Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  хөтлөн Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл

хохирогч З.Мандахбаяр

шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар,

гэрч Г.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Шт холбогдох 201726020778 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Ш  2017 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко Банана” нэртэй баарны гадна үүдний орчим иргэн З.Мандахбаярыг бусадтай хэрүүл маргаан үүсгэж зодоон хийлээ гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж эрүүний оочны зүүн тал болон баруун салаанд хугарал учруулсан буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт:“ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв.  Мандахбаяр нэг залуутай маргаад байхаар нь би голоор нь ороод цохичихсон нь үнэн” гэв.

 

Хохирогч З.Мандахбаяр шүүхийн хэлэлцүүлэгт:”2017 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Коко банана баарны урд талд би Шт цохиулсан. Ш надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би залуу хүн. Би эрүүл мэнд болон гоо сайхнаараа хохирсон. Шт гомдолтой байна. Баримтаар 227.170 төгрөг нэхэмжилж байна. Цаашдаа эрүүний хадаас болон шанаа дагасан сорвио авахуулна” гэв.

 

Гэрч Г.Батаа шүүхийн хэлэлцүүлэгт: Манай найз Мандахбаярын хацар хэсэгт Ш цохихыг би харсан гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч З.Мандахбаяр мөрдөн байцаалтанд“...2017 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз Тэмүүжин, Батаа хуурай эгч Солонгоо, Номин гэж санаж байна бид 5-уулаа Баянгол дүүргийн 8 дугаар хороо Улаанбаатар паласт байдаг Коко банана бааранд орж үйлчлүүлсэн. Би бааранд ороод 2 рунк архи, 1 шил пиво уусан. Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд Батаа найзтайгаа хамт явж байтал нэг танихгүй хүн намайг мөрөлчихөөд зогсоод байхаар нь хажуугаар нь өнгөрөөд явтал хойноос намайг доромжлоод над руу хүрээд ирэхээр нь хэрэлдэж байгаад тулаад ирэхээр нь тэр залууг цохичихсон. Тэгсэн хамгаалагч нь намайг татаж эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хажууд авч ирээд боож би ухаан алдаж унасан. Тэгээд сэргээд босоод ирэхэд тэр бүдүүн хамгаалагч намайг хүзүүгээр тэвэрч гадагш авч гарсан. Батаа, Тэмүүжин бид  гурав гадаа гарч ирээд байж байхад хамт явсан хуурай эгч Солонго, Номин хоёр өлгүүрээс хувцас авч ирээд явъя гээд бид нар явах гэсэн чинь надад цохиулсан залуу цагдаа дуудсан байгаа гэж хэлэхэд хамгаалагч бүдүүн залуу намайг явуулахгүй байсан. Тэгээд миний эхэлж цохисон залуутай маргалдаад учраа олох гээд байж байтал тэр залуугийн ах нь гэж нэг хүн гарч ирээд би төмөр замын атаман байна, чи хэн юм гөлөг минь би чамайг ална гээд байсан. Тэгээд намайг тэр залуутай маргалдаад байж байтал тэр төмөр замын атаман гээд байгаа залуутай барилцаад би тэр залууг цохиход оноогүй юм. Тэгсэн чинь тэр бүдүүн хамгаалагч залуу чи ямар овоо юм бэ чи надтай зодолд гээд над руу дайрахаар нь би больё ахаа гээд хэлтэл  намайг шууд нэг удаа цохьсон” /хх-ийн 11-12/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Хуягбаатарын мөрдөн байцаалтанд:”...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ...ариун цэврийн өрөөнөөс саравчтай малгайтай залуу малгайгаа янзлаад гарч ирээд доошоо харсан байдалтай явж байгаад 173 см орчим өндөртэй залууг мөрлөсөн. Тэгээд тэр өндөр залуу яаж байгаа юм гэсэн чинь мөрлөсөн залуу уучлаарай гээд гар барих гэсэн чинь нөгөө өндөр залуу 1 удаа нүүр рүү нь цохиход нөгөө залуу газар унаад босож ирсэн. Тгэхээр нь нөгөө өндөр залууг би ариун цэврийн өрөө рүү түлхэж оруулаад нөгөө өндөр залуутай цохиулдаг залуу зодолдох гэж дайраад байж байхад би өндөр залууг нь заамдчихсан, нөгөө залуу нь нөгөө гараараа хориод хамгаалагч нарыг иртэл зодолдуулахгүй салгаад зогсож байсан. Тэгээд би нөгөө залуучуудыг салгачихаад өндөр залууг боосон чигээрээ зогсож байгаад эргээд харахад царай нь улайчихсан байхаар нь боолтоо тавьсан чинь ариун цэврийн өрөөнд доошоо унаж газар хэвтчихээд 4-5 секунд орчим болоод буцаад босоод ирсэн...”  /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Номин мөрдөн байцаалтанд:”...гарахад баарны хамгаалагч нар гээд 2-3 хүн зогсож байсан. Тэгээд хэрэлдэж байхаар нь Солонгоо бид хоёр дүү нараа аваад явчихъя гээд хэлсэн чинь хамгаалагч нар нь цагдаа дуудсан байгаа, та нарыг явуулахгүй гээд байсан. Тэгээд тэр маргалдаж байсан хоёр залуу ах дүү бололтой 1 залуу нь чи яахаараа манай дүүг зоддог юм гээд Мандуу руу дайраад байсан. Тэгсэн Мандуу тэр залууг алгадсан уу, цохисон уу нэг юм болсон чинь дунд нь зогсож байсан хамгаалагч залуу яасан их хүн зоддог юм гээд Мандууг цохьчих шиг болсон. Мандуу газар унаад босч ирээд больё ах аа тантай бол юм ярихгүй гээд тойроод гүйгээд байсан...” /хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Батаагийн мөрдөн байцаалтанд“...2017 оны 3 дугаар сарын 16-ны орой Солонгоо эгч, Номин, Тэмүүжин, Мандахбаяр бид нар Коко банана бааранд орсон... бид нар хүн тус бүр нэг шил пиво, нэг шил Соёмбо архи хувааж ууцгаасан. Тэгээд Мандахбаяр бид хоёр ариун цэврийн өрөө орох гээд явж байтал  нэг ягаан малгайтай залуу Мандахбаярыг мөрлөхөөр нь бид хоёр тоохгүй цаашаа явж байтал хойноос орилоод дуудаад доромжлоод байхаар нь эргээд харахад тэр залуу Мандахбаярыг чиглээд ирж байсан. Тэгээд хальт маргалдаад зогсож байгаад Мандахбаяр тэр залууг нүүрэн тус газарт нь 1 удаа цохьсон. Тэгсэн чинь баарны хамгаалагч нар ирээд Мандахбаярыг салгаж цаана ариун цэврийн өрөөний наана хананд шахаад 2 гараараа хүзүүгээр нь боож байгаад ухаан алдуулж унагсан. Тэгээд тэндээс Мандахбаяр бид хоёрыг аваад нөгөө ягаан малгайтай залууг бас дагуулаад гадаа гарсан. Гадаа гараад учраа олох гээд Мандахбаяр тэр ягаан малгайтай залуутай яриад зогсож байтал ягаан малгайтай залуугийн ах нь гээд хар малгайтай залуу гарч ирээд би төмөр замын атаман байна наад гомо банди нарыг чинь зодчихъё гээд ойртож ирээд байсан. Тэгэхээр нь Мандахбаяр тэр залууг нэг цохичихоод хойшилсон чинь Мандахбаяр баарны хамгаалагч Мандахбаярыг юу ч хэлэхгүйгээр нүүр рүү нь нэг удаа цохьчих шиг болсон чинь Мандахбаяр газар унаад босч ирээд байж байтал цагдаа ирсэн...” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 3993 дугаартай: “Мандахбаярын биед эрүүний оочны зүүн тал болон баруун салаанд хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт ,

 

Сэжигтнээр Д.Шын мөрдөн байцаалтанд:”...2017 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Коко банана бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа Мандахбаяр гэж хүүхдийг цохиж зодсон асуудал байхгүй. Би тэр өдөр Төрбадрах, Чинзориг, Шижирбаатар нар дотроос Мандахбаярыг бас нэг залуутай гаргаж ирсэн. Мандахбаярын нөгөө нэг залуу нь зодуулсан байдалтай хамраас нь цус гарсан байдалтай гарч ирсэн. ...хамраас нь цус гарсан залуу Мандахбаяртай гар барих гээд яваад очиход тэр залууг нүүр рүү нь 1-2 удаа цохьсон. Тэгээд салгаад байж байтал Мандахбаяр бид нарын араар тойрч хаалганы хажууд очиж нөгөө залууг давхар хамж унагаад дахиад тэр хоёр зодолдсон. ...мандахбаярт зодуулсан залуу Мандахбаяр хоёр хоорондоо юм яриад Мандахбаяр нэг бол цагдаагаа дуудчих нэг бол мөнгө аваад салчих гээд ярьж байгаад нөгөө төмөр замын гээд ахыг нь 1 удаа нүүр рүү нь цохьсон. Миний араар гүйж  ирээд дахиад зодуулсан залууг цохих гээд байхаар нь би Мандахбаярыг түлхээд унагаасан. Тэгээд босч ирээд дахиад нөгөө залуутай зодолдох гээд дайрхаар нь би заамдаж цаана аваачиж боль гэсэн чинь болихгүй болохоор нь би жоохон боогоод зогсож байтал цагдаа ирэхээр нь Мандахбаярыг цагдаад аваачиж өгсөн. ...Мандахбаярыг дотор зодолдоход нь очиж салгаад ариун цэврийн өрөөний хажууд аваачиж боож ухаан алдуулж унагаачихаад босгож ирээд хүзүүгээр нь хүзүүдэж аваад гадагш авч гарсан хүн нь би биш. Манай Төрмандах гэж хамгаалагч зохион байгуулагч Төрбадрах, Чинзориг гурав зодооныг салгаж байсан. /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Д.Ш мөрдөн байцаалтанд”...нөгөө залуугаа байн байн цохиж аваад, тэр залуугаа чи хүүхэн шиг цагдаа дуудлаа цагдаа гэхгүйгээр чи надаас хэдэн төгрөг авмаар байна , чадахгүй бол цагдаагаа дууд гээд орилоод байж байхад тэр залуугийн ах нь гээд хүн гарч ирээд байж байхад тэрийг нь цохиж аваад, нөгөө залуугаа дахиад цохих гээд байхаар нь би тэсгэл алдаад Мандахбаярыг цохьсон юм. Өөр ямар нэг санаа байгаагүй. /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ий 36/, мэргэжилийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко Банана” баарны гадна З.Мандахбаярын эрүүн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж, шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хохирогч З.Мандахбаярын”... тэр бүдүүн хамгаалагч залуу чи ямар овоо юм бэ чи надтай зодолд гээд надруу дайрахаар нь би больё ахаа гээд хэлтэл  намайг шууд 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч А.Номингийн“...хамгаалагч залуу яасан их хүн зоддог юм гээд Мандууг цохьчих шиг болсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Батаагийн: “...баарны хамгаалагч Мандахбаярыг юу ч хэлэхгүйгээр нүүр рүү нь 1 удаа цохичих шиг болсон...” гэсэн мэдүүлэг,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, яллагдагч Д.Шын”...нөгөө залуугаа дахиад цохих гээд байхаар нь би тэсгэл алдаад Мандахбаярыг цохисон юм гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Д.Ш 2016 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө дээрхи гэмт хэргийг үйлдсэн байх ба түүнд  холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их хурлаас батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ -ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Прокуророос шүүгдэгч Д.Шын үйлдсэн гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж зүйлчилж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнээд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэв. 

 

Иймд шүүгдэгч Д.Шыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох нийт 227.100 төгрөгийн баримтууд авагдсанаас Шунхлай ХХК-ний шатахууны 60000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, бусад буюу нийт 167.170 төгрөгийг шүүгдэгч Д.Шаас гаргуулж хохирогч З.Мандахбаярт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.