| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00065/И |
| Дугаар | 302/ШШ2025/00108 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 302/ШШ2025/00108
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын *** дугаар багт оршин суудаг, утас *********, Х.М;
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******* дугаартай, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.М Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Х.М нь Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Учир нь Б аймгийн Б сумын 2 дугаар багийн 1995-2000 онуудын А картуудыг Б аймгийн ЗДТГ-ын архивд тушаагдаагүй учраас Х.М нь өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.2.Х.М насаараа Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин сууж амьдарч байгаа хүн юм. 1995 онд С гэх залуутай гэр бүл болсон байдаг. Тэд 1996, 1997, 2000 онуудад хүүхэдтэй болсон. Хүсэлт гаргагч нийтдээ 21 жил 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Х.Мийн 1995 онд гэрлэсний ХААТР маягтад малчин хэмээн тэмдэглэгдсэн байгаа. Мөн хүүхдүүдийн ХААТР маягтад бас хувиараа хөдөлмөр эрхлэгч хэмээн тусгагдсан. Хүүхдийн сурагчийн хувийн хэрэгт бас малчин хэмээн бичигдсэн.
1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.М Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай архивын лавлагаа, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн НДД№А ************ дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, №********* дугаартай Баталгаажилтын хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гаргаж авсан Х.Мийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон С.Сын малчин мэргэжлийн үнэмлэх, ******** дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б сумын Засаг даргаас С.Сад олгосон №02 дугаартай Сумын аварга малчин-ы үнэмлэх, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын орлогчоос Х.Мд олгосон Сумын аварга саальчин-ы үнэмлэх, С.С, Х.М нарын Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн CVL********* дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Төрийн мэдээллийн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж авсан С.Аын Төрсний бүртгэлийн лавлагаа, Х.Мийн Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр С.Сад олгосон БӨ№581367 дугаартай БНМАУ-ын иргэний паспорт, 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х.Мт олгосон БӨ№580685 дугаартай БНМАУ-ын иргэний паспорт, 2004 оны 01 дүгээр сарын 05-ны нээсэн ****** Сын Оналбекийн сурагчийн хувийн хэрэг, 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Х.Мийн малчин мэргэжлийн үнэмлэх, Б аймгийн Б сумын 2 дугаар багийн иргэдийн 2015 оны, 2016 оны жилийн эцэст тоолуулсан малын тооллого, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны, 2018 оны, 2019 оны тооллого зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 112 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/106 дугаар албан бичгээр Х.М болон түүний нөхөр, хүүхдүүдийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагын заримыг хангаж зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч Х.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.М нь Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан боловч Б сумын 2 дугаар багийн 1995-2000 онуудын А картуудыг Б аймгийн ЗДТГ-ын архивд тушаагдаагүй учраас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд хүсэлт гаргагч Х.М Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай архивын лавлагаанд: Б сумын мал тооллогын А дансны 1995-2000 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн С.Сад холбогдох баримт гараагүй болно гэсэн байна.
7.2.Хүсэлт гаргагч Х.М нь С.Стай 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэж, гэрлэлтээ 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн болох нь Гэрлэснийг бүртгэх анкет №01 буюу ХААТР-15 (А) маягтаар тогтоогдож байна.
7.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/106 дугаар албан бичгээр хүргүүлсэн Гэрлэснийг бүртгэх анкет №01 буюу ХААТР-15 (А) маягтын 4-рт нөхрийн овог, нэр: Солтыкей С; 5-рт байнга оршин суугаа аймаг, сум: Баян-Өлгий, Б; 15-рт нийгмийн бүлэг: малчин, 19-рт эхнэрийн овог, нэр: Х М; 20-рт байнга оршин суугаа аймаг, сум: Баян-Өлгий, Б гэж тус тус бичигдсэн байна.
7.4.2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б сумын Засаг даргаас С.Сад олгосон №02 дугаартай Сумын аварга малчин-ы үнэмлэхэд Хөдөө аж ахуйн салбарт олон жил ажиллаж, сумын хөгжил цэцэглэлтэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг тань өндрөөр үнэлж Сумын аварга малчин-аар шалгаруулж, Энгэрийн тэмдэг-ээр шагнав гэсэн байна.
7.5.2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын орлогчоос Х.Мд олгосон Сумын аварга саальчин-ы үнэмлэхэд 2023 онд сумын хөгжил цэцэглэлт, мал аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөрийн тань өндрөөр үнэлж Сумын аварга саальчин-аар шалгаруулж, Энгэрийн тэмдэг-ээр шагнав гэсэн байна.
7.6. Хүсэлт гаргагч Х.Мийн №0823585 дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1991 оны 04 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х.М нь Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан нь тогтоогдож байна.
8.Харин хүсэлт гаргагч Х.М Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.1.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/106 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч С.Оналбекийн 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү С.Оналбекийн төрснийг бүртгэх анкет №24 буюу ХААТР-11 (А) маягтын 8-рт эхийн овог, нэр: Х М гэж бичигдсэн ба эхийн нийгмийн бүлэг, ажилладаг байгууллага, эрхэлдэг ажил гэдэгт тэмдэглэл хийгдээгүй байна.
8.2.2004 оны 01 дүгээр сарын 05-ны нээсэн ****** Сын Оналбекийн сурагчийн хувийн хэргийн сургуулийн өмнөх боловсролын тухай гэдэгт: сургуулийн өмнө хөдөө эцэг эхийн гарт хүмүүжигдсэн, эцгийн ажил: малчин, эхийн ажил: үгүй гэсэн боловч тухайн сурагчийн хувийн хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаа нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
8.3.Мөн хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гаргаж авсан Х.Мийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон С.Сын малчин мэргэжлийн үнэмлэх, ******** дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр С.Сад олгосон БӨ№581367 дугаартай БНМАУ-ын иргэний паспорт, 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х.Мт олгосон БӨ№580685 дугаартай БНМАУ-ын иргэний паспорт, 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Х.Мийн малчин мэргэжлийн үнэмлэх, Б аймгийн Б сумын 2 дугаар багийн иргэдийн 2015 оны, 2016 оны жилийн эцэст тоолуулсан малын тооллого, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны, 2018 оны, 2019 оны тооллого зэрэг нотлох баримтууд цаг, хугацаа, огнооны хувьд хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
9.Хүсэлт гаргагч Х.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
10.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х.М Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.
Харин Б аймгийн Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Х.М Б аймгийн Б сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК