| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00038/И |
| Дугаар | 302/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 302/ШШ2025/00062
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: **************-т үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймгийн Прокурорын газар /РД:9006885, утас:70420044, итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор А.Дорждэрэм/;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суудаг, утас 95153432, Базархул батыр овогт Мелдетийн Хурметхан;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 3,157,605 төгрөгийг гаргуулан Сум хөгжүүлэх сангийн 100020755401 дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь хариуцагч М.Хурметханд холбогдуулан зээлийн үлдэгдэл 3,157,605 төгрөгийг гаргуулан тус аймгийн Дэлүүн сумын сум хөгжүүлэх сангийн 100020755401 дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.М.Хурметхан нь Хөнгөлөлттэй зээл олгох гэрээ-г 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сумын сумын Засаг даргатай байгуулан Оёдол-ын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 3,000,000 төгрөгийн зээлийг 1 жил 6 сар /18 сар/-ын хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.
1.2.Гэвч М.Хурметхан нь уг зээлийн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Сум хөгжүүлэх санд 3,157,605 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.
1.3.Иймд хариуцагч М.Хурметханаас зээлийн үлдэгдэл 3,157,605 төгрөгийг гаргуулан Сум хөгжүүлэх сангийн 100020755401 дугаарын дансанд төлүүлж өгнө үү.
2.Хариуцагч М.Хурметхан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч гаргасан тайлбарт:
2.1.Миний бие нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 3,157,605 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Хурметханд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн үлдэгдэл 3,157,605 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 дугаарын дансанд төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 65,472 төгрөгийн тал нь болох 32,736 төгрөгийг хариуцагч М.Хурметханаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.Хурметхан нь зээлийн үлдэгдэл 3,157,605 /гурван сая нэг зуун тавин долоон мянга зургаан зуун таван/ төгрөгийг гаргуулан Сум хөгжүүлэх сангийн 100020755401 дугаарын дансанд төлөхөөр болж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 65,472 төгрөгийн тал нь болох 32,736 /гучин хоёр мянга долоон зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагч М.Хурметханаас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Хурметхан сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК