| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2025/00012/И |
| Дугаар | 302/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/00089
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: **************-т оршин суух, утас *********, Ш.Т;
Хариуцагч: *****************-т оршин суух, утас **********, Х.П;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан барилгын материалын үлдэгдэл төлбөр 1,238,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Х.Пт холбогдуулан зээлээр авсан барилгын материалын үнээс үлдсэн 1,238,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч Х.П нь 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нийт 3,900,000 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан ба үүний дараа 7 дугаар сарын 29-ний өдөр 803,500 төгрөгийн барааг, болон 35,000 төгрөгийн бараануудыг тус тус зээлээр худалдан авсан.
1.2.Хариуцагч нь үүнээс 3,500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1,238,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 1,238,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч Х.П нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Хариуцагч Х.П миний бие нэхэмжлэгч Ш.Тийн тус шүүхэд надад холбогдуулан гаргасан зээлээр авсан барилгын материалын үнэ 1238500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 1238500 /нэг сая хоёр зуун гучин найман мянга таван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Ш.Тэд төлж өгөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Ш.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Пт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.П нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,238,500 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Тэд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Ш.Таттимбектийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,274 төгрөгийн тал нь болох 17,137 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 17,137 төгрөг, мөн хариуцагч Х.Пээс 17,137 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.П нь Зээлээр авсан барилгын материалын үлдэгдэл төлбөр 1,238,500 /нэг сая хоёр зуун гучин найман мянга таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ш.Тэд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,274 төгрөгийн тал нь болох 17,137 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 17,137 /арван долоон мянга нэг зуун гучин долоон/ төгрөг, хариуцагч Х.Пээс 17,137 /арван долоон мянга нэг зуун гучин долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Тэд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.П сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК