Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2025/00003

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суудаг, утас ***********, УБ.Ч;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ****** дугаартай, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас **********)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогооч, тогоочоор 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, мөн тус сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.Ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Ч нь анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд тогооч, үйлчлэгчээр 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоолгохыг хүссэн.

Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Б.Ч хүсэлтийн шаардлагыг тодруулж Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогооч, тогоочоор 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, мөн тус сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоолгохыг хүсэж хүсэлтийн шаардлага тодорхойлсон болно. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч Б.Ч нь Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогооч, тогоочоор 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, мөн тус сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан.

1.2.Гэтэл түүнийг ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал, шийдвэрүүд архиваас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Чгийн Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогооч, тогоочоор 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, мөн тус сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн А сумын 8 жилийн сургуулийн захирлын 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тушаал, А сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тушаал, Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаал, 1992 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар тушаал, 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тушаал, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тушаал, 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тушаал, 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, №****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/52 дугаар тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1326 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/1340 дугаар албан бичгээр Б.Ч болон түүний нөхөр, хүүхдүүдийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.

Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1327 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар албан бичгээр Б аймгийн А сумын 8 жилийн сургуулийн захирлын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар тушаал, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар, А сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тушаал, 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар тушаал, Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаал, 1991 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 56 дугаар тушаал, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаар тушаал, 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаал, 1992 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар тушаал, 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тушаал, 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тушаал, 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тушаал, 1993 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр тушаал, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тушаал, 1994 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тушаал, 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар тушаал, 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр тушаал, 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар тушаал зэргийг шүүхэд хүргүүлсэн байна.

Мөн тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1328 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 596 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаартай архивын лавлагаа хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч Б.Ч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогооч, тогоочоор 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, мөн тус сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан боловч ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал, шийдвэрүүд архиваас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймээс миний Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогооч, тогоочоор 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, мөн тус сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Б аймгийн архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын 8 жилийн сургуулийн захирлын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар Өвчтэй байгаа зарим ажилчдын оронд түр хугацаагаар хүн авч ажиллуулах тухай тушаалаар тогооч Күлиягийн оронд Б.Чг 1988 оны 10 дугаар сарын 03-аас түр хугацаагаар туслах тогоочоор авч ажиллуулсан байна.

Б аймгийн А сумын 8 жилийн сургуулийн захирлын 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр Өвчтэй байсан хүмүүсийн оронд хүн авч ажиллуулах тухай тушаалаар тогооч Тумарын оронд 12 дугаар сарын 04-ээс Чг авч ажиллуулсан байна.

Б аймгийн А сумын 8 жилийн сургуулийн захирлын 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар Боловсон хүчин зохицуулан ажиллуулах тухай тушаалаар гал тогоонд Чг 01 дүгээр сарын 15-аас тогоочоор ажиллуулсан байна.

А сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар Түр хугацаагаар цэвэрлэгч ажиллуулах тухай тушаалаар өвчтэй байгаа Күлийн оронд Чг 1991 оны 05 дугаар сарын 13-аас түр ажиллуулсан байна.

А сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар Түр ажиллагсдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цэвэрлэгчээр ажилласан Чг 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, амралт дууссан өдрөөс эхлэн сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны нийгэм хангамжийн мэдэлд шилжүүлсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар Боловсон хүчин авч ажиллуулах тухай тушаалаар Б.Чг цэвэрлэгчээр мөн өдрөөс эхлэн ажиллуулсан байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 56 дугаар 1991-1992 оны хичээлийн жилийн техникийн ажилчдын ажлын хуваарь батлах тухай тушаалаар тухайн хичээлийн жилийн техник ажилчдын ажлын хуваарийг 1 дүгээр хавсралтаар баталсан ба хавсралтын а/ Хичээлийн байрны цэвэрлэгчээр гэдгийн 6-д: Ч гэсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалаар сургуулийн багш ажилчдын 1992 оны ээлжийн амралтыг хавсралт ёсоор баталсан ба жагсаалтын 46 дугаарт: Ч, амралт эхлэх: VI/1, амарвал зохих хоног: 15 гэж бичсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар 1992-93 оны хичээлийн жилд тус сургуульд ажиллах хичээлийн эрхлэгч, багш хүмүүжүүлэгч бусад ажилчныг томилох тухай тушаалаар 1992-1993 онд ажиллах бусад ажилтны нэрснийг 2 дугаар хавсралтаар баталсан ба цэвэрлэгчээр гэсний 3-т: Ч гэсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр Түр хугацаагаар цагийн багш болон цэвэрлэгч ажиллуулах тухай тушаалаар декрет авсан Чгийн оронд М.Амангүлийг 1993 оны 01 дүгээр сарын 14-ээс үйлчлэгчээр ажиллуулсан байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тушаалаар техник ажилчдын цалинг 2 дугаар хавсралтаар баталсан ба Хүмүүжүүлэгч болон туслах ажилчдын цалингийн түвшин гэсний нэрс гэдэгт: Ч, албан тушаал гэдэгт: цэвэрлэгч, улсад ажилласан жил гэдэгт: 6, үүнээс боловсролын системд ажилласан жил: 2, цалингийн хэмжээ: 2500 гэж тус тус бичигдсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалаар сургуулийн багш, хүмүүжүүлэгч, ажилчдын 1992-1993 оны хичээлийн жилийн амралтыг 1 дүгээр хавсралтаар баталсан ба жагсаалтын 49 дүгээрт: Ч, амрах хоног 21, амралт эхэлсэн: 10/V гэж тус тус бичигдсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр 1993-1994 оны хичээлийн жилд ажиллах сургуулийн дэд захирал, багш, хүмүүжүүлэгч болон бусад ажилтныг томилох тухай тушаалаар 1993-1994 оны хичээлийн жилд ажиллах дэд захирал, багш, хүмүүжүүлэгч, туслах ажилчдыг 1 дүгээр хавсралтаар, сарын цалинг 2 дугаар хавсралтаар баталсан ба 2 дугаар хавсралтын жагсаалтын 23 дугаарт: Б.Ч, албан тушаал: үйлчлэгч, цалин: 2500 гэж тус тус бичигдсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр Сургууль цэцэрлэгийн нийт ажиллагсдын сарын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар сургууль, цэцэрлэгийн нийт ажиллагсдын сарын цалинг шинэчлэн тогтоосон ба хавсралтын 28 дугаарт: Б.Ч, албан тушаал: үйлчлэгч гэсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар шагнал урамшил явуулах тухай тушаалаар Мартын 8-ны баярыг тохиолдуулан тус сургуульд он удаан жил болон үр бүтээлтэй ажилласан эхчүүдийг 1 дүгээр хавсралт ёсоор шагнан урамшуулсан бөгөөд хавсралтын 14 дүгээрт Ч гэж бичигдсэн байна.

Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар Сургуулийн нийт багш ажилчдын ээлжийн амралтын хуваарь, амрах хугацааг батлах тухай тушаалаар тус сургуулийн нийт багш ажилчдын 1994 оны ээлжийн амралтад амрах хугацааг 1 дүгээр хавсралтаар баталсан ба уг хавсралтын 28 дугаарт: Б.Ч үйлчлэгч гэж бичигдсэн байна.

6.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/1340 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Б.Чгийн 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Чимгээгийн Төрснийг бүртгэх анкет №34 буюу ХААТР-11/А/ маягтын 8.Эхийн овог, нэр: Бэгз Ч; ажилладаг байгууллага: сургуульд; эрхэлдэг ажил гэдэгт: цэвэрлэгч гэж бүртгэгдсэн байна.

6.3.Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 596 дугаар албан бичгээр хүргүүлсэн тус газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаар Архивын лавлагаа-аар А сумын Ерөнхий боловсролын дунд сургууль нь Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991, 1992, 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан нь нотлогдож байна.

7.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр-т олгосон байгууллагын тамга дарагдаагүй, эзэмшигчийн гарын үсэг зурагдаагүй, цээж зураг нь наагдаагүй байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

8.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр тушаал, 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тушаал, 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар тушаал, А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/52 дугаар тушаал болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/1340 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Б.Ч болон Х.Баянжаргал нарын Иргэний үнэмлэх авах өргөдөл буюу ХААТР-21(А) маягтууд, Б.Чгийн Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл буюу ИУБ-31(А), хүсэлт гаргагч Б.Чгийн №****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т бичигдсэн үйл баримтууд нь огноо цаг хугацааны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

9.Хүсэлт гаргагч Б.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Б.Ч нь Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогооч, тогоочоор 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, мөн тус сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч УБ.Ч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогооч, тогоочоор 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, мөн тус сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК