| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 003/2014/0023/З |
| Дугаар | 111/ШШ2014/0027 |
| Огноо | 2014-12-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2014 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 111/ШШ2014/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
3ахиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Рэнцэндавга нарыг оролцуулан иргэн *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн *******, ******* дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие аймгийн Тээвэр авто замын газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ын 2014 оны 04 дүгээр сарын 24 ний өдрийн *******, ******* дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд 2014 оны 05 дугаар сарын 30-ний өдөр гаргасан. Гэтэл 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын 376 дугаар захирамжаар албан тушаалаасаа халагдсан.
Тээвэр авто замын газрын даргаар гаргасан дээрх нэхэмжлэлээсээ 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр татгалзсан. Одоо миний бие иргэн *******гээр дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 157 дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж аймгийн Тээвэр авто замын газрын 2012, 2013 оны санхүүгийн баримтад 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл санхүүгийн хяналт шалгалтыг улсын байцаагч хийсэн.
Нэг. Уг шалгалтаар тавигдсан ******* дугаар актын тухайд: Тээвэр авто замын газрын албан ажлын хэрэгцээнд ашиглагдаж байсан ******* маркын авто машиныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаар тогтоолын дагуу дуудлага худалдаагаар 12.000.000 төгрөгөөр зарж борлуулсан
Бид хамт олны хурлаар төсвийн хүрэлцээ муу, ажиллах ахуй нөхцөл хүнд, техник тоног төхөөрөмж хуучирсан, үр дүнгийн урамшуулал авах төсөвгүй гэх мэт асуудлыг хэлэлцээд автомашин борлуулсны тодорхой хувийг байгууллагатаа авах санал гарч ирсэн. Энэ саналын талаар аймгийн ИТХ, орон нутгийн өмчийн албанд хүсэлт тавьсан. Бидний саналыг аймгийн ИТХ, орон нутгийн өмчийн алба хүлээн авсаны дагуу автомашин борлуулсан үнэ болох 12.000.000 төгрөгийн 30 хувь буюу 3.600.00 төгрөгийг орон нутгийн өгөөж санд авч, тус газрын төрийн сан дахь тоот дансанд 8.400 000 төгрөг орж ирсэн байсан.
Энэ төгрөгийг хэрхэн зарцуулахыг хамт олны хурлаар хэлэлцээд 2.400 000 төгрөгийг техник, тоног төхөөрөмж, ширээ, сандал худалдан авах 6.000.000 төгрөгийг байгууллагын дотоод журамд нийцүүлэн ажилтан албан хаагч нийт 12 хүнд үр дүнгийн урамшуулал болон туршлага судлах талаар хэлэлцэн шийдвэрлэж хүн тус бүрт 500 000 төгрөг олгосон.
Хоёр. ******* дугаар актын тухайд нь аймгийн Тээвэр авто замын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тушаалаар Тээвэр авто замын газрын нярвын албан тушаалд томилогдохдоо архив, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэж. ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл болох 30 хувийг авч ирсэн.
******* миний бие тус байгууллагын даргаар томилогдсоноос хойш жил бүр бүтэц орон тоог тухайн жилд төсөвлөгдсөн төсөвт багтаан ажиллах орон тоог шинээр баталж, зарим нэг ажлын орон тоог нэг хүнд үндсэн ажлаас гадна хавсран гүйцэтгүүлж, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар олгож ирсэн. Үүний нэг нь тус байгууллагын нярав д архив, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл болох цалингийн 40 хувийг олгож байсан.Иймд дээрх хоёр актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Мэргэжлийн хяналтын газрын дарга улсын ахлах байцаагч *******ад дээрх хоёр актын талаар хувиасаа болон Тээвэр авто замын газрын өмнөөс 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тайлбар болон актуудыг дахин хянаж узэх талаар хандсан. 05 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн актуудыг өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингэхдээ бидэнд бичгээр биш амаар хариу өгсөн. Миний бие нь энэхүү хуралд өөрийн биеэр оролцсон.Харин энэ асуудал тухайн хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2... дээд шатны захиргааны байгууллага. албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч *******. санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2014 оны 04 дүгээр сарын 24 ний өдрийн *******. ******* дугаар актуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би 2010 оны 01 дүгээр сард Баянхонгор аймгийн Тээвэр авто замын газрын даргаар томилогдсон. Энэ ажлыг хүлээж авахад түрээсийн байранд ажилчдын ажиллах ахуй нөхцөл хүнд техник тоног төхөөрөмж компьютер ширээ сандал гэх мэт наад захын зүйлүүд дутмаг, албан хэрэгцээнд ажил үүрэг гүйцэтгэх унаа машингүй цалингийн сан багатай, 3500000 төгрөгийн өртэй байгууллага хүлээн авч байсан. Тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахын тулд бодлоо тодорхойлон ажлыг шуурхай зохион байгуулж, төрийн үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулж ирсэн. 2014 оны 03 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар тухайн байгууллагад ажиллах ажлын хэсгийг томилж, 2012-2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд зохицуулалтыг тусгаж хийж ирсэн. Шалгалтыг хийхээр ирсэн ажлын хэсгийн ахлагч *******, нар иргэний мэдээллийн дагуу шалгалт хийх шийдвэр гарсан гэсэн боловч хүний нэрийг нууц гээд хэлээгүй. Шалгалтын явцад хэлнэ гэсэн боловч хэлээгүй дууссан. Шалгалт удирдамжид заасан хугацаандаа дуусаагүй их сунжирсан. Дээрх шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрч акт тавигдсан. Эдгээр актуудтай хувь хүмүүстэй холбоотой зарим актыг эзэд нь зөвшөөрч гарын үсэг зурсан хоёр актыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Үүнд: Тээвэр авто замын газарт хувьчлагдаж байсан ******* БНХ улсын дугаартай ланд крузер маркийн автомашиныг авто машины үнэтэй холбоотой асуудал. 2010 онд би дээрх газрын ажлыг хүлээн авсныхаа дараа Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд суудлын автомашины тухай асуудлаар хүсэлт тавьж давсан орлогоос шийдэж өгөхийг хүссэн. Тодорхой хугацааны дараа Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны авто тээврийн газраас машин авч болох юм гэсэн хариуг өгсөн. Тус байгууллага нь улсын төсөв багцаас санхүүждэг юм. Автомашин авахад аймаг орон нутгаас ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Машин нь бензинээр явдаг шатахуун их хэрэглэдэг нь төсөв багатай газарт хүндрэлтэй байсан. Ингээд яаманд 2012 онд дахин хүсэлт тавьж шатахуун бага зарцуулдаг суудлын машины асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Удалгүй энэ асуудал шийдэгдсэн. Ланд крузер автомашиныг яам төвд татан авах асуудал яригдсан. Энэ үеэр нь бид хамт олны хурлаар хэлэлцээд тодорхой саналууд гарч ирсэн. Уг машин орон нутгийн өмч байсан учир орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн өмчийн албаар шийдүүлэх талаарх хүсэлтийг Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд тавих болсон. Хүсэлтээ гаргаж даргын зөвлөлд танилцуулсан. Үүний дараа ланд крузер автомашиныг орон нутагтаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүсэлтээ гаргаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хариу албан бичгээр ирсэн. Ингээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон орон нутгийн өмчийн албанд хүсэлт гаргах болж дээрх автомашиныг хуулийн дагуу дуудлага худалдаанд оруулж борлогдсон орлогын тодорхой хэсгийн тус газарт олгож өгнө үү гэдэг хүсэлтийг тавьсан. Хүсэлтдээ тухайн байгууллагын төсөв хүрэлцдэггүй бусад байгууллагад 3600000 төгрөгийн өртэй, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэхэд хөрөнгө хэрэгтэй байгаагаа удаа дараа тавьж байсан. Аймгийн ИТХ-ын 107-тоот тогтоол гарч дуудлага худалдаа хуулийн дагуу явагдаж, 12000000 төгрөгөөр иргэн ******* худалдан авч орон нутгийн өмчийн алба 3600000 төгрөгийг авч 8400000 төгрөг Тээвэр автозамын газрын дансанд орж ирсэн. Дээрх 8400000 төгрөгийг тус газарт зарцуулах эрхийг албан бичгээр манайд өгсөн. Ингээд 2400000 төгрөгийг өмнөх оны өрөнд суутгуулж, 6000000 төгрөгийг хамт олны хурлаар хэлэлцэж, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймгууд болон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны тээврийн байгууллагад туршлага судлуулахаар байгууллагын 12 ажилтанд шийдвэр гаргаж явах хугацааг тогтоож өгсөн. Тус газрын нярав д ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл 32 акт тавигдсан. Энэ актын тухай нь үндсэн няравын ажил дээрээ архив бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Байгууллагын бичиг хэргийн ажил нь тухайн байгууллагын түүх болдог учраас заавал хариуцсан ажилтан байх ёстой. Энэ талаар жил бүр яаманд орон тоо батлуулах санал тавьсан боловч батлагдаагүй юм. Удирдах ажилтны уулзалтад энэ асуудлыг аймгууд ярилцсан. Ингээд хэн нэгэн албан тушаалтанд хавсран гүйцэтгүүлэх санал гарсан. Мөн 2010 онд аймгийн Засаг даргын захирамж гарч орон нутгийн зам ашигласны төлбөр хураамжийг замын санд төвлөрүүлэх асуудлыг Тээвэр авто замын газарт даалгасан. Энэ нь тээврийн хэрэгслийн жилд 1 удаа авдаг хураамж байгаа юм. Энэ нь жилийн турш явагддаг. Энэ ажлыг нярав А. Доржнамжилмаад 2013 оноос мөн хавсран гүйцэтгүүлж ирсэн. Ингэхдээ 40 хувийн нэмэгдэл олгож ирсэн. Өөрөөр хэлбэл няравын ажил дээрээ архив бичиг хэрэг, орон нутгийн зам ашигласны төлбөр хураах, төвлөрүүлэх гэсэн 2 ажлыг хавсран гүйцэтгэж 40 хувийн нэмэгдэл авч байсан. Жил бүр орон тоо цалингийн санг байгууллага өөрөө баталдаг. Ингэхдээ А. Доржнамжилмаагийн цалингийн санг ганцхан няравынхаар баталдаг учир ямар нэгэн зөрчил гардаггүй. 40 хувийн нэмэгдлийг цалингийн сандаа багтаан олгодог байсан. Нэмэгдэл олгосноор цалингийн сан хэтрээгүй өр үүсээгүй явж ирсэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны 1963 дугаартай өмгөөлөгч С.Должинсүрэн би иргэн *******гийн нэхэмжлэлтэй Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улcын ахлах байцаагч ын 2014 оны 04 дүгээр сарын 24 ний өдрийн 0508022/18, 0508022/22 актуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Тээвэр авто замын газрын албан ажлын хэрэгцээнд ашиглагдаж байсан ******* дугаартай ланд крузер маркын авто машиныг худалдасны зохих орлого буюу найман сая дөрвөн зуун мянган төгрөгийг тээвэр авто замын газрын мэдэлд үлдээх талаар эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр 14020 эдийн засгийн ангиллаар зарцуулсан байна гэж дүгнэн ******* дугаар актыг тээвэр авто замын газарт тавигдсан байна.
Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Тээвэр авто замын газрын даргын ажлыг 2010 онд авахдаа тодорхой төгрөгийн өртэй албаны хэрэгцээнд унах авто машингүй техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, авто машин техник тоног төхөөрөмж худалдан авах болон ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ч боломжгүй хүнд нөхцөлтэй хүлээн авч байсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас тодорхой харагдсан байх.
Энэ ч утгаараа ******* дугаартай ланд крузер маркын авто машиныг худалдсаны зохих хувийг байгууллагадаа авах талаар хамт олны санал гарч ирсэн. Энэ саналын талаар аймгийн ИТХ, орон нутгийн өмчийн албанд бичгээр хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг аймгийн ИТХ, орон нутгийн өмчийн алба хүлээн авч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд энэ тогтоолын дагуу орон нутгийн өмчийн алба Тээвэр авто замын газрын албаны ажлын хэрэгцээнд ашиглагдаж байсан ******* дугаартай ланд крузер маркын авто машиныг дуудлага худалдаагаар 12.000.000 сая төгрөгөөр иргэн Мөнх-Өлзийд зарж борлуулсан байдаг. Энэ нь хэргийн 50-51 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Автомашин борлуулсан үнэ болох 12.000.000 төгрөгийн 30 хувь ба 3.600.00 төгрөгийг орон нутгийн тухайн үед татан буугдаж байсан өгөөж санд авч үлдсэн.
Далан хувийг орон нутгийн өмчийн алба нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай...аймгийн ИТХын Тэргүүлэгчдийн 2012 оны 104 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчийн өгөөж санг татан буулгасан тул Тээвэр авто замын газрын ******* дугаартай ланд крузер маркын автомашины дуудлага худалдааны үнийн 70 хувийг өөрийн байгууллагын дансандаа төвлөрүүлж зарцуулахыг зөвшөөрч байна гэсэн утгатай албан бичгээр зөвшөөрөл өгсөн.
Энэ албан бичгийн дагуу тус газрын төрийн сан дахь тоот дансанд машины үнийн 70 хувь буюу 8.400.000 төгрөг орж ирсэн байдаг энэ нь хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин тус байгууллага 8.400.000 төгрөгийг хэрхэн зарцуулахыг хамт олны хурлаар хэлэлцээд 2.400.000 төгрөгийг техник, тоног төхөөрөмж, ширээ, сандал худалдан авах, 6.000.000 төгрөгийг байгууллагын дотоод журамд нийцүүлэн ажилтан албан хаагч нийт 12 ажилчин албан хаагчид үр дүнгийн урамшуулал болон туршилга судлах талаар хэлэлцэн шийдвэрлэж хүн тус бүрт 500.000 төгрөг олгосон байдаг.
Энэ нь хэргийн 30-34 хуудсанд авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Түүнчлэн МХГ-ын улсын ахлах байцаагч 2014 оны 04 дүгээр сарын 24 ний өдрийн 0508022]22 дугаар актын эрх зүйн үндэслэлдээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7, 17 дугаар зүйлийн 17.1.1дугаар зүйлийг зөрчсөн гэсэн байна.
Гэтэл Төсвийг байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль нь 2012 оны 02 дугаар сарын 01 ний өдөр хүчингүй болж дагаж мөрдөхөө больсон байтал хүчингүй болсон хуулийн заалтыг мушгин гуйвуулж дүгнэсэн байна.
2012 оны 09 дүгээр сарын 25 ны өдрийн аймгийн ИТХТэргүүлэгчдийн хуралдааны 104 тогтоолоор орон нутгийн Өгөөж санг 2012 оны 11дүгээр сарын 21 ний өдрөөр татан буулгасан байх бөгөөд өгөөж сангийн журам мөн хүчингүй болсон байдаг. Гэтэл хүчингүй болсон эрх зүйн акт буюу аймгийн ИТХТ 2009 оны 195, 2009 оны 144 тогтоолоор баталсан журмыг зөрчсөн байна гэж дүгнэж байгаа нь анхнаасаа тухайн актыг хэтэрхий явцуурч гаргасан хууль бус акт болжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. 2014 оны 04 дүгээр сарын 24 ний өдрийн ******* дугаар актыг хууль бус гэж үзэх дараах үндэслэл байна.
гийн үндсэн ажил Тээвэр авто замын газрын няравын албан тушаалтай байдаг энэ түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байдаг. Энэ нь хэргийн 75-77 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Анх аймгийн Тээвэр авто замын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тушаалаар Тээвэр авто замын газрын няравын албан тушаалд томилогдохдоо архив, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэж, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл болох 30 хувийг авч ирсэн байна.
Нэхэмжлэгч ******* тус байгууллагын даргаар томилогдсоноос хойш буюу 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар тушаалаар д нярвын үндсэн ажил дээр архив бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан 30 хувийг 40 хувь болгон нэмэгдүүлж олгосон байдаг нь хэргийн 29, 78, 107, 108 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тэгэхээр нэхэмжлэгч *******гийн энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 ....хуулиас .....заасны дагуу олгогдсон хуулийн дагуух үйлдэл үйл ажиллагаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
******* дугаар актын хууль зүйн үндэслэлдээ нэхэмжлэгч *******гийн үйлдэл нь
- Авилгын эсрэг хуулийн 7.1.3 ...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах,
-Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 т төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах
-Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 ...байгууллагын төсвийн санхүүжилтийг үр ашигтай явуулах... гэсэн хуулийг тус тус зөрчсөн байна гэжээ.
д нярвын үндсэн ажил дээр архив бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан нэмэгдэл олгож байгаа үйлдэл нь түүнд давуу байдал олгож, бусдыг эрхийг хязгаарласан зүйл биш.
Нэхэмжлэгч ******* жил болгон байгууллагын орон тоог батлахдаа тухай жилийн төсөвтөө захирагдан хоёр хүний ажлыг нэг хүнээр гүйцэтгүүлж цалингийн сандаа багтаан нэмэгдэл олгож байсан. Үүний нэг жишээ юм. Нэмэгдэл олгож байгаа үйлдэл төсвийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл биш юм.
Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон хуулийг барьж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Иймд Мэргэжлийн хяналтын газрын улcын ахлах байцаагч ын 2014 оны 04 дүгээр сарын 24 ний өдрийн 0508022/18, 0508022/22 актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Рэнцэндавга шүүхэд гаргасан тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагад Уг шалгалт хууль зөрчсөн, улс төрийн захиалгат байв гэсний тухайд ямар үндэслэлээр хууль зөрчсөн, улс төрийн захиалгат байсан гэж үзэж байгаагаа Нэхэмжлэгч ******* өөрөө нотлох хэрэгтэй, цаашид сөрөг нэхэмжлэл гаргана. Актуудад тайлбар өгөхөд: 1. Даргын тушаалаар Нярав, бичиг хэргийн ажилтан 1 байна гэж орон тогтоосон мөртлөө ажил хавсран ажилласны нэмэгдэл олгодог нь дарга *******гийн буруу бөгөөд 2 ба түүнээс дээш албан тушаал гүйцэтгэсэн тохиолдолд хавсран ажилласны нэмэгдэл олгодог учраас Орон тоо батлах тухай Тээвэр авто замын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалд Нярав-бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоог баталсан, Нярав, архив бичиг хэргийн ажилтан гэсэн байр/албан тушаал/-ын тодорхойлолттой атлаа Нэмэгдэл олгох тухай Тээвэр, авто замын газрын даргын 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 20 тушаалд нярав Алагийн Доржнамжилмаад архив, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгүүлж 08 дугаар сарын 01-нээс үндсэн цалингийн 40 хувиар нэмэгдэл олгосугай гэснийг хэвээр мөрдөж 2012 онд 1.498.294 төгрөг, 2013 онд 1.794.837 төгрөг бүгд 3.293.131 /Гурван сая хоёр зуун ерэн гурван мянга нэг зуун гучин нэгэн/ төгрөгийг нярав, бичиг хэргийн ажилтан д буруу олгосонд улсын байцаагчийн ******* дугаар актыг тогтоожээ.
Дээрхи зөрчил нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т албан гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, Төсвийн тухай хуулийн 6 р зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д байгууллагын төсвийн санхүүжилтийг үр ашигтай явуулах, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны 2001 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар баталсан Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж-нд Ажлын байрны тодорхойлолт бол эцсийн дүндээ ажилтны үүрэг, хариуцлагыг илтгэж тайлагнах, үнэлж дүгнэх арга хэрэгсэл юм гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2. Шалгалтаар ******* БНХ улсын дугаартай TOYOTA LANDCRUISER маркын 1995 онд үйлдвэрлэгдсэн ******* номерын аралтай, хар өнгөтэй, Монгол улсад 2008 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр орж ирсэн, АЯ 0065235 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй автомашиныг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаар тогтоолын дагуу дуудлага худалдаагаар 12,000,000 төгрөгөөр худалдсны орлогын 8,400,000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн ******* Тээвэр, авто авто замын газрын Төрийн сан дахь тоот дансанд тушаасан байна.
Автомашин худалдсаны орлогын 8,400,000 төгрөгийг Тээвэр, автозамын газрын мэдэлд үлдээх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй ба авто замын газар нь дээрхи мөнгийг 14020 эдийн засгийн ангиллаар зарцуулсан байна .
Дээрхи үйлдэл нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д үндсэн хөрөнгө борлуулсны орлогыг урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулах, 17 дугаар зүйлийн 17.1.1-д батлагдсан төсөв бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд зардал гаргах, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Журманд өөрчлөлт оруулах тухай 2009 оны 195 дугаар тогтоолын 2-т ...бусад орон нутгийн өмчит хуулийн этгээдийн суудлын авто машины дуудлага худалдааны орлогыг аймгийн хөрөнгө оруулалтын Өгөөж санд бүрэн төвлөрүүлнэ, мөн Тэргүүлэгчдийн 2009 оны 144 тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн Өгөөж санг бүрдүүлэх, зарцуулах журам-ын 4.1-д Аймгийн өмчийн сангийн данс нь төрийн сан банкинд байрших бөгөөд гагцхүү аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор зарцуулагдана гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл автомашин худалдсаны орлогыг Тээвэр авто замын газар түүгээрээ зарцуулах ёсгүй, эрх үүсээгүй байсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн *******, ******* дугаар актуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар Нэмэгдэл хөлс төлүүлэх тухай актад дурдагдсан Нярав нь нярав бичиг хэргийн ажилтан гэсэн 1 орон тоонд ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн хуулинд заасан ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсний хөлсөнд үндсэн цалингийн 40 хувийг авч ажиллаж байсан буруу байна гэж үзжээ. Тээвэр авто замын газрын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод А. Доржнамжилмаагийн ажлын байрны нэрийг нярав гэж зааж өгсөн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-д ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэхээр заажээ. Нэхэмжлэгч нь Тээвэр авто замын газрын нярвын ажлын байрны тодорхойлолтод заасан эд хөрөнгө үнэт заасны бүртгэл хөтөлж нярвын тайланг сар бүр гаргаж нягтлан бодогчоор хянуулж баталгаажуулах, эд аж ахуйг хүн бүр тус бүр картлан бүртгэл хөтлөх, эд хөрөнгийг ашиглалт зарцуулалтанд хяналт тавих, тээвэр зохицуулалт кассын тээвэр зохицуулалтад үйл ажиллагааны орлогыг өдөр бүр хураан авч тооцоо нийлэх, бэлэн мөнгөний чекэнд итгэмжлэлийн дагуу гарын үсэг зурж гүйлгээ хийх, байгууллагад шаардлагатай бараа материал үнэт цаас сэлбэг шатах тослох материалыг гаднаас авч нийлүүлэх тэдгээрийг данс бүртгэлд авах ,дарга нягтлан бодогч нарын зөвшөөрсөн зарлагын баримтыг үндэслэн эд аж ахуйн зарлага гаргах, ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг өдөр бүр хөтөлж цагийн балансыг сар бүрийн эцэст гаргаж, нягтлан бодогчид өгөх, албан хэрэг хөтлөлт ажлын зохион байгуулалтыг холбогдох хууль дүрэм, журам стандартад нийцүүлэн гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан бөгөөд харин тээвэр авто замын газрын бичиг, хэргийн ажилтны хийж гүйцэтгэх ажил үүргийг нярав нь хавсран гүйцэтгэж байсан байна гэх үндэслэлтэй байна. Энэ нь 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар Баянхонгор аймгийн Тээвэр автозамын газрын даргын ажилд томилох тухай тушаалын нэг дүгээр заалтаар нярав-бичиг хэргийн ажилтан гэсэн албан тушаалд 6 сарын түр хугацаагаар томилогдсон байх бөгөөд энэ тушаалын 2 дугаар заалтаар...д албан тушаал хавсран гүйцэтгэх үеийн нэмэгдлийг 30 хувиар тооцож олгохоор заасан тушаал, Тээвэр авто замын газрын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолт болон шүүхийн 2013 оны 10 сарын 21-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна .Иймд нярав нь бичиг хэргийн ажилтны хийж гүйцэтгэх ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан нь Хөдөлмөрийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.д заасан ...Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно...мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-д ...Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно....хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар Нэмэгдэл хөлс төлүүлэх тухай актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар Автомашин худалдсаны орлого төлүүлэх тухай актыг *******д холбогдуулан гаргаагүй, Баянхонгор аймгийн тээвэр автозамын яамны газарт холбогдуулан гаргасан байх бөгөөд уг акт нь *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, *******д хамааралгүй захиргааны акт байна гэж шүүх үзлээ. Мөн Баянхонгор аймгийн Тээвэр авто замын газраас уг актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Тээвэр авто замын газраас нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн тул 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2, Төрийн хяналт шалгалтын хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.9.11-д зааснаар Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар Нэмэгдэл хөлс төлүүлэх тухай актыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар Автомашин худалдсаны орлого төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 35100 / гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ