Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00071

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, ******, Х.Н;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******* дугаартай, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг, мөн Б аймгийн Д сумын **-р баг Ч гэх газар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.Нн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газарт нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч ажилтай А.Айгерим,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.Н Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг, мөн Б аймгийн Д сумын **-р баг Ч гэх газар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч Х.Н 1970 онд төрсөн, 54 настай, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Д сумын О нэгдэлд эцэг Т.Х, эх Ү.К нарын хамт малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. Хилийн цэргийн 0*** дугаар ангид 2 жил алба хааж, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр халагдаж ирээд тухайн суманд үргэлжлүүлэн мал маллаж амьдарч байсан.

1.2.Хүсэлт гаргагч Х.Н Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шитгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл болзлыг хангаж 1990-2000 он хүртэлх 11 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Мөн 2015-2019 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн ба малчнаар ажилласан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудыг бүрдүүлж Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт хандахад Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас түүний 1985-1987 онуудын баримтууд гарч, 1988 оны баримтууд гараагүй. Д сумын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримтаас 1995-2000 онуудын баримт гарч 2015-2019 онуудын баримт гараагүй.

1.3.Хүсэлт гаргагч Х.Нг эцэг, эх ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд, нутгийн иргэд М гэж дуудан нэрлэдэг ба 1985-1987 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудад М нэрээр зөрүүтэй бүртгэгдсэн байв. Хүсэлт гаргагч Х.Н айлын хамгийн том хүүхдийн хувьд нас нь хүртэл таарч байгаа. Мөн Т.Хын хүүхдийн төрсөн дарааллаар баримтуудыг гаргаж өгсөн. Мөн миний бие Х.Нтай хамт сурч байсан ба тухай үед бид түүнийг бүгд М гэдэг нэрээр дууддаг байсан. Д сумын ард түмэн М гэдгээр таньдаг. Гэтэл иргэний үнэмлэх, ХААТР маягтад жинхэнэ нэр нь Н юм байна.

1.4.Хүсэлт гаргагч Х.Нгийн 2015-2019 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримтуудыг тухайн үед ажиллаж байсан Д сумын **-р багийн Засаг даргаас эх хувиар нь олж авсан. Эдгээр материалуудаар тэтгэвэр тогтоолгохоор Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргаж хандсан боловч хуулийн хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдээгүй. Үүнээс шалтгаалан малчнаар ажилласан болон мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага гаргасан.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Н Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг, мөн Б аймгийн Д сумын **-р баг Ч гэх газар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Айгерим хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:

2.1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М гэх хүн Х.Н байгаа гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. М нь Х.Н гэж үзэх нотлох баримтыг миний хувьд хэргийн материалаас олж хараагүй. Түүний бичиг баримтаар дандаа Х.Н гэдэг нэрээр явж байсан байна. Тийм учраас 70-р дансанд бичигдсэн М нь Х.Н гэж үзэх боломжгүй. Мөн 2015-2019 онд А данс байх ёстой. Гэхдээ хүсэлт гаргагчийн А дансны бүртгэл архиваас нь гарахгүй байгааг ойлгохгүй байна. Тийм учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэв.

3.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 15/11 дугаар архивын лавлагаа, Б аймгийн Д сумын О нэгдлийн цалин хөлсний 1985-1987 оны 70 дугаар дансны баримтын хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн НДД№А ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, №********* дугаартай Баталгаажилтын хуудас, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны, 2016 оны, 2017 оны, 2018 оны, 2019 оны тооллого, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өд өдөр олгосон IIА№41 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ний хуулбар, эхнэр Ү.Кы БӨ№****** дугаартай БНМАУ-ын иргэний паспортын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08/606 дугаартай лавлагаа, Х.Нн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL********* дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, охин дүү Х.Аийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL******** дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, эрэгтэй дүү Х.Мы Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL*******************7 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, охин дүү Х.Хын Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL*******************9 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, эрэгтэй дүү Х.Ертайн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL*******************5 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, эрэгтэй дүү Х.Тн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL*********** дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, охин дүү Х.Хийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL2************ дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбарт 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргаж байсан өргөдөл, Х.А, Х.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 42 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/55 дугаар албан бичгээр Х.Н болон түүний эхнэр хүүхдүүдийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагын заримыг хангаж зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагч Х.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Нн Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас түүний 1985-1987 онуудын баримтууд гарч, 1988 оны баримтууд гараагүй. Д сумын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримтаас 1995-2000 онуудын баримт гарч 2015-2019 онуудын баримт гараагүй. Х.Нг эцэг, эх ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд, нутгийн иргэд М гэж дуудан нэрлэдэг ба 1985-1987 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудад М нэрээр зөрүүтэй бүртгэгдсэн байв. Иймд хүсэлт гаргагч Х.Н Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг, мөн Б аймгийн Д сумын **-р баг Ч гэх газар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Айгерим хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М нь Х.Н гэж үзэх нотлох баримтыг миний хувьд хэргийн материалаас олж хараагүй. Тийм учраас 70-р дансанд бичигдсэн М нь Х.Н гэж үзэх боломжгүй. Мөн 2015-2019 онд А данс байх ёстой. Гэхдээ хүсэлт гаргагчийн А дансны бүртгэл архиваас нь гарахгүй байгааг ойлгохгүй байна. Тийм учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.Хүсэлт гаргагч Х.Нд 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэх болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL********* дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-аар Х.Н 1970 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эцгийн нэр Т.Х, эхийн нэр Ү.К мөн болох нь тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Х.Нн эх Ү.Кы 1980 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон БӨ№****** дугаартай БНМАУ-ын иргэний паспортын 5 дугаар хуудасны 9.Энэ паспортод бичигдэх хүмүүс гэдэгт: Х Н хүү 1970 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Х А охин 1973.02.20 төрсөн, Хын Монтай хүү 1975.05.27 төрсөн, Хын Х охин 1977.10.17 төрсөн, Хын Ертай хүү 1980.04.30 төрсөн, Хын Х охин 1987.03.04 төрсөн гэж бичигдсэн байна.

Энэхүү бичилт нь хүсэлт гаргагч Х.Нгийн охин дүү Х.Аийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL******** дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, эрэгтэй дүү Х.Мы Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL*******************7 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, охин дүү Х.Хын Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL*******************9 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, эрэгтэй дүү Х.Ертайн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL*******************5 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, эрэгтэй дүү Х.Тн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL*********** дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, охин дүү Х.Хийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн CVL2************ дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-тай тус тус тохирч байна.

8.2.Хүсэл гаргагч Х.Н төрсөн охин дүү Х.А, Х.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Х.Н нь төрсөн том ах болдог. Бид ах дүү долуулаа, Х.А айлын хоёр дахь, Х.Х айлын хамгийн бага хүүхэд нь. Ах Х.Н 6 дугаар анги төгсөөд сургуулиас гарч эцэг эхтэй хамт Д сумын О нэгдэлд малчнаар ажилласан. Х.Н ах М гэдэг давхар нэртэй явдаг. Түүний иргэний баримт бичгүүд дэх албан ёсны нэр нь Н боловч манай эцэг-эх, ах дүү, хамаатан садан, нутгийн иргэд бүгдээрээ М гэсэн нэрээр дуудаг. Бараг нутгийн хүмүүс Н нэртэй болохыг мэддэггүй гэсэн байна.

Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч Х.Нг нутгийн хүмүүс нь М гэж дууддаг, энэ нэрээр таньдаг болох нь тогтоогдож байна.

8.3.Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1511 дугаартай архивын лавлагаанд: Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн М нь 1985-1987 оны ажилласан жилийн хөлсийг хуулбарлан өгөв гэсэн байна.

Энэхүү аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Д сумын О нэгдлийн цалин хөлсний 1985 оны 70 дугаар дансны баримтад Х, К, Х.Н (М) нарын нэр бичигдэж, 1985 оны 01-12 дугаар саруудад авсан цалин хөлсний талаар тодорхой бичигдсэн боловч хүсэлт гаргагч Х.Н нь 1970 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн ба 1985 онд 15 настай байсан ба нэгдлийн гишүүн болох 16 насанд хүрээгүй, мөн 01-12 дугаар саруудад сар бүр 60 хоног ажилласан гэж бичигдсэн байдлаас үзэхэд зөвхөн 2 хүний ажилласан хоног бичигдсэн байна

Иймд Х.Н нь 1985 оны 01-12 дугаар саруудад эцэг, эхийн хамт цалин хөлс авч байсан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна.

8.4.Хүсэлт гаргагч Х.Н нь 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Атэй гэр бүл болсон нь Гэрлэснийг бүртгэх анкет № 0040 буюу ХААТР-15(А)-аар тогтоогдож байна.

8.5.Д сумын О нэгдлийн цалин хөлсний 1986 оны 70 дугаар дансны баримтаар Х, К, Х.Н (М) нар 1986 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан талаар бичилт хийгдсэн боловч мөн 01-09 дугаар саруудад сар бүр 60 хоног ажилласан гэж бичигдсэн ба 10-12 дугаар саруудад 90 хоног буюу зөвхөн 3 хүний ажилласан хоног бичигдсэн, мөн Х.Н нь 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэгдлийн гишүүн болох 16 насанд хүрсэн байна.

Д сумын О нэгдлийн цалин хөлсний 1987 оны 70 дугаар дансны баримтаар Х.Н (М), Х, К нар 1987 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан талаар бичилт хийгдсэн байна.

Үүгээр хүсэлт гаргагч Х.Н нь Д сумын О нэгдэлд малчнаар 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүртэл ажилласан байсан нь тогтоогдож байна.

8.6.Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08/606 дугаартай Б аймгийн Нийгмийн даатгалын газарт гэсэн архивын лавлагаанд: Хаднят (Х)-ын Н нь Баян-Өлгий аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0*** дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан гэсэн байна.

8.7.Хүсэлт гаргагч Х.Нн №********* дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

8.8.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/55 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Х.Нгийн 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №104 буюу ХААТР-1 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: 1986 оноос бусад эх үүсвэрээр гэж бичигдсэн байна.

Харин Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/55 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Х.Нгийн 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа №0040 буюу ХААТР-15 (А) маягтын 14.Эрхэлдэг ажил гэдэгт: малчин гэж бичигдсэн байна.

Хүсэлт гаргагч Х.Нгийн 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Сулушашийн Төрснийг бүртгэх анкет №0176 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн овог нэр: Х Н; эрхэлдэг ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.

Хүсэлт гаргагч Х.Нгийн 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Батырбол Төрснийг бүртгэх анкет №0035 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн овог нэр: Х Н; эрхэлдэг ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.

Хүсэлт гаргагч Х.Нгийн 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Сандугашийн Төрснийг бүртгэх анкет №0030 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн овог нэр: Х Н; эрхэлдэг ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.

8.9.Б аймгийн Д сумын 2-р багийн Засаг даргын тамга дарж баталгаажуулсан Мал тэжээвэр амьтад хашаа, худгийн 2015 оны, 2016 оны, 2017 оны, 2018 оны, 2019 оны тооллого-ын материалд Х.Н малчин өрх, ам бүл 5, малчдын тоо 2 гэж тус тус тэмдэглэсэн байна.

Энэхүү Мал тэжээвэр амьтад хашаа, худгийн 2015 оны, 2016 оны, 2017 оны, 2018 оны, 2019 оны тооллого-ын материалыг аймгийн архивын тасагт шилжүүлээгүй үйл баримтад хүсэлт гаргагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

9.Хүсэлт гаргагч Х.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

10.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х.Н Б аймгийн Д сумын "О" нэгдэлд малчнаар 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг, мөн Д сумын **-р баг Ч гэх газар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсан байдлыг тус тус тогтоох нь зүйтэй байна.

Харин Б аймгийн Д сумын "О" нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилласан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Х.Н Б аймгийн Д сумын "О" нэгдэлд малчнаар 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг, мөн Б аймгийн Д сумын **-р баг Ч гэх газар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК