Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 317/ШШ2025/00152

 

 

 

 

 

2025 02 12 317/ШШ2025/00152

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: **************** тоотод байрлах ***************ББСБ ХХК /рд:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** хаягт оршин суух, *************** овогт А А /рд:**************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,177,047.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ***************ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай ***************ББСБ ХХК нь А.Атай 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээг байгуулж, ******* зээлийн аппликэйшнаар дамжуулан 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 680,000 төгрөгийг сарын 5.8%-ийн хүүтэй, 9 сарын хугаацатайгаар, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 680,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй, 12 сарын хугаацатайгаар зээлдүүлсэн билээ. А.А нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөө удаа дараа хожимдуулж 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш огт зээлээ төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход үнэхээр болмож алга гэж зээлээ төлөлгүй явсаар байна. Энэ хугацаанд бидний зүгээс зээлдэгчтэй хугацаа товлох, зээлийн хүүнээс хөнгөлөх боломж санал болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан болохыг дурдах нь зүйтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээг байгуулж ******* аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 1,177,047.97 төгрөгийг хариуцагч А.Ааас гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ***************ББСБ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2025.03.10-ны өдөр 393,000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 393,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 391,047.97 төгрөгийг төлөх болно. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***************ББСБ ХХК нь хариуцагч А.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,177,047.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага 1,177,047.97 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 393,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 393,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 391,047.97 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.А бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,800 төгрөгийн тал хувь болох 16,400 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,400 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.***************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,177,047.97 төгрөгийг, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 393,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 393,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 391,047.97 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,800 төгрөгийн тал хувь 16,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16,400 төгрөгийг улсын орлогоос, 16,400 төгрөгийг хариуцагч А.Ааас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ