зөвлөмжийг бичгээр хүргүүлээгүй болох нь энэ талаарх нотлох баримт байхгүй, мөн нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдох ба Төрийн захиргааны байгууллага, түүний удирдлага /Засаг дарга/ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж болохоор байна.

4. Аймгийн Засаг дарга нь Ч.ыг ажлаас халахдаа аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг үндэслэсэн нь буруу байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь зөрчил дутагдал гарсан эсэхийг тогтоодог захиргааны акт болохоос Ч.ыг  ажлаас халах хуулийн заалт биш юм.

Иймд  Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 03 дугаар захирамж хууль зөрчсөн шийдвэр болсон байна.

Хоёр. Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 257 дугаар“хамтран ажиллах тухай” аймгийн Засаг даргад хандсан албан тоотод нэр бүхий сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай холбоотой санхүү, төсөв, хөдөлмөрийн харилцаа, удирдлагын үйл ажиллагаатай холбоотой гомдол ирж байгаа тул шалгалт хийж, зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн албан тоотын /х/х-147/ дагуу аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар аймгийн Боловсрол соёлын газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 257 дугаар албан тоотод дурдагдсан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн дүгнэлтийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг даалгажээ./2-р х/х-42/

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаар Хяналт шалгалтын удирдамжид Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний өргөдөлд тусгагдсан асуудлын үнэн эсэхийг холбогдох бичиг баримтад тулгуурлан нотолж хуулийн хугацаанд хариу өгч шийдвэрлэх зорилготойгоор 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногт багтаан гүйцэтгэнэ гэжээ. /2-р х/х43-45/

Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээс харахад Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтыг  2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн байх ба удирдамж болон хуульд заасан хугацаанд хяналт шалгалтыг явуулаагүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх” гэснийг зөрчжээ.

Тус шүүхээс 2014 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Боловсрол, соёлын газарт хийсэн үзлэгээр Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн удирдлагын үйл ажиллагаанд 2013 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шүүж үзэхэд аймгийн Боловсрол соёлын газарт 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн хамт олны гаргасан амралтын мөнгөө авч амарч чадахгүй байгаа тухай 2 хуудас гомдол /2-р х/х52-53/,  тус цэцэрлэгийн ажилтан С.Жаргалмаагийн гаргасан нягтлангийн зан харьцааны талаар гомдол /2-р х/х74-76/, Ч.ы аймгийн Засаг даргад гаргасан 3 хуудас бүхий өргөдлүүд бүртгэгдсэн байна./2-р х/х81-83/

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд өргөдөл, гомдол гаргах хэлбэр, тавигдах шаардлагыг тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд энэ хуулийн зүйл заалтад нийцсэн, мөн маргаан бүхий захирамж, дүгнэлтэд дурдсан асуудлаар Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.тай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт, аймгийн Боловсрол, соёлын газарт бүртгэгдээгүй байна. /2-р х/х73-83/

Маргаан бүхий дүгнэлтээр Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн 2011-2013 онд гарч байсан санхүүгийн зөрчлүүдийг бүхэлд нь дүгнэж эрхлэгч Ч.ыг буруутгасан нь үндэслэлгүй байна.

Дүгнэлтэд:

1. 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч. нь 2012 оны 12 дугаар сард ур чадварын нэмэгдэлд 1121470 төгрөгийг хууль бусаар аймгийн Засаг дарга сумын Засаг даргад эрх шилжүүлээгүй байхад Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр захирамж нөхөн гаргуулж авсан зөрчил илэрсэн гэжээ.

Ч. сумын Засаг даргын нэрийн өмнөөс эрх зүйн акт гаргах эрх хэмжээгүй бөгөөд боломжгүй юм. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” 211 дугаартай захирамжаар 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.д 2012 оны ур чадварын нэмэгдэл хөлсийг нөхөн тооцож олгосон /х/х-7,185/, аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 670 дугаар захирамжаар дээрх захирамжийг /211/ хүчингүй болгосон /х/х-186/, мөн Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 346 дугаар захирамжаар 211 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна /х/х-187/.

2. 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот төлбөрийн хүсэлтээр “” ХХК-ийн Хадгаламж банк дахь тоот дансанд халаалтын засварын үнэ гэж 1165000 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлж тооцоо хийгээгүй орхигдуулсан гэжээ.

Энэ зөрчилд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 31/02/132 дугаар акт тавигджээ. Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч ******* “...Дулаанаар хангагч байгууллага“” ХХК-ийн дансанд орсон 1165000 төгрөгийг өөрийн данс болох 032015203 дансанд 2011 оны 07 дугаар сарын 25-ны дотор эргэн байршуулж, холбогдох газартай нь цэцэрлэгийн халаалтын шугамыг мэргэжлийн хүнээр шалгуулж, зайлшгүй хийх засварыг эргэн тогтоолгож шийдвэрлэх нь зөв гэж үзлээ...” гэсэн тайлбар /х/х-71/, “ “” ХХК-ийн механик ******* нь Баянхонгор 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогчид 1165000 төгрөг бэлнээр 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авчирч өгсөн болно”гэсэн, мөн энэ өдөр  3 дугаар цэцэрлэг гэсэн 032015203 тоот дансанд 1165000 төгрөг шилжүүлсэн Хадгаламж банкны кассын орлогын баримт /х/х-69 дүгээр хуудасны ар тал/ зэргээр дээрх актыг биелэгдсэн гэж үзэхээр байна. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/147 дугаар албан тоот болон хавсаргасан баримтаар давхар нотлогдож байна./х/х204-209/

3. 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 29 тоот тушаалаар харуул ажилтай гийн ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн атлаа 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 40 тоот тушаалаар байгууллагын дотоод журмыг зөрчиж 50,000 төгрөгийн тэтгэмж олгосон гэжээ.

Энэ зөрчилд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 31/02/133 тоот акт тавьж, биелэгдсэн нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 030000982 тоот дансны орлогын хуулга /х/х201/ болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/147 дугаар албан тоотоор нотлогдож байна. /х/х204-209/

 4. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн мужаан тэй 2010 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн 1 жилийн хугацаагаар сард 30,000-50,000 төгрөгийн түрээсийн төлбөр авахаар гэрээ байгуулж өрөө түрээслүүлсэн боловч түрээсийн төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 24-нд 90,000 төгрөгийг тушааж үлдэх 285,000 төгрөгийг байгууллагын дансаар дамжуулаагүй холбогдох хүмүүстэй тооцоо хийгээгүй орхигдуулсан гэжээ.

Үүнд  аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 31/02/131 тоот акт тогтоосон бөгөөд уг акт биелэгдээгүй болох нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/147 дугаар албан тоотоор нотлогдож байна. /х/х204-209/

5. Эд хариуцагч Т.ын хариуцсан хүнсний материалын үлдэгдлийг тоолж тооцоо бодоход 36 нэр төрлийн 2091137 төгрөгийн материал дутагдаж, 8 нэр төрлийн 37050 төгрөгийн материал илүүдсэн гэжээ.

Үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 31/02/134 дүгээр актад Т.аар 2091137 төгрөг төлүүлэхээр тусгаж, энэ нь Баянхонгор аймаг дахь сумын дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжаар уг актыг баталгаажуулсан байна./х/х-241/

6. Эрхлэгч Ч. тэргүүлэх мэргэжлийн зэрэг 2010 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан байхад үндсэн цалингаас 15 хувиар нэмэгдэл авсан гэж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 31/15/130 дугаар актаар 239052 төгрөгийг Ч.аар төлүүлэхээр тусгасан бөгөөд энэ акт биелэгдээгүй болох нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/147 дугаар албан тоотоор нотлогдож байна./х/х-204/

7. ...Хуулийн хүчин төгөлдөр бус, хуурамч бичиг баримт бүрдүүлэн гүйлгээ хийдэг... гэсэн нь баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн ...Төрийн албан хаагчдад олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй хуурамчаар хурлын тэмдэглэл үйлдэж эрхлэгч Ч., харуул М.******* / эрхлэгч Ч.ы хүү/  нарт олгохоор бүрдүүлсний зэрэгцээ, албан бичгийн дугаар зөрүүтэй, засварласан... гэжээ.

Нэхэмжлэгч Ч.ы шүүхэд гаргасан тайлбарт ... Тухайн орон сууцны хөнгөлөлт авах албан хаагч нь сарын 700000 төгрөгийн орлоготой, тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан байх гэсэн шалгууртай байсан. Хариуцагч 2 квот ирсэн мэтээр ярьж байна. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нэг квот ирснийг хамт олны хурлаар хэлэлцүүлэхэд хэн ч орон сууцны хөнгөлөлтөд орох талаар санал гаргаагүй бөгөөд хурлаар хэлэлцээд миний бие хөнгөлөлтөд орохоор болсон. Энэ талаар хурлын тэмдэглэл ч хөтлөгдөж албан ёсоор баталгаажсан... гэсэн тайлбар гаргасан ба энэ талаар цэцэрлэгийн хамт олноос ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаагүй, бүртгэгдээгүй байна.

Өглөг, авлагын тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 20 тоот тушаалаар өмгөөлөгч Ц.гийн цалин гэж 360,000 төгрөгийг бэлнээр олгосон нь 2010 онд батлагдсан төсөвт тусгагдаагүй зардал зэрэг зөрчлүүд илэрч байсан байна... гэжээ.

 2012 оны 11 дүгээр сард хийсэн шалгалтаар:

1. Хяналт, шалгалтаар эд хариуцагч Ө.гийн хариуцсан хүүхдийн хоолны хүнсний материалын үлдэгдлийг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тоолж, тооцоог бодоход 5 төрлийн 43,000 төгрөгийн материал дутагдсан гэжээ.   

Үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05-08-028/258 дугаар актаар 43000 төгрөгийг Ө.гаас гаргуулахаар тогтоосон, 

2. Эрхлэгч Ч. нь 2012 оны 09 дүгээр сарын 01-нд Орог нуур супер маркетаас 1 ширхэг архи 12,000 төгрөгөөр, 2,5 кг чихэр 18,500 төгрөгөөр, 9 дүгээр сард Буган хариун ХХК-иас 50 литр сүүний мөнгө 40,000 төгрөг бүгд 70,500 төгрөгийг үндсэн баримтгүй бэлэн мөнгө гаргуулж зарцуулсан гэжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05-08-028/257 тоот актаар 70500 төгрөгийг Ч.аас гаргуулахаар тогтоосон, 

3. 2011 оны 9 дүгээр сард эрхлэгч Ч. нь өөрөө өөртөө харьяалагдах дээд байгууллагын тушаал шийдвэргүйгээр үр дүнгийн урамшуулал 190,266 төгрөг авсан гэжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05-08-028/260 тоот актаар 190200 төгрөгийг Ч.аас гаргуулахаар тус тус тогтоосон байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05-08-028/258 тоот актаар 43000,  05-08-028/257 тоот актаар 70500,  05-08-028/260 тоот актаар 190200 төгрөгийг тус тус гаргуулах тухай актууд биелэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/147 дугаар албан тоот, түүнд хавсаргасан баримтуудаар нотлогдож байна./х/х204-209/

4. ...Эрхлэгч Ч. нь төрсөн эгчийнхээ охин ыг туслах тогоочоор ажиллуулж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-дэх заалтыг зөрчсөн... гэжээ.

Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр тушаалаар ыг туслах тогоочоор түр томилж /х/х-256/, мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаар тушаалаар ыг багшаар ажиллуулсан байна./х/х-258/

Энэ албан тушаал нь хөрөнгө мөнгө захиран зарцуулах албан тушаал биш болох нь түүнийг ажилд томилсон тушаал, албан тушаалын ажлын байрны тодорхойлолт зэргээс харагдана.

5. ...Цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан тушаалын хавсралт дутуу, баримт бичгийн дугаар, он, сар, өдөр засвартай, дугаарыг балын харандаагаар бичсэн, эд хариуцагч нь бэлэн мөнгөний тайлан гаргадаггүй, гэнэтийн 2 удаагийн шалгалтаар ахлах тогооч өдөр бүрийн хоолны цэсийг батлуулаагүй, гараар үйлдсэн баримтаар тооцоо хийсэн, цэцэрлэгийн хүүхдийн ирцийг багшийн журналын бүртгэл /35209 хүүхэд өдөр/, цэцэрлэгийн эрхлэгчийн сар бүрийн нэгдсэн тайлан /38618 хүүхэд өдөр/, эд хариуцагч, нярвын менюний тоог тулган үзэхэд зөрүүтэй гарч 2011 оны хүүхдийн хоолны зардалд 38167,8 мянган төгрөг зарцуулахаас 38352,9 мянган төгрөг зарцуулж 185,1 мянган төгрөг илүү зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн нь дотоодын хяналт сулаас шалтгаалсан байна... гэжээ.

6. Эрхлэгч Ч. нь 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 145 тоот Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Ажлаас чөлөөлөх тухай захирамж гарсан байтал байгууллагын тамгыг ашиглан 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот тушаал үйлдсэн зөрчил гаргасан гэжээ.

Баянхонгор сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар захирамжаар Ч. нь сумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 145 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөн, 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар захирамжаар буцаан томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн үедээ 36-44 хүртэл дугаар бүхий цэцэрлэгийн эрхлэгчийн 9 тушаал, шийдвэр гаргаж, хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр түүнд сануулах шийтгэх ногдуулжээ. /х/х-226/  Гэтэл Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 401 дүгээр шийдвэрээр Баянхонгор сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна./х/х-9/

Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд:

Аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 31/02/132, 31/02/133, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05-08-028/258, 05-08-028/257, 05-08-028/260 дугаар бүхий актууд нь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлт гарахаас өмнө тус тус биелэгдсэн байхад уг дүгнэлтэд давхар оруулсан, мөн  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 31/02/134 тоот актад Т.аар 2091137 төгрөг төлүүлэхээр тусгаж, энэ нь Баянхонгор аймаг дахь сумын дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжаар уг актыг баталгаажсан, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05-08-028/258 тоот актаар 43000 төгрөгийг Ө.гаас гаргуулахаар тогтоосон байхад Ч.д хамааруулан дүгнэлт гаргажээ.

Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.д холбоотой гэж Аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2011 оны 5, 2012 оны 3, нийт 8 актыг дүгнэлтэд тусгасан, үүнээс 2011 оны 31/02/134 тоот, 2012 оны 05-08-028/258 тоот актууд нь Ч.д хамааралгүй байна. Харин Ч.д хамаарах 6 актаас 2 нь биелэгдээгүй, 4 нь биелэгдсэн байна.

Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “...хяналт шалгалтыг давхардуулахгүй...” гэснийг зөрчжээ.

Мөн энэхүү хяналт шалгалтыг явуулсан Улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д заасан “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх…”-өөр, 5.10-д “Шалгуулагч  этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгах”-аар тус тус заасныг зөрчин хяналт шалгалтын тэмдэглэл үйлдээгүй, энэ талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй байна. Энэ нь тус шүүхээс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газарт хийсэн үзлэг /2-р х/х-100/, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргээр нотлогдоно.

Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...шалгалтын тэмдэглэл үйлдээгүй, дүгнэлтийг гардуулдаггүй, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн хамт олны хурал дээр дүгнэлтийг танилцуулсан... гэж тайлбарлаж байгаа боловч хяналт шалгалтын талаар танилцуулсан гэх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай хурлын тэмдэглэлээс харахад шалгалтын бүрэлдэхүүнээс ...дүгнэлтийг танилцуулж байна... гэснээс“Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр дүгнэлтийг уншиж танилцуулж, зөвшөөрөхгүй тохиолдолд тайлбар, гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгсөн” үг, өгүүлбэр бичигдээгүй байна. /х/х38-49/

Түүнчлэн Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар “аймгийн Засаг даргын 496 тоот захирамжийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн үнэлгээний тайлангийн хурлын тэмдэглэл”-ийг шалгуулсан байгууллагын нэр бүхий албан бланкан дээр, тус байгууллагын ажилтан хөтөлж, эрхлэгч Ч. баталгаажуулж гарын үсэг зурснаас харахад хяналт шалгалт хийсэн аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нар өөрсдөө болон шалгалтын бүрэлдэхүүн уг шалгалтын танилцуулгыг үйлдээгүй, тэмдэглэл хөтлөөгүй нь нотлогдож байна.

Зүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16-д “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж зааснаар уг хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулгыг аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нар өөрсдөө болон шалгалтын бүрэлдэхүүн үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурах байжээ.

Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлт нь “аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан”-нд хандсан байх бөгөөд нэхэмжлэгч Ч. нь нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа ...хамт олны хурал дээр шалгалтын талаар ярьж, дүгнэлт гарна гэж байсан болохоос биш тэдний өдрийн, тийм дугаартай дүгнэлт гэж надад дүгнэлтийг танилцуулаагүй, гардуулж өгөөгүй... гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... би тус дүгнэлтийг Захиргааны хэргийн шүүхэд 2014 оны 03 дугаар сарын 04 ний өдөр ирсэн байхад нь анх харсан... гээд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3/157 дугаар албан тоотоор дээрх дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэсэн хариуг ирүүлсэн байна./3-р х/х-22/

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргах”-аар заасан байхад дүгнэлтийг шалгуулагчид танилцуулаагүй, тэдэнд тайлбар өгөх боломж олгоогүй нь уг хяналт шалгалтыг хууль бус шалгалт гэж үзэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн дүгнэлтийг шалгуулагчид танилцуулах, эс зөвшөөрч байгаа бол тэр тайлбарыг авах, дээд шатны байгууллагад гомдол гаргах, цаашлаад шүүхэд хандах эрхийг хангаагүй байна.

Гурав. Нэхэмжлэгч Ч.ы 2013 оны үр дүнгийн мөнгийг олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Аймгийн Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нь Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.тай үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан талуудын гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй үр дүнгийн гэрээний маягтаар, гэрчийн мэдүүлгээр, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /х/х170-171/

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасны дагуу улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох тухай харилцааг зохицуулжээ. Хуулийн уг заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмын 2.11-т“Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшил олгох дүгнэлтийг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулна” гэжээ.

 Гэтэл Ч.д 2013 оны улирлын урамшил олгох талаар аймгийн Засаг даргаас ямар нэгэн эрх зүйн акт гараагүй байх тул 2013 оны үр дүнгийн мөнгийг олгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 Дөрөв.Сөрөг нэхэмжлэлийн “үр дүнгийн урамшуулал 278307, ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.аар төлүүлэх” шаардлагын хувьд:

Энэ нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллын бус маргаан байна. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульд заасан.

Энэ нь нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт нь хөндлөнгийн этгээд болох иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөний улмаас нэг талаас эрх ашгаа хамгаалах гэсэн тухайн иргэн, нөгөө талаас захиргаа хоёрын хооронд үүссэн маргаан юм. 

Тиймээс хариуцагчийн гаргасан “үр дүнгийн урамшуулал 278307, ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.аар төлүүлэх”-ийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэл гаргагч нь энэ маргаанаар ердийн харьяалалын шүүхэд хандах боломжтой бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүх нь тус маргааныг хянан шийдвэрлэх эрх хэмжээгүй болно.

Тав. “Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын хувьд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасан.

Гэтэл Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.1.8-д заасны дагуу энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаас үзвэл нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлтээ шийдвэрлүүлсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.8, 70.2.9, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 27 дугаар зүйлийн 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн  дугаар 40 дүгээр зүйлийн 40.1, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.9, 5.10, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 03 дугаар захирамж, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Ч.ыг эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.8-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан “үр дүнгийн урамшуулал 278307, ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.аар төлүүлэх, Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.ы ажилгүй байсан 9 cap 13 хоногийн цалин 6875070 /зургаан сая найман зуун далан таван мянга далан/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч Ч.д олгосугай.

4. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.ы“2013 оны үр дүнгийн мөнгийг олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.НЭРГҮЙ

                                                ШҮҮГЧ                                   Б.СУГАР

                                                ШҮҮГЧ                                   Ц.СУВДМАА