Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 317/ШШ2025/00063

 

 

 

 

 

2025 01 09

317/ШШ2025/00063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* оршин суух, ***** овогт Л*****н О****** /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: Л.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.О миний бие Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн харъяа Ар-Урт бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үтрэмийн операторчноор ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаалууд бичигдээгүй, архиваас шүүлгэхэд олдохгүй байна. Иймд намайг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн харъяа Ар-Урт бригадын үтрэмийн операторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Нэхэмжлэгч Л.О нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн харъяа Ар-Урт бригадын үтрэмийн операторчноор ажиллаж байсан болох нь:

- Л.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт,

- Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06/1575 дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 573 дугаартай архивын лавлагаа,

- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, хавсралт,

- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт,

- Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

- Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт,

- Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай Цалинтай нэмэгдэл чөлөө ба ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

- Төв аймгийн Заамар ХК-ийн захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн хурлын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хуулбар, хавсралт,

- Гэрч Ч.С*****н шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч А.Э*****н шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №011186 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27/1210 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л.О /РД:********/-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудасны хуулбар,

- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 646 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт Л******н О******* /РД:********/-ыг Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн харъяа Ар-Урт бригадын үтрэмийн операторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН