Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 302/ШШ2025/00109

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар оршин суудаг, утас:*********, Ш.А;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ************* дугаартай, Б аймгийн Н газар (дарга М.А, утас *********)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Ш.А,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.Армияд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ш.А шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие 1988 оны 06 дугаар сард 10-р ангиа төгсөж, тухайн оны 07 дугаар сараас эхлэн Т сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн ба тухайн байгууллагад үйлчлэгчээр 1994 хүртэл ажилласан.

1.2.Миний тухайн байгууллагад ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр, цалин хөлс олгосон санхүүгийн баримтууд аймгийн архиваас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, цэвэрлэгч буюу үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.

Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаал, Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар тушаал, Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тушаал, Б аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгээр тушаал, Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №04 дүгээр тушаал, Б аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №17 дугаар тушаал, Даатгуулагч Ш.Аийн Шимтгэл төлсөн сарын мэдээлэл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас олгосон 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн даатгуулагч Ш.Аийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хамт ажиллаж байсан Т.Ө, Ш.Ө, Т.Ш нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос Ш.Ад олгосон Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүний №466065 дугаартай бат илэрхийлэх, БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн №520462 дугаартай бат илэрхийлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 113 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/105 дугаар албан бичгээр Ш.А болон түүний нөхөр М.Аргынбекийн ХААТР маягтуудыг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44 дүгээр албан бичгээр Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр тушаал, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаал зэргийг шүүхэд хүргүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Ш.Аийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч Ш.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, цэвэрлэгч буюу үйлчлэгчээр ажиллаж байсан боловч ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр, цалин хөлс олгосон санхүүгийн баримтууд аймгийн архиваас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч буюу үйлчлэгчээр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Цэцэрлэгт түр хүн авч ажиллуулах тухай 64 дүгээр тушаалд: ...Махуза мөн хүүхэд нь өвдөж акттай байгаа тул 11-р сарын 21-ээс 24-ийг хүртэл Аийг ажиллуулсан байна.

6.2.Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаалд: ...Зиланы оронд Аийг 10 хоног 4 дүгээр сард ажиллуулсан байна.

6.3.1987 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос Ш.Ад олгосон Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүний №466065 дугаартай бат илэрхийлэхэд Ш-ын А нь 1987 оны 05 дугаар сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд гишүүний татварт сард 20 мөнгө, 1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд гишүүний татварт сард 50 мөнгө тус тус төлж байсан талаар бичилт хийгдэж, татвар хураан авсан албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.

6.4. БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн №520462 дугаартай бат илэрхийлэхэд Ш.А нь 1987 онд 1 төгрөг, 1988 онд 1 төгрөгийн татвар төлсөн талаар бичилт хийгдэж, татвар хураан авсан албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.

6.5.Хүсэлт гаргагч Ш.Атэй хамт ажиллаж байсан Т.Ө (РД:*********)-ы нотариатчаар гэрчлүүлж, №********** дугаартай хөдөлмөрийн дэвтрээ хавсаргасан тодорхойлолтод: Б аймгийн Т сумын 05 дугаар багт оршин суудаг, тус сумын уугуул иргэн  Ө би Б аймгийн Т сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл биеийн тамирын багш, пионерын ахлах удирдагчаар тус тус ажиллаж байсан. Т.Ө би тус сургуульд ажиллаж байх үед Б аймгийн Т сумын уугуул иргэн Ш- овогтой А нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сар хүртэл үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсан үнэн зөв болохыг тодорхойлов гэсэн байна.

Мөн Ш.Ө (РД:************)-ийн нотариатчаар гэрчлүүлж, №****** дугаартай хөдөлмөрийн дэвтрээ хавсаргасан тодорхойлолтод: Б аймгийн Т сумын уугуул иргэн, одоо Ө сумын 9 дүгээр багт оршин суудаг, Ө би Б аймгийн Т сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Ш.Ө би тус сургуульд үйлчлэгчийн ажилд орох үед Б аймгийн Т сумын уугуул иргэн Ш-ын А нь тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан ба Ш.А нь 1992 оны 06 дугаар сар хүртэл үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсан үнэн зөв болохыг тодорхойлов гэсэн байна.

Мөн Х.Ш (РД:*********)-ы нотариатчаар гэрчлүүлж, №******** дугаартай хөдөлмөрийн дэвтрээ хавсаргасан тодорхойлолтод: Б аймгийн Т сумын уугуул иргэн, одоо Ө сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ш би Б аймгийн Т сумын 10 жилийн дунд сургуульд 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үйлчлэгч, жижүүр, тогоочоор тус тус ажиллаж байсан. Т.Ш би тус сургуульд нийт 20 жил тасралтгүй ажиллаж байсан ба 1993 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Би тус сургуульд ажиллаж байх үед Б аймгийн Т сумын уугуул иргэн Ш-ын А нь 1988 оны 07 дугаар сараас 1994 оны 06 дугаар сар хүртэл үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсан нь үнэн зөв болохыг тодорхойлов гэсэн байна.

6.6.Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар тушаал, Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тушаал, Б аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгээр тушаал, Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №04 дүгээр тушаал, Б аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №17 дугаар тушаал, Даатгуулагч Ш.Аийн Шимтгэл төлсөн сарын мэдээлэл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас олгосон 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн даатгуулагч Ш.Аийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/105 дугаар албан бичгээр Ш.А болон түүний нөхөр М.Аргынбекийн ХААТР маягтуудын огноо үйл баримтууд нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй байна.

7.Хүсэлт гаргагч Ш.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтууд болох Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр тушаал, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаал, хамж ажиллаж байсан Т.Ө, Х.Ш, Ш.Ө нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ш.Ад олгосон Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүний №466065 дугаартай бат илэрхийлэх, БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн №520462 дугаартай бат илэрхийлэх зэргийг үндэслэн хүсэлт гаргагч Ш.А Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Ш.А Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Ш.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК