| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2025/00011/И |
| Дугаар | 302/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 302/ШШ2025/00094
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б**************-т оршин суух, утас *******, С.А;
Хариуцагч: Б****************-т оршин суух, утас 9*********, А.А;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан барилгын материалын үлдэгдэл төлбөр 356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч А.Ад холбогдуулан зээлээр авсан барилгын материалын үнээс үлдсэн 356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч А.А нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,356,000 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан. Үүний дараа тухайн зээлээр худалдан авсан барааны үнээс 356,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
1.2.Иймд хариуцагчаас зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 356,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч А.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Хариуцагч А.А миний бие нэхэмжлэгч С.Аын тус шүүхэд надад холбогдуулан гаргасан зээлээр авсан барилгын материалын үнэ 356000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 356000 /гурван зуун тавин зургаан мянган/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ат төлж өгөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 356,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Ат төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,294 төгрөгийн тал нь болох 10,147 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 10,147 төгрөг, мөн хариуцагч А.Аээс 10,147 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.А нь зээлээр авсан барилгын материалын үлдэгдэл төлбөр 356,000 /гурван зуун тавин зургаан мянган/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ат төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,294 төгрөгийн тал нь болох 10,147 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 10,147 /арван мянга нэг зуун дөчин долоон/ төгрөг, хариуцагч А.Аээс 10,147 /арван мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК