Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 111/ШШ2014/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 3ахиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг дарга , гуравдагч этгээд , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан иргэн , нарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын дарга , Баянцагаан сумын Засаг дарга нарт холбогдох Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Баянцагаан сумын Жаргалант багт тус сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар Жаргалант багийн нутагт орших гэх өвөлжөөг 60 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар эзэмшихээр болсон.

Мөн миний бие нь Баянцагаан сумын Жаргалант багт тус сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар Жаргалант багийн нутагт орших гэх хаваржааг 60 жилийн хугацаатайгаар хаваржааны зориулалтаар эзэмшихээр болсон.

Бид хамтдаа нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь ы төрсөн хүү нь юм. Бид амьдралын зайлшгүй шаардлагаар Баянхонгор аймагт ирж түр сууж байсан бөгөөд манайх малаа таньдаг айлдаа тавьж, өвөлжөө, хаваржаандаа өвөлжүүлэхээр тохирч байсан. Ингээд бид ярилцаад нь Баянцагаан сумандаа очиж өөрийн биеэр малаа маллахаар хөдөө очиж, өвөлжөө, хаваржаандаа буухаар болсон.

Улмаар , бид 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хөдөө очоод өвөлжөө, хаваржаагаа янзлах гэтэл гэх хүн энэ өвөлжөө, хаваржааг би авсан, гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулж авсан, өгөхгүй гэсэн юм. Бид учрыг нь олохоор сумын Засаг даргад хандаж өргөдөл өгсөн бөгөөд энэ талаар ямар нэгэн шийдвэр гарсан талаар асууж сурагласан.

Ингээд 2014 оны 06 дугаар сарын 20-дын үеэр манай өвөлжөө, хаваржааг гэх хүний нэр дээр шилжүүлсэн тухай Баянцагаан сумын Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол гарсан байсныг мэдсэн. Энэ тогтоолоор биднийг д эрхээ шилжүүлж өгсөн гэж дурджээ. Бид д газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлж гэрээ хийсэн зүйл огт байхгүй, гэтэл тус сумын газрын алба болон Засаг даргаас ямар захирамж шийдвэр гараад үүнийг шилжүүлсэн тухай тогтоол гарсныг ойлгохгүй байна.

Тус сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол нь бидний газар эзэмших эрхийг зөрчсөн, өөрт хуулиар эрх олгогдоогүй байхад гарсан хууль бус тогтоол гэж үзэж байна. Энэ тогтоолыг гаргахдаа ч бидэнд мэдэгдээгүй, гаргасан хойноо ч бидэнд ямар нэг байдлаар мэдэгдээгүй.

Бид нутагтаа очоод малаа маллаж, өөрийн эзэмшсэн өвөлжөө, хаваржаандаа буух шаардлагатай байна. Газар эзэмших эрхээ шилжүүлээгүй байхад тус сумын Жаргалант багийн иргэдийн нийтийн хурлаас тогтоол гарч бидний өвөлжөө, хаваржаагаа эзэмших, тус газар дээр байгаа бидний хөрөнгө болох өвөлжөө хаваржааны хороогоо өмчлөх эрх зөрчигдөж байна.

Иймд Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол нь бидний эрхийг зөрчиж д гэх өвөлжөөний газар, гэх хаваржааны газрыг эзэмшүүлсэн байх тул тус тогтоолын д газар эзэмшүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, бидний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 01 дүгээр сарын 02-нд 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын даргын ажлыг хүлээж авсан. , нарын өвөлжөөний маргаантай асуудал нь 2008 онд багийн Засаг дарга *******, Иргэдийн нийтийн хурлын дарга нарын үед өвөлжөөний эрх шилжүүлсэн байдаг. 1982-2002 он хүртэл эзэмшиж байсан. 2004 онд 60 жилийн эзэмших гэрчилгээг нь авсан байдаг. ы эрх шилжүүлэн авсан 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлд нэр нь байхгүй учраас багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хууль бус гэж үзэж байна.2014 оны 06 дугаар сарын 12-нд багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж тус сумын Засаг дарга , Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга , багийн Засаг дарга ******* нар өмнө нь эзэмшиж байсан , нарт олгох нь зүйтэй гэсэн санал гаргасан. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Баянцагаан сумын 4 дүгээр багийн иргэн. Уг багийн нутагт орших ******* хадны гэх өвөлжөөг 2008 онд багийн Засаг дарга *******д өвөлжөөг эзэмшүүлэн өгөөч гэсэн хүсэлт тавьснаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулж, газар эзэмшүүлэх хуулийн дагуу өөрийн эзэмшил болгон гэрчилгээ авсан. Манайхыг хүсэлт гаргахаас өмнө , нар нь 2003-2009 оны хооронд сумаасаа явснаар энэ өвөлжөө нь эзэмших хүнгүй нийтийн эзэмшил болсноор газрын хууль шинээр батлагдах үед иргэн миний бие багийнхаа даргад хүсэлт гаргасан билээ. Энэ өвөлжөөг өөрсдөө саравчийг нь буулган авч явснаар хороо чулуу нь нурж, өвөлжөө бууц нь хулширч эзгүйдэж байсан. Энэ үед би өөрийн хөдөлмөрийг зориулж хороог сэргээж чулуу нэмж татан хойш татан барьсан. Иймд би өөрийгөө энэ өвөлжөөг эзэмших эрхтэй гэж бодож байна. Энд иргэн , түүний хүү нарын эрх зөрчигдсөн зүйлгүй, бүх зүйл хууль журмын дагуу багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн шийдүүлж нотариатаар батлуулан, сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан *******гээс газрын гэрчилгээгээ авсан. Уг өвөлжөөг хууль журмаар нь ашиглаж газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байгаа. Гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 Нэхэмжлэгч , нар 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: , бид Баянцагаан сумын Жаргалант багт тус сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар Жаргалант багийн нутагт орших , Хөдийн гэх өвөлжөө, хаваржааны газрыг 60 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар эзэмшихээр болсон.

Гэтэл Баянцагаан сумын Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор гэх хүнд шилжүүлсэн байсан тул тус захирамжийг хүчингүй болгох талаар танайд нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүхийн нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад Баянцагаан сумын Засаг даргаас ирүүлсэн баримттай танилцахад Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 51 дугаартай захирамжаар бидний газар эзэмших эрхийг гэх хүнд шилжүүлсэн талаар олж мэдсэн.

Ингээд мэдсэн даруйдаа тус захирамжийг хүчингүй болгуулахаар 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл миний хүсэлтийг хянан шийдвэрлэсэнгүй. Бид тус нурам, гэх өвөлжөө, хаваржааны газрыг үе улиран эзэмшиж байсан болно.

Иймд 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 51 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийн д Баянцагаан сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт орших нурам, гэх өвөлжөөг эзэмшүүлсэн хэсэг нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байх тул хүчингүй болгож, бидний өвөлжөө, хаваржаагаа эзэмших эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нэхэмжлэгчдийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа: Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол хууль бус байсан учир Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 29-ний 51 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагч Баянцагаан сумын Засаг дарга нэхэмжлэгчдийн ихэсгэсэн шаардлагад шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын иргэн , Баянхонгор сумын иргэн нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн дагуу хянаж үзэхэд , нар нь сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр захирамжаар 0069546, 0069547 тоот дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 700 мкв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан нь газар эзэмшигч иргэдийн улсын бүртгэл, нэгж талбарын хувийн хэрэг гэсэн нотлох баримтууд байна. , нар нь Цахир , нэртэй газруудаа эзэмшиж байхдаа 2005-2008 онд газрын төлбөрийн тооцоо хийсэн баримт байхгүй, тус сумаас 2007 онд шилжсэнээс хойш 2014 он хүртэл энэ газрынхаа ашиглалт төлбөр зэргийг асууж газрын даамал, бусад удирдлагуудтай ерөөсөө холбогдож байгаагүй. 2014 оны 6 дугаар сард тус сумын 4 дүгээр багт шилжиж ирснээс хойш эзэмшиж байсан газраа д эрх шилжүүлээгүй гэсэн шаардлага тавих болсон.

Тус сумын иргэн нь сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 51 дүгээр захирамжаар 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн , нэртэйгээр өвөлжөөний зориулалтаар эрх шилжүүлэн эзэмшүүлсэн. Иргэн нь 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нотариатчаар 511, 11 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг батлуулж, гэр бүлийн иргэдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг бүрдүүлж өгч, 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 0046978 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Гэрчилгээгээ авснаас хойш өвөлжөөгөө тохижуулж тохилог дулаахан болгож, газар эзэмших гэрээний зориулалтын дагуу ашиглаж байна. Нэгж талбарын хувийн хэрэгт нийт 20 хуудас материал байгаа болно. Нэгж талбарын хувийн хэргийн баримтууд газрын төлбөр төлж байсан баримтууд танай газарт албан тоотоор нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсэн.

Газар эзэмших эрх шилжүүлсэн тохиолдолд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй байдаг бөгөөд багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, нотариатчийн газар эзэмшүүлэх гэрээг үндэслэдэг болно.

Үүссэн маргааны үндсэн дээр материалыг шалгаж үзэхэд Жаргалант 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолд , нэртэй өвөлжөөг , нараас д эрх шилжүүлэх тухай хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Гэвч , нарын үүссэн маргааны дагуу тухайн хурлын тэмдэглэлтэй нь тулган үзэхэд тэмдэглэлд байхгүй байгаа нь тухайн үеийн багийн Иргэдийн нийтийн хурлын дарга , багийн Засаг дарга ******* нартай холбоотой юм. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч , нар анх шүүхэд Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх гэж ихэсгэжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал нэхэмжлэлийн шаардлагыг Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх гэж тодорхойлсон болно.

Хариуцагч Баянцагаан сумын Засаг дарга шүүх хуралдааны явцад, Жаргалант багийн иргэдийн Нийтийн хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн авч энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу гуравдагч этгээд ы эрх, ашиг сонирхлыг хөндөж байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгийг үндэслэн иргэн ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн хурал 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Газар эзэмших зарим харилцааг зохицуулах, иргэдэд өвөлжөө, хаваржааг хуваарилах тухай 2 дугаар тогтоолын хавсралтаар нэр бүхий 13 иргэнд газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар хуваарилж, эзэмшүүлжээ.

Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн Нийтийн хурлын 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэр бүхий 6 иргэний өргөдлийг танилцуулж, газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж, *******, *******, *******, *******, ******* нарт 100 хувийн саналаар өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тухайн тохиолдолд гуравдагч этгээд д *******, хэмээх газрыг эзэмшүүлсэн нь илт хууль бус гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах, 22.1.2-т баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.1.3-т газар ашиглалт, хамгаалалтын талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх, дүгнэх. гэж заасан Багийн иргэдийн Нийтийн хурлын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар тогтоол гаргасан гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т ...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно. гэж заасны дагуу Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн Нийтийн хурлаас зөвхөн санал гаргах эрхтэй атал мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн тогтоол гаргасан нь хууль бус байна.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх шаардлагын тухайд:

Анх Баянцагаан сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр Ажил хэрэгжүүлэх тухай захирамжаар тус сумын 1,2,3,4,5 дугаар багийн нийт малчдад өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэн, гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү захирамжийг үндэслэн нэхэмжлэгч , нартай 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заасантай нийцсэн, өөрөөр хэлбэл газар эзэмших эрх үүсчээ.

Иргэн , нараас д шилжүүлсэн гэх Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг зөвшөөрч нотариатаар батлуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай талууд хүсэлт гаргаагүй атал Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 51 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр 0,07 га газрыг иргэн д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Түүнчлэн энэ хэргийн гуравдагч этгээд д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянцагаан сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай захирамж 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан атал түүний газар хүссэн өргөдөл 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэлд авагдсан, Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй зэрэг нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Баянцагаан сумын Засаг дарга нь маргаан бүхий 2008 оны 51 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан тодруулах, нягтлах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ы газар эзэмших эрх зөрчигдсөн гэж шүүх үзэв.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, , *******, , хэмээх газруудыг эзэмшдэг, энэхүү хоёр газар нь нэг толгойн ар, , Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 51 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжаар иргэн ы эзэмших газрын нэрийг , *******, , 0,07 га гэх хэдий ч түүний одоо эзэмшиж буй газар нь , ******* хэмээх газар болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч ын Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д Нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан өргөдлийг ойлгохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын болон Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн д холбогдох хэсгүүдийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх боломжгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

Нэхэмжлэгч , нар маргаан бүхий газрыг эзэмших хугацаандаа Газрын тухай хуульд заасан газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний биелэлтийг дүгнүүлэх ажиллагааг хийлгээгүй зэрэг буруутай авч хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй тул энэ үндэслэлээр шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Иргэн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутагт орших , ******* хэмээх өвөлжөөний газрын төлбөр болон малын хороог сэргээн засварласны улмаас өөрт учирсан бодит хохирлын асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шаардах эрхтэй болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.3, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.3, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийг тус тус баримтлан иргэн ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсгийг баримтлан иргэн аас Баянцагаан сумын Засаг дарга, Жаргалант багийн Иргэдийн нийтийн хуралд тус тус холбогдуулан гаргасан Баянцагаан сумын Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН