Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02266

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02273 дугаар шийдвэртэй,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Дд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 511 575 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, А.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Т.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа, Х.Тэмүүжин, С.Номин-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д нь Хтай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1730004202 дугаартай зээлийн гэрээ байгуулан 16 800 000 төгрөгийг 365 хоногт 19,05 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлдэгчийн Хин дахь 5001254795 тоот дансанд мөнгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Дээрх гэрээнд зээлдэгчийн нөхөр С.Ганбаатар нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 1730004202 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1730004202-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-гээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 15 дугаар гудамж, 261 тоот хаягт байршилтай Г-000354504 гэрчилгээний дугаартай, Ү-2202011509 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 61,75 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1730004202-02 тоот Баталгаат ипотекийн гэрээ-гээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 15 дугаар гудамж, 261 тоот хаягт байршилтай Г-000304401 тоот гэрчилгээний дугаартай, Г-2202004614 тоот бүртгэлийн дугаартай 344 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт тус тус барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6 509 453.22 төгрөг, зээлийн хүүнд 6 697 884.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 781.97 төгрөг буюу нийт 13 208 120 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1730004202 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 987 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Х нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс удаа дараа бичгээр шаардаж, мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул зээлийн гэрээг цацалж, зээлийн төлбөрийг буцаан гаргуулах болсон. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 10 290 546.78 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх хүү 5 221 028.86 төгрөг, нийт 15 511 575.64 төгрөгийг хариуцагч Г.Дгаас гаргуулж өгнө үү, хариуцагч Г.Д сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Талууд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1730004202 тоот зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Х” ХХК нь зээлдэгч Г.Дд 16 800 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатайгаар нэг жилийн 19.05 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч миний бие 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарыг хүртэл нийт 13 208 120 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл зээлийн хүүг буруу тооцоолон илүү авч, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм. Тус гэрээн дэх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн 1 дүгээр хавсралтаар 2014 оны 12 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарыг дуустал үндсэн зээлийг зохих хүүгийн хамт төлж дуусгахаар харилцан тохиролцсон байтал гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон мөн 2024 оны 11 дүгээр сарыг дуусгавар болтол нь үндсэн зээлийн үлдэгдлийг бүхлээр нь шаардах нь гэрээний дагуу үүрэг хэсэгчлэн гүйцэтгэх боломжийг хязгаарлаж зээлдэгч миний эрх ашгийг хохироож байна. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу жилийн 19.05 хувийн хүү тооцох бөгөөд үүнийг гэрээний үндсэн үнийн дүнгээс тооцхоор тохиролцсон байдаг. 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийсэн удаа дараа бүрт хүүг илүү тооцон үндсэн зээлийн дүнгээс бага хасаж буруу тооцоолож авч байсан. Гэрээний үүргийн дагуу зээлдэгч би 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар cap хүртэл хүүнд 6 490 225 төгрөг төлөх ёстой байтал банк 6 697 884.81 төгрөгийг суутган авч 207 659 төгрөгийн хүү, 782 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг илүү авч, үндсэн зээлийн төлбөрд 6 717 900 төгрөгийг барагдуулсан байх ёстой байтал хүүг буруу тооцсоноос үүдэн 6 507 453 төгрөгийн үнийн дүнг хасаж 208 442 төгрөгийг үндсэн төлбөрөөс дутуу суутагсан байна. Иймд хүүнд илүү төлсөн 208 442 төгрөгийг Үндсэн зээлийн үнийн дүнгээс хасаж, үндсэн зээл 10 082 105 төгрөгийн өр төлбөртэйг хүлээн зөвшөөрч байна. Хүү төлөх боломжгүй тул хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Г.Дгаас 15 511 575 /арван таван сая таван зуун арван нэгэн мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Хасбанк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Д зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 15 дугаар гуламж, 261 тоот хаягт байрлах, Гэрчилгээний Г-000354504 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011509 дугаарт бүртгэлтэй, 61.75 м.кв талбай бүхий хувийн сууц, Гэрчилгээний Г-000304401 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2202004614 дугаарт бүртгэлтэй 344 м.кв талбай бүхий газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 508 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгаас 235 508 /хоёр зуун гучин таван мянга таван зуун найман/ төгрөгийг гаргуулж Хасбанк ХХК-д олгож  шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч Г.Дгийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Г.Д нь үндсэн зээлд 6 509 453.22 төгрөг, зээлийн хүүнд 6 697 884.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 781.97 төгрөг, нийт 13 208 120 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй” гэж дүгнэснээс үзвэл шүүх талуудын гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд болон хариуцагч талын шүүх хуралдааны үед амаар болон бичгээр гаргаж өгсөн хариу тайлбар зэргийг бүрэн тодорхойлж үнэлж дүгнээгүйгээс үүднэ шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулан шийдвэрлэжээ. 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийсэн удаа дараа бүрт хүүг илүү тооцон үндсэн зээлийн дүнгээс бага хасаж буруу тооцоолж авч байсан. Гэрээний үүргийн дагуу хүүг буруу тооцсоноос үүдэн 6 507 453 төгрөгийн үнийн дүнг хасаж 208 442 төгрөгийг үндсэн төлбөрөөс дутуу суутгасан байна. Иймд хүүнд илүү төлсөн 208 442 төгрөгийг үндсэн зээлийн үнийн дүнгээс хасаж, үндсэн зээл 10 082 105 төгрөгийн өр төлбөртэйг хүлээн зөвшөөрч байна” гэх хариу тайлбараас үзвэл гэрээнд заасан үүргийн дагуу хүүг тооцож аваагүйгээс хүүнд төлсөн илүү үнийн дүнг үндсэн зээлийн үлдэгдлээс хасуулах талаар маргаж буй тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн нийт 13 208 120 төгрөгийн үнийн дүнг зөв тооцоолж авсан эсэх дээр талууд мараагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй байна. Тус шүүх мөн үндэслэх хэсэгтээ “...гэрээний хэсэгчилсэн үүрэг бөгөөд хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь гэрээний 5.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарахаар заасан байх тул нэмэгдүүлсэн хүүнд 782 төгрөгийг тооцож авсан нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх ерөнхий дарааллыг алдагдуулж банкнаас илүү тооцож авсан Хүүг үндэслэлтэй хэмээн тайлбарлаж, гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэж дуусах хугацаа дуусгавар болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн боломжтой хэмээн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь төсөөтэй хэм хэмжээ болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг тус тус гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү төлсөн хүүний мөнгө болох 208 442 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 511 575 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Х” ХХК нь Г.Дтай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №1730004202 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 16 800 000 төгрөгийг, жилийн 16.50%-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон байна. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Г.Дгийн өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн 15 гудамж, 261 тоот хаягт байрлах, 61.75 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн 15 гудамж, 261 тоот хаягт байршилтай 344 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан байна. /хх.12-26/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид  зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд “Х” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн мөнгөн 16 800 000 төгрөгийг зээлдэгч Г.Дгийн дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хх.24/

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Д үндсэн зээлд 6 509 453.22 төгрөг, зээлийн хүүд 6 697 884.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 781.97 төгрөг нийт 13 208 120 төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх.24/

Хариуцагч Г.Д нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, мөн 2017 оны 6 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй болохоо үгүйсгээгүй болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Хэргийн 61 дүгээр талд авагдсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоос үзэхэд хариуцагч нь үндсэн зээл 10 290 546.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 221 028.86 төгрөг, нийт 15 511 575.64 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн “...208 442 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс хасаж үндсэн зээл 10 082 105 төгрөгийн өр төлбөртэй” гэсэн гомдлыг хүлээж авах боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Г.Д нь хүүг буруу тооцож 6 507 453 төгрөгийн үнийн дүнг хасаж 208 442 төгрөгийг үндсэн төлбөрөөс дутуу суутгасан гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Дгаас үндсэн зээлийн үлдэгдэл 94 120 369.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10 290 546.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 221 028.86 төгрөг, нийт 15 511 575.64 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 6910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО