| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00145/И |
| Дугаар | 317/ШШ2025/00151 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 317/ШШ2025/00151
2025 02 12 317/ШШ2025/00151
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч*************** тоотод оршин байрлах, ******************* ХХК /рд:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************тоот хаягт оршин суух, ******** овогт Д Б /рд:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,795,539.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Д.Б нь ******************* ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр **********дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ********** дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 4,82,000 төгрөгийн зээлийг сарын 3.45 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болохоор авсан. Зээлдэгч Д.Б нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,131,777.08 төгрөгийг, хүүний төлбөрт 1,630,513.65 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,415.27 төгрөгийг, нийт 2,786,705.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 296 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,688,222.92 төгрөг, зээлийн хүү 1,038,378.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47,937.74 төгрөг, нийт 4,774,539.18 төгрөг.
******************* ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.Бийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д.Б нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: талуудын хооронд байгуулсан **********дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ********** дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,688,222.92 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,038,378.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,937.74 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг, бүгд 4,795,539.18 төгрөгийн зээлийн төлбөрийг Д.Боос гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И миний бие *******************-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага 4,795,539.18 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг доорх хуваарийн дагуу төлөлтийг хийнэ. Үүнд: 2025.03.10-ны өдөр 800,000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 800,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 800,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 800,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 795,540 төгрөгийг төлж барагдуулна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******************* ХХК нь хариуцагч Д.Б ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,795,539.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Инь нэхэмжлэлийн шаардлага 4,795,539.18 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 795,540 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,678.63 төгрөгийн тал хувь болох 45,839.32 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,839.32 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******************* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Бид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 4,795,539.18 төгрөгийг, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 795,540 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******************* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,678.63 төгрөгийн тал хувь 45,839.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 45,839.32 төгрөгийг улсын орлогоос, 45,839.32 төгрөгийг хариуцагч Д.Боос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ