Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2025/00131

 

 

 

 

 

 

 

2025 02 05 317/ШШ2025/00131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************** тоот хаягт оршин байх, *******ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.З/рд:************/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

*******ХХК нь Б.Зтай 2019 оны 05 дугаар сарын 23-нд байгуулсан **********дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг юм. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг **********ХХК-аас нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг жолоочоос нэхэмжилж, шүүхэд хандсан. Б.Заас түлшний төлбөрт 1,503,818 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ****** дугаар итгэмжлэл, Б.Зтай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №**********дугаар Хамтран ажиллах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 06-ны, мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн болон 08 дугаар сарын 29-ний өдрийн **********ХХК-аас олгосон Шатахуун тослох материалын зарлагын падаанууд, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн **********дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбаруудыг нотлох баримтын шаардлага ханган нотлох баримтаар гаргаж өгсөн.

2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ********** тоот албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч тал нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Зтай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №**********дугаар Хамтран ажиллах гэрээ-ний дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжилж, шаардах эрхээ хэрэгжүүлэхэд Б.Знь гэрээнд заасан ***************** тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй, түүний хаана байгаа газар нь мэдэгдэхгүй буйгаас шаардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа болох нь:

-Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн **********дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх9-10/,

-Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн **********тоот албан бичгээр ирүүлсэн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх16-18/

-Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Утсаар ярьсан тэмдэглэл-д *******ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Зыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №**********тоот гэрээнд бичигдсэн Б. З-ын гэх ********** дугаар руу 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 34 минутад ********** дугаараас залгаж, Б.Зын оршин суугаа хаягийг тодруулахад Б.Зын аав гэх Б гэж хүн дуудлагыг аваад, Миний хүү Б.З 2020 оны 12 сард ************** руу сурахаар явсан. 4 жил гаран болж байна. **************** тоот хаягт аав нь болох би амьдарч байна гэж тэмдэглэгдсэн зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Зын хаана байгааг нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

5.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Зыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

6.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************ овогт Б. З /рд:************/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Зыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Зыг эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, холбоо барих утас:*********/ талд мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ