| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00942/И |
| Дугаар | 130/ШШ2024/01005 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2024/01005
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн Пын газар /РД:****, утас:********, итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах П А.Д/;
Хариуцагч: Б аймгийн Д сумын *** дүгээр багт оршин суудаг, утас ********, Х.А;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 5,450,000 төгрөгийг гаргуулан Б аймгийн Д сумын сум хөгжүүлэх сангийн ********* дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Пын газар нь хариуцагч Х.Ат холбогдуулан зээлийн үлдэгдэл 5,450,000 төгрөгийг гаргуулан тус аймгийн Д сумын сум хөгжүүлэх сангийн ********* дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Х.А нь Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ-г 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сумын Д Засаг даргатай байгуулан Гар эсгий үйлдвэрлэл-ийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 5,000,000 төгрөгийн зээлийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.
1.2.Гэвч Х.А нь уг зээлийн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Сум хөгжүүлэх санд 5,450,000 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.
1.3.Иймд хариуцагч Х.Аээс зээлийн үлдэгдэл 5,450,000 төгрөгийг гаргуулан тус аймгийн Д сумын сум хөгжүүлэх сангийн ********* дугаарын дансанд төлүүлж өгнө үү.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүхэд гаргасан хүсэлтэд:
2.1.Хариуцагч Х.А нь зээлийн үлдэгдэл 5,450,000 төгрөгийг Б аймгийн Д сумын сум хөгжүүлэх сангийн ********* дугаарын дансанд төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс нэхэмжлэгч Б аймгийн Пын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ат холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 5,450,000 төгрөгийг Б аймгийн Д сумын сум хөгжүүлэх сангийн ********* дугаарын дансанд төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Б аймгийн Пын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дорждэрэмийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 102,150 төгрөгийн тал нь болох 51,075 төгрөгийг хариуцагч Х.Аээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.А нь зээлийн үлдэгдэл 5,450,000 /таван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг Б аймгийн Д сумын сум хөгжүүлэх сангийн ********* дугаарын дансанд төлж өгч, Б аймгийн Пын газрын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 102,150 төгрөгийн тал нь болох 51,075 /тавин нэгэн мянга далан таван/ төгрөгийг хариуцагч Х.Аээс гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК