| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/03403/И |
| Дугаар | 191/ШШ2025/00013 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/00013
2025 01 07 191/ШШ2025/00013
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
нэхэмжлэгч: .......дүүрэг, .............хороо, ...............байрлах ХХ ХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ......... дүүрэг, ............. хороо, ...............гудамж, ........................ тоотод байрлах ИГЭ ХХК /РД:.........../,
хариуцагч: ........ дүүрэг, .......... хороо, ..................... давхарт байрлах АХ ХХК /РД:........9/-д холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 70,365,838,524.67 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 79,000 төгрөгийн хамт гаргуулах, зээлийн өр төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон баталгаа гаргагчийн хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. ...ИГЭ ХХК ньХХ-тай 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗГ/12/19 тоот Зээлийн гэрээ, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/12/19-01 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/12/19-02 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ/12/19-03 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/12/19-04 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/12/19-05 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/12/19-06 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/12/19-07 тоот Зээлийн нэмэлт гэрээ-нүүдийг байгуулан 51,272,000,000 төгрөгийг 122 сар 5 хоногийн хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
ИГЭ ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗБ/12/19 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗБ/12/19-1 тоот Зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №ТЗБ/12/19 тоот Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗБ/СС160725026-1-6 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №ЗБ/СС160725026-1-6-1 тоот Барьцааны нэмэлт гэрээ-нүүдээр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:
- ИГЭ ХХК -ийн эзэмшлийн, МV-018548 дугаартай, ...... аймаг, Мандах сум, Төхөм-3 нэртэй газарт байрлах 1682.48 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,
- ИГЭ ХХК -ийн эзэмшлийн, МV-017196 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Мандах нуур нэртэй газарт байрлах 502.26 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,
- №ТЗБ/12/19 тоот барьцааны гэрээнд заасан техник, автомашин тоног төхөөрөмж болон ирээдүйд олох орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.
Зээлдэгч ИГЭ ХХК нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргийг удаа дараа биелүүлээгүй, мөн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байна.
2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 51,272,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 18,577,747,215.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 516,091,309.58 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 79,000 төгрөг, нийт 70,365,917,524.67 төгрөг хуримтлагдаад байна. Иймд:
- талуудын хооронд байгуулсан №ЗГ/12/19 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт ИГЭ ХХК -иас 70,365,838,524.67 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох 79,000 төгрөг, нийт 70,365,917,524.67 төгрөгийг гаргуулах;
хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан:
- ИГЭ ХХК -ийн эзэмшлийн, МV-018548 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Төхөм-3 нэртэй газарт байрлах 1682.48 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,
- ИГЭ ХХК -ийн эзэмшлийн, МV-017196 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Мандах нуур нэртэй газарт байрлах 502.26 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,
- №ТЗБ/12/19 тоот барьцааны гэрээнд заасан техник, автомашин тоног төхөөрөмж болон ирээдүйд олох орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. ...,
1.2. ...ХХ ХК болон АХ ХХК нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр №БГ/СС160725026-1 тоот Баталгааны гэрээ-г байгуулж АХ ХХК нь ИГЭ ХХК -ийн зээлд баталгаа гаргасан болно.
№БГ/СС160725026-1 тоот Баталгааны гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Зээлдэгч нь банкнаас авсан зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нөхцөлийн дагуу уг төлбөрийг өөрийн хөрөнгөөр банканд үл маргах журмаар төлөх гэж заасны дагуу хариуцагч АХ ХХК нь төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч ХХ ХК -ийн зүгээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасны дагуу дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Хариуцагч ИГЭ ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр №БГ/СС160725026-1 тоот Баталгааны гэрээ-нд заасны дагуу баталгаа гаргагч АХ ХХК -ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагч ИГЭ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...ИГЭ ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт орших Мандах нуурын нүүрсний ордыг түшиглэн олборлолтоос нүүрсийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших улсын хилийн Ханги боомтод гаалийн бүрдүүлэлт хийж БНХАУ-руу экспортод гаргадаг хуулийн этгээд билээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. гэж заасан.
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж тодорхой заасан.
Өөрөөр хэлбэл бусад төрлийн гэрээнээс ялгаатай нь зээлийн гэрээ байгуулагдсанаар зээлийг олгосонд тооцох бус зээлийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохыг хууль тогтоогчийн зүгээс тодорхой зааж өгсөн байна.
Гэтэл нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нотлох баримтад хариуцагч талд зээлийн данс нээсэн эсэх нь тодорхойгүй, зээлийн дансны хуулгыг хавсаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох гол баримт болох зээлийн дансны хуулгыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч АХ ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбар гаргаагүй болно.
4. Нэхэмжлэгч ХХ ХК /цаашид банк гэх/-ийн гүйцэтгэх захирлын орлогчЦ.Г , хариуцагч ИГЭ ХХК /цаашид компани гэх/-ийн гүйцэтгэх захирал О.С , хариуцагч АХ ХХК /цаашид баталгаа гаргагч гэх/-ийн гүйцэтгэх захирал Б.Х нар шүүхэд ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №tdbm/406/2024 тоот Эвлэрлийн гэрээндээ дараах байдлаар харилцан тохиролцжээ. Үүнд:
...1.1. Талуудын хооронд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дараах иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Үүнд:
1.1.1. Банкны нэхэмжлэлтэй, компанид холбогдох талуудын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗГ/12/19 тоот Зээлийн гэрээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах нэмэлт гэрээний дагуу зээлсэн зээлийн үндсэн төлбөрт 51,272,000,000 төгрөг, үндсэн хүүнд 18,577,747,215.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 516,091,309.58 төгрөг, холбогдох зардалд 79,000 төгрөг, нийт 70,365,917,524.67 төгрөг гаргуулах,
1.1.2. Компани нь зээлийн өр төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд ИГЭ ХХК -ийн эзэмшлийн, MV-018548 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Төхөм-3 нэртэй газарт байрлах 1682.48 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, ИГЭ ХХК -ийн эзэмшлийн, MV-017196 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Мандах нуур нэртэй газарт байрлах 502.26 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, №ТЗБ/12/19 тоот барьцааны гэрээнд барьцаалсан техник, тоног төхөөрөмж, автомашинуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
2.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд доор дурдсан нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэхээр харилцан тохиролцов.
2.1.1. Компани нь банкнаас авсан зээлийн өр төлбөрт 51,272,000,000 төгрөг, үндсэн хүүнд 18,577,747,215.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 516,091,309.58 төгрөг, 79,000 төгрөг, нийт 70,365,917,524.67 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд үүнээс 50,365,917,524.67 төгрөгийг гэрээний 2.1.2-т заасан хуваарийн дагуу төлж барагдуулсан тохиолдолд нийт өр төлбөрөөс 20,000,000,000 төгрөгийн хасалт хийнэ.
2.1.2. Энэхүү гэрээ байгуулагдаж, компани нь 50,365,917,524.67 төгрөгийн өр төлбөрөө доор дурдсан төлбөрийн хуваарийн дагуу банканд төлж барагдуулах үүрэгтэй ба компани нь энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн баталгаа гаргагч болох АХ нь Говь-Алтай аймаг, Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах баталгаа гаргагчийн өмчлөлийн Бургастайн боомтын талбай дахь 60-62 хувийн агууламжтай өөрийн өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалаас компанийн төлөгдөөгүй өр төлбөрийн дүнтэй тэнцэхүйц төмрийн хүдрийн баяжмалыг банкны өмчлөлд шилжүүлнэ.
| № | Хугацаа | Дүн |
| 1 | 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор | 8,394,319,587.45 төгрөг |
| 2 | 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор | 8,394,319,587.45 төгрөг |
| 3 | 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор | 8,394,319,587.45 төгрөг |
| 4 | 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор | 8,394,319,587.45 төгрөг |
| 5 | 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор | 8,394,319,587.45 төгрөг |
| 6 | 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор | 8,394,319,587.45 төгрөг |
|
| Нийт | 50,365,917,524.67 төгрөг |
2.1.3. Банк нь энэхүү гэрээний 1.1.2-т дурдсан ИГЭ ХХК -ийн зээлд барьцаалсан МV-018548 дугаартай, МV-017196 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 2022, 2023, 2024, 2025 оны хугацаа сунгалт, лицензийн төлбөр төлөлтийн бичилтийг энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс 3 хоногийн дотор Ашигт малтмал газрын тосны газраар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгуулна.
2.1.4. Баталгаа гаргагч нь төмрийн хүдрийн баяжмалыг зуучлан борлуулах замаар гэрээний 2.1.2-т заасан хуваарийн дагуу өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гэрээний 2.1.1-д заасан 20 тэрбум төгрөгийн хасалт хүчин төгөлдөр болно.
2.1.5. Баталгаа гаргагч болон компани нь гэрээний 2.1.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд банк нь гэрээний 1.1.2-т дурдсан зээлд барьцаалсан барьцаа хөрөнгүүд болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. ... гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ХХ ХК нь хариуцагч ИГЭ ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,365,838,524.67 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 79,000 төгрөгийн хамт гаргуулах, зээлийн өр төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба улмаар баталгаа гаргагч АХ ХХК -ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг мөн хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, тус ХХК-ийг хамтран хариуцагчаар татжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар буюу хариуцагч ИГЭ ХХК нь нийт өр төлбөр болох 70,365,917,524.67 төгрөгөөс 50,365,917,524.67 төгрөгийг 2025 оны 1-6 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 8,394,319,587.45 төгрөгөөр нэхэмжлэгч ХХ ХК -д тус тус төлөх, төлүүлэхээр,
- энэхүү хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч АХ ХХК нь Говь-Алтай аймаг, Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах Бургастайн боомтын талбай дахь 60-62 хувийн агууламжтай өөрийн өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалаас төлөгдөөгүй өр төлбөрийн дүнтэй тэнцэхүйц төмрийн хүдрийн баяжмалыг нэхэмжлэгч ХХ ХК -ийн өмчлөлд шилжүүлэхээр,
- нэхэмжлэгч ХХ ХК нь хариуцагч ИГЭ ХХК -ийн зээлд барьцаалсан МV-018548, MV-017196 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 2022-2025 оны хугацаа сунгалт, лицензийн төлбөр төлөлтийн бичилтийг эвлэрлийн гэрээ байгуулагдсан өдрөөс 3 хоногийн дотор Ашигт малтмал газрын тосны газраар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгуулахаар,
- хариуцагч ИГЭ ХХК нь хуваарийн дагуу өр төлбөрийг төлж барагдуулсан эсхүл хариуцагч АХ ХХК нь төмрийн хүдрийн баяжмалыг зуучлан борлуулах замаар хуваарийн дагуу өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч ХХ ХК нь нийт өр төлбөрөөс 20,000,000,000 төгрөгийн хасалт хийхээр,
- хэрэв хариуцагч ИГЭ ХХК , АХ ХХК нарын хэн алин дээрхийг хэрэгжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ХХ ХК нь зээлд барьцаалсан хариуцагч ИГЭ ХХК -ийн эзэмшлийн MV-018548 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Төхөм-3 нэртэй газарт орших 1682.48 гектар талбай бүхий болон MV-017196 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Мандах нуур нэртэй газарт орших 502.26 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн №ТЗБ/12/19 тоот гэрээнд тусгасан техник, тоног төхөөрөмж, автомашин, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байхаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
3. Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Зохигчид ийнхүү эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй тул шүүх хуульд заасан журмын дагуу хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХ ХК -ийн нэхэмжлэлтэй, ИГЭ ХХК болон АХ ХХК -д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ИГЭ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага /нийт өр төлбөр/ болох 70,365,917,524.67 төгрөгөөс 50,365,917,524.67 төгрөгийг 2025 оны 1-6 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 8,394,319,587.45 төгрөгөөр нэхэмжлэгч ХХ ХК -д тус тус төлөх, төлүүлэхээр,
- энэхүү хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч АХ ХХК нь Говь-Алтай аймаг, Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах Бургастайн боомтын талбай дахь 60-62 хувийн агууламжтай өөрийн өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалаас төлөгдөөгүй өр төлбөрийн дүнтэй тэнцэхүйц төмрийн хүдрийн баяжмалыг нэхэмжлэгч ХХ ХК -ийн өмчлөлд шилжүүлэхээр,
- нэхэмжлэгч ХХ ХК нь хариуцагч ИГЭ ХХК -ийн зээлд барьцаалсан МV-018548, MV-017196 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 2022-2025 оны хугацаа сунгалт, лицензийн төлбөр төлөлтийн бичилтийг эвлэрлийн гэрээ байгуулагдсан өдрөөс 3 хоногийн дотор Ашигт малтмал газрын тосны газраар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгуулахаар,
- хариуцагч ИГЭ ХХК нь хуваарийн дагуу өр төлбөрийг төлж барагдуулсан эсхүл хариуцагч АХ ХХК нь төмрийн хүдрийн баяжмалыг зуучлан борлуулах замаар хуваарийн дагуу өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч ХХ ХК нь нийт өр төлбөрөөс 20,000,000,000 төгрөгийн хасалт хийхээр,
- хэрэв хариуцагч ИГЭ ХХК , АХ ХХК нарын хэн алин дээрхийг хэрэгжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ХХ ХК нь зээлд барьцаалсан хариуцагч ИГЭ ХХК -ийн эзэмшлийн MV-018548 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Төхөм-3 нэртэй газарт орших 1682.48 гектар талбай бүхий болон MV-017196 дугаартай, Дорноговь аймаг, Мандах сум, Мандах нуур нэртэй газарт орших 502.26 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн №ТЗБ/12/19 тоот гэрээнд тусгасан техник, тоног төхөөрөмж, автомашин, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХХ ХК -ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 352,127,938 төгрөгийн тал хувь болох 176,063,969 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ИГЭ ХХК -иас тэмдэгтийн хураамжид 176,028,869 төгрөгийг, хариуцагч АХ ХХК -иас тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ХХ ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН