Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2025/00080

 

 

 

 

 

 

         2025        02          05                                       152/ШШ2025/00080

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би нэхэмжлэгч ... аймгийн ... сумын .... дугаар багт байрлах, У аймгийн Н д-ын газар (регистрийн дугаар: 9062696)-аас гаргасан “нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 1’824’521 төгрөг гаргуулах” шаардлага бүхий, хариуцагч ... аймгийн ... сумын ... дугаар баг, .... дугаар байрны ... тоотод оршин суух, И НҮТББ-д холбогдох нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... аймгийн ... газрын дарга А.О “...Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18, 21, 25 дугаар зүйлийн 18.1, 21.1, 25.1-т зааснаар ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх, тайлагнах үүрэгтэй. Гэтэл И” НҮТББ нь 2021 онд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгэн төлөхийг утсаар болон биечлэн уулзаж сануулах, шимтгэлийн өрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах гэрээ байгуулах, нийгмийн даатгалын нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, дансны зарлагын гүйлгээг хаах зэргээр удаа дараа арга хэмжээ авч ажилласан боловч ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Иймд И” НҮТББ дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1216394 төгрөг, түүнд ногдох алданги 608197 төгрөг, нийт 1’824’521 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.М нар “Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч И НҮТББ-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1216394 төгрөг, алданги 608197 төгрөг, нийт 1824591 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч И НҮТББ-ын дарга С.М бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М би нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 1’824’521 төгрөгөөс алданги 608197 төгрөгөөсөө татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1216394 төгрөгийг гаргуулах хариуцагч И НҮТББ-ын дарга С.М нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1216394 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч бид дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаангүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэх эвлэрлийн гэрээ гэх баримтыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч У  аймгийн Н д-ын газар нь хариуцагч И НҮТББ-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 1’824’521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор:

- Нэхэмжлэгч ... аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.М-ыг томилсон албан бичиг;

- А.О-ийг даргаар томилсныг бүртгэсэн гэх У аймгийн Н газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

- И цэцэрлэгийн 2021 оны нийт цалингийн хуулга;

- И цэцэрлэг НҮТББ-аас У аймгийн Н ын хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар;

- У аймгийн Н хэлтсийн улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар;

- Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын “Дансны зарлагын гүйлгээг түр зогсоож, шимтгэл, алданги төлүүлэх тухай” албан бичгийн хуулбар;

- И НҮТББ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн өр, ногдох алдангийн тооцооны баримт зэргийг ирүүлжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь алдангид 608197 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 1216394 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч И НҮТББ-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд С.М нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1216394 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцсон байна.

Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М болон хариуцагч С.М нарын эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. 

Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.М нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч У аймгийн Н Д газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд хариуцагч И НҮТББ-аас зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 1216394 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33744 төгрөгийн тавин хувь буюу 16’872 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М алдангид нэхэмжилсэн 608197 төгрөгөөсөө татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд 1216394 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч И НҮТББ-ын дарга, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд С.М 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч И НҮТББ-аас зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 1216394 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33744 төгрөгийн тавин хувь буюу 16’872 төгрөг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА