Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг,

хохирогч О.Балжинням түүний өмгөөлөгч Ш.Баярчулуун,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:

А-ад холбогдох эрүүгийн 1705003230242 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гантигийн байрны орчим иргэн О.Балжиннямтай маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч О.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 7 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Гантигийн байрны орчим намайг явж байхад А найзуудыгаа ална тална гээд байсан. Атай хамт явж байсан найз нар нь миний найзалдаг надаас дүү хүүхдүүд байсан. Тэгэхээр нь би та нар боль битгий маргалд гэж хэлэхэд А үл тоосон шинжтэй яваад өгсөн. Би найз нартай нь үлдээд юм яриад сууж байтал гэнэт А миний араас ирээд баруун зүүн эрүү рүү цохисноос болж баруун эрүү хугарсан. Эмчилгээнд баримтаар 785.960 төгрөг зарцуулсныг болон өмгөөллийн хөлсөнд 2 сая төгрөг төлсөн. Нийлээд 2.785.960 төгрөгийг Ааас нэхэмжилж байна. Хохиролоо барагдуулчихвал гомдол санал байхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Балжинням мөрдөн байцаалтанд... 2017 оны 7 дугаар сарын 27-ны шөнө найзуудтайгаа уулзаж байгаад харих гээд явж байгаад Баянгол дүүргийн 17 дугаар хороо Гантигийн байрны ойролцоо байдаг дэлгүүрийн гадаа хэдэн хүүхдүүд хоорондоо зодолдоод байхаар нь больцгоо яагаад хоорондоо маргалдаад байгаа юм гэж хэлэхэд намайг А гэх нэртэй залуу нь хэд хэдэн удаа цохисон юм...тус дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийн эрүү ясанд хугарал, эрүүний баруун булан орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтлүүдийг А араас 2 удаа гараараа эрүү рүү цохиж зодож учруулсан” /хх-ийн 24-28/  гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч М.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд”... 2017 оны 7 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед найз А, Элбэгсайхан нартай модны 2-ын 36 дугаар байрны гадна уулзаад зогсож байсан чинь байрны том ах нар согтуу хажууханд ирэхээр нь бид 3 холдож яваад Гантигийн байрны гадаа очоод юм яриад зогсож байсан чинь Балжинням ах 2 найзтайгаа ирээд Балжинням нь Аыг чи одоо яагаад байгаа юм бэ гээд Аыг цохиод байсан. А би яасан юм бэ гээд жоохон уурласан чинь чи яаж яриад байгаа юм бэ гэсэнд А 1 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь Балжинням газар унасанд А гараараа 1 удаа хавирга хэсэгт нь цохисон тэгээд Аыг болиулаад бид 3 явсан...” /хх-ийн 29-30 / гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар А.Аын мөрдөн байцаалтанд “...2017 оны 7 дугаар сарын 27-ны орой Спортын төв ордонд бэлтгэлээ хийж тараад Модны 2-т найз нартайгаа уулзахаар Модны 2-ын 36 дугаар байранд очсон юм. 36 дугаар байрны гадна найз Пүрэвсүрэн, Элбэгсайхан нартай юм яриад зогсож байгаад Гантийн байр руу очиж Гантийн байрны гадна юм ярьцгаагаад сууж байсан чинь зүс таних Балжинням гэдэг залуу согтуу ирээд надад хандаж чи яагаад хажуугаар чинь өнгөрч байхад танихгүй байгаа юм хэгжүүрхээд байна уу бацаанаа гээд миний нүүр рүү нэг удаа цохисон тэгэхээр нь миний уур хүрээд гараараа 1 удаа нүүрнийх нь хэсэгт  цохисон чинь газар унасан тэгэхээр нь газар хэвтэж байхад нь гараараа зүүн хавирга хэсэгт нь 1 удаа цохисон” /хх-ийн 43-44/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9815 дугаартай”О.Балжиннямын биед эрүү ясанд хугарал, эрүүний баруун булан орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт 2 шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 36/,

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Аын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 45/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 47/, ял шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.А  2017 оны 7 дугаар сарын 27-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гантигийн байрны орчим иргэн О.Балжиннямтай маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Балжиннямын“...А гэх нэртэй залуу нь хэд хэдэн удаа цохисон юм...тус дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийн эрүү ясанд хугарал, эрүүний баруун булан орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтлүүдийг А араас 2 удаа гараараа эрүү рүү цохиж зодож учруулсан” /хх-ийн 24-28/  гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Пүрэвсүрэнгийн:”... А 1 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь Балжинням газар унасанд А гараараа 1 удаа хавирга хэсэгт нь цохисон”  /хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлэг,

яллагдагчаар А.Аын:“... миний уур хүрээд гараараа 1 удаа нүүрнийх нь хэсэгт гараараа цохисон чинь газар унасан тэгэхээр нь газар хэвтэж байхад нь гараараа зүүн хавирга хэсэгт нь 1 удаа цохисон.” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 36/ болон хохиролын баримтуудаар /хх-ийн 13-19/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл шалтгаалсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Балжиннямын нэхэмжлэлээс хавтаст хэргийн 13-19 дүгээр талд авагдсан нийт 785960 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч А.Ааас 785960 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогчоос өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 2000000 төгрөгийн нэхэмжлэлийг  хохирогч сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж байна.