| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00941/И |
| Дугаар | 302/ШШ2025/00037 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00037
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****************-т оршин суудаг, утас ***********, И.А,
Нэхэмжлэгч: *******************-т оршин суудаг, утас ************, Ж.А нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********************-д оршин суудаг, утас ***********, С.Бөд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Toyota.Corolla Rumion-E150 маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 4,851,000 төгрөг, мөн Toyota.Camry-XV40 маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирол 3,652,000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч И.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ф,
Хариуцагч С.Б (цахимаар)
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
(Нэхэмжлэгч Ж.Ат Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх үзэх шалтгаагүйгээр шүүхэд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч болон нэхэмжлэгч И.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ж.Аын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч И.А Toyota.Corolla Rumion-E150 маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 4,851,000 төгрөг, мөн Toyota.Camry-XV40 маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирол 3,652,000 төгрөгийг тус тус хариуцагч С.Бөөс гаргуулахыг хүссэн байна.
3.Нэхэмжлэгч И.А, Ж.Аубакир нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд:
2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын үед нэхэмжлэгч И.Агийн Румион маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүү болох Ф.Мерей жолоодож, нэхэмжлэгч Ж.Аийн Тоёото камри маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэр С.Ахмарал жолоодож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хөрс ШТС-ын 3 замын уулзварт замын хөдөлгөөнд оролцож байх явцад Портер маркийн **********Б улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан Жолооч зүүн тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж Румион маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон Тоёото камри маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж хохирол учируулсан.
Энэхүү замын хөдөлгөөний зөрчилд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж, зөрчил гаргагч жолооч С.Бөд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч И.Агийн Румион маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4,455,000 төгрөг, үнэлгээний хөлс 305,000 төгрөг, журмын хашааны төлбөр 91,000 төгрөг бүгд 4,851,000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Ж.Аийн Тоёото камри маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,240,000 төгрөг, үнэлгээний хөлс 265,000 төгрөг, журмын хашааны төлбөр 147,000 төгрөг бүгд 3,652,000 төгрөгийг тус тус хариуцагч С.Бөөс гаргуулж өгнө үү гэсэн байна.
4.Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:
Миний бие 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож байхад И.А, Ж.А нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчил гаргасан юм. Тухайн үед зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсэн юм. Хас үнэлгээ ХХК-ний авто машины үнэлгээний тайланд Румион маркийн тээврийн хэрэгсэлд 4,851,000 төгрөгийн хохирол, Тоёото камри маркийн тээврийн хэрэгсэлд 3,652,000 төгрөгийн хохирол тус тус гаргасан юм байна. Цагдаагийн байгууллагаас хохирлыг төлүүлэхээр надаас шаардсан ба би хүлээн зөвшөөрөөгүй. Одоо ч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа юм. Надад ямар нэгэн буруу байхгүй өөрснөө мөргөлдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон №05032150 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-ээр Toyota.Corolla Rumion-E150 маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь (нэхэмжлэгч) И.А мөн болох нь, мөн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгосон №05207693 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-ээр Toyota.Camry-XV40 маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь (нэхэмжлэгч) Ж.Аубакир мөн болох нь нотлогдож байна.
2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын үед №05032150 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-тэй Toyota.Corolla Rumion-E150 маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч И.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүү Ф.М (РД:Б******) жолоодсон болох нь, мөн Toyota.Camry-XV40 маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ж.Аийн эхнэр С.Ахмарал (РД:Б*********) жолоодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
5.2.Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Э.Ганбатын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт-аар жолооч Ф.Мерей нь МУ-ын ЗХДүрмийн 3.7-ийн а-д заасан жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийг хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Иргэн Б.Н нь МУ-ын ЗХДүрмийн 3.7-ийн б-д заасан жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд жолоог шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч С.Б нь МУ-ын ЗХДүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, мөн дүрмийн 15.10-д жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсныг тогтоосон байна.
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны №******* дугаартай Шийтгэлийн хуудас-аар Өлгий сумын 3-р баг Хөрс ШТС-ын 3-н замын уулзварт **********Б улсын дугаартай тээврийн хэрэгсэл ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэх асуудлыг шалгаад С.Б нь эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон С.Бийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 400 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
5.3.Нэхэмжлэгч И.Агийн Toyota.Corolla Rumion-E150 маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэ 4,455,000 төгрөг, үнэлгээний хөлс 305,000 төгрөг, журмын хашааны төлбөр 91,000 төгрөг бүгд 4,851,000 төгрөгийн, мөн нэхэмжлэгч Ж.Аийн Toyota.Camry-XV40 маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэ 3,240,000 төгрөг, үнэлгээний хөлс 265,000 төгрөг, журмын хашааны төлбөр 147,000 төгрөг бүгд 3,652,000 төгрөгийн хохирол гарсан болох нь Хас үнэлгээ ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлан-аар, 2024 оны 10 дугаар сарын 29-ний Бэлэн мөнгөний орлогын баримт-ууд, НӨАТ-ын буцаан олголтын баримт, Хаан банкны Депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
6.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгө эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Дээрх нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд оролцсон талуудын тайлбараар хариуцагч С.Бийн жолоодож яваад зөрчил гаргасан **********Б Портер маркийн машины эзэмшигч Б.Н мөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.
Иймд хариуцагч С.Б нь **********Б портер маркийн машины эзэмшигч биш тул нэхэмжлэгч И.Агийн Toyota.Corolla Rumion-E150 маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 4,851,000 төгрөг, мөн нэхэмжлэгч Ж.Аийн Toyota.Camry-XV40 маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 3,652,000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч И.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,406 (ерэн хоёр мянга дөрвөн зуун зургаан) төгрөгийг, мөн нэхэмжлэгч Ж.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,510 (далан гурван мянга таван зуун арван) төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бөөс нэхэмжлэгч И.Агийн Toyota.Corolla Rumion-E150 маркийн ******Б*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 4,851,000 төгрөг, мөн нэхэмжлэгч Ж.Аийн Toyota.Camry-XV40 маркийн *****Б****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 3,652,000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч И.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,406 (ерэн хоёр мянга дөрвөн зуун зургаан) төгрөгийг, мөн нэхэмжлэгч Ж.Аийн төлсөн 73,510 (далан гурван мянга таван зуун арван) төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК