| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 003/2014/0028/З |
| Дугаар | 111/ШШ2014/0028 |
| Огноо | 2014-12-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2014 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 111/ШШ2014/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
3ахиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд А.******* нарыг оролцуулан иргэн И.*******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд холбогдох аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар захирамжид дурдсан м.кв газрыг эзэмшдэг юм. 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дуудаж таны эзэмшлийн м.кв газраас Б.******* болон А.******* нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 527 тоот зохигчийн эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамжийн дагуу таны газраас м.кв газрыг иргэн А.*******д олгохоор шийдвэрлэсэн тухай газрын албаны геодиз зураг зүйн инженер н.Норов танилцуулж шийдвэрийн хуулбарыг надад өгсөн.
2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тоот захирамжийн үндэслэлийг Монгол улсын газрын тухай хууль-ийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалт, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 527 дугаар захирамжийг үндэслэл болгон Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг Шинэ төгөл хотхоны ард байрлах миний м.кв газраас шүүхийн шийдвэрийн дагуу хавсралтад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газрыг А.*******д шилжүүлж, газар эзэмших эрх үүсэж байгаа иргэн, аж ахуй нэгжийн эзэмших газрыг улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгож гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж ажиллахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байгаа юм.
Учир нь шүүгч ийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 527 тоот зохигчийн эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамжийг албан ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.*******д Б.******* 5.000.000 төгрөгийг өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-ын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр авагч төлбөрөө бүрэн төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болно. гэсэн заалтын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байтал тус захирамжийг үндэслэн миний м.кв газраас м.кв газрыг А.*******д олгохоор захирамж гаргасан нь миний газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул хууль бус Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тоот захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар уг шүүхэд хандсан. Тухайн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл нь:
1. Аймгийн Засаг даргын уг захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг үндэслэж гарсан. Энэ нь нэхэмжлэгч И.*******гийн эрхийг зөрчсөн. Учир тухайн захирамжийг гаргахдаа И.*******тай зөвшилцөлд хүрч шийдвэр гаргаагүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл нь тухайн газрыг эзэмшигч болон болон газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Иргэн И.******* А.******* нарын хооронд газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газрыг шилжүүлэхээр талууд хүсэлтээ гаргах ёстой байдаг. Гэтэл И.*******тай харилцан зөвшилцөөгүй, түүний хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн. 4094.92 мв газраас А.*******д олгосон хэсэг нь И.*******гийн эзэмшилд байсан газар юм. Энэхүү 4094.92 мв газрыг 2009 онд өмнөх захирамжийг хүчингүй болгоод хүчингүй болгосон захирамждаа 4094.92 мв газрыг И.*******д эзэмшүүлэхгүй гэж заасан. Уг захирамжтай холбоотойгоор *******, *******, ******* нарын эрх ашиг зөрчигдсөнтэй холбоотойгоор иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж маргаан үүссэн байсан учраас аймгийн Засаг даргын тамгын газарт 4092 мв газраа авах хүсэлтээ тавиагүй. Гэхдээ 2009 онд гаргасан аймгийн Засаг даргын захирамж нь 4092 мв газрыг И.*******д олгохоор шийдвэрлэсэн байсан. Гэтэл 2014 оны 09 сарын 09-ний өдөр гарсан захирамжид Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг удирдлага болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 заалт нь газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийг шийдвэрлэх хоногтой холбоотой заалт байдаг. Гэтэл уг заалтыг баримталж шийдвэрлэж байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалттай зөрчилдөж байгаа. Тийм учраас газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дах заалтыг зөрчсөн учраас уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
2. Уг захирамжийн үндэслэх хэсэг Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 527 дугаар захирамжийг үндэслэсэн байгаа. Уг шүүгчийн захирамжийг Баянхонгор аймгийн Засаг дарга уг захирамжаар И.*******гийн 4092 мкв газраас А.*******д тодорхой хэсгийг хэсэгчлэн эзэмшүүлэхээр заасан байна гээд эрх зүйн үр дагаврыг нь буруу ойлгоод 2014 оны 09 сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг гаргасан. 2011 оны 11 сарын 10 өдрийн 527 захирамжаар ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ гэдгийг нь бид сайн харах ёстой. Уг захирамж нь талуудын эвлэрлийг батлахтай холбоотой захирамж байсан. Энэ захирамжийн захирамжлах хэсэгт тухайн хэргийн гол маргааныг шийдвэрлэсэн асуудал байдаг. Үндэслэх болон тодорхойлох хэсэгт тухайн маргаантай холбоотой талуудын байр суурь болон тайлбар байдаг. Ингээд захирамжлах хэсэгт нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагын 59506520 төгрөгийн зарим хэсэг 54506520 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Б.******* 5000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй гэж заасан байгаа. Харин И.*******гийн 4094,92 мв газраас мв газрыг А.*******д шилжүүлэхээр захирамжлах хэсэгтээ дурдаагүй. Үүний эрх зүйн үр дагаврыг Засаг дарга буруу ойлгож захирамж гаргасан. Иймд уг захирамж нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтуудыг зөрчсөн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т хариуцагч төлбөрөө гүйцэт төлж барагдуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно гэж заасан байдаг. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэхийг тодруулахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* ******* нь А.*******д 5000000 төгрөгийг төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан үнэн гэж 2014 оны 07 сарын 21-ний өдрийн 3/848 дугаартай албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга *******д ирүүлсэн байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т шүүхийн шийдвэр гарснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно гэж заасан. 2014 оны 11 сарын 10-ны өдрийн 527 дугаар захирамжийг И.*******гийн газраас А.*******д мв газрыг өгөхөөр шийдвэрлэсэн байна гээд уг захирамжийн эрх зүйн үр дагаврыг буруугаар ойлгосон нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг зөрчсөн. Мөн уг захирамжийн захирамжлах хэсэгт дурдсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т зааснаар дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах буюу ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалтын шинж чанараа алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан байгаа. Уг захирамжийг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалтыг харах юм бол ******* уг газрыг дундаа хэсгээр өмчлөхдөө шаардлага гаргаад үүнийхээ үнийг шаардсан байна. Тухайн үнийхээ тодорхой хэсгээс татгалзаж, тодорхой хэсэгт нь эвлэрлийн гэрээ байгуулсан байна гэж ойлгогдохоор байна. Тийм учраас аймгийн Засаг даргын тамгын газар 527 дугаар захирамжийн эрх зүйн үр дагаврыг бодитоор үнэлээгүй. Уг захирамжийн үндэслэх хэсгийг үндэслэсэн хууль зөрчсөн байна. Уг шүүгчийн захирамжтай холбоотойгоор аймгийн Засаг даргын тамгын газраас тухайн шийдвэр гаргасан шүүгчээс тайлбар авахаар 2014 оны 01 сард хүсэлт явуулсан боловч хариу тайлбарыг өгөөгүй. 2011 оны 11 сарын 10-ны өдөр гарсан шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт зохигчийн эвлэрлийг батлахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгийн тодорхой хэсгээс нэхэмжлэгч тал татгалзаад тодорхой хэсэг дээр эвлэрсэн. Харин газар олгохоор шийдвэрлээгүй байсан. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 09-ний өдрийн тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар: Нэхэмжлэгч И.*******гийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.
Аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай захирамж нь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 527 тоот шүүгчийн захирамжид үндэслэн гарсан.
Нэхэмжлэгч нь энэ шүүгчийн захирамж хүчин төгөлдөр бус талаар удаа дараа манайд хандаж байсан хэдий ч уг захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй тул захирамжид заасны дагуу газрыг хэсэгчлэн эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Аймгийн Засаг дарга тухайн үед бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар болон 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 527 дугаар эвлэрлийн гэрээг баталсан захирамжийг үндэслэж, газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж гаргасан. Иймд 2014 оны 09 сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэж байна
Гуравдагч этгээд А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ үйлдвэр нь 1980 онд баригдсан объект ******* мв талбайтай блокон хашаатай хүнсний үйлдвэрийн цогцолбор барилга байсан. 1990 онд ******* ХК худалдаж аваад хятадуудад зарсан. Хятадууд худалдаж аваад зээрэгний үйлдвэр хаагдсаныг 2005 онд ******* бид хоёр худалдаж авсан. Ингэхдээ газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газрыг эзэмшигч этгээд нь зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээ гэрээний үндсэн дээр эзэмшинэ гэж байдаг. Гэрээнд тухайн өмчлөлд байгаа объект өөр хүнд шилжихэд газар эзэмших эрх дагаж шилжинэ гэж заасан байдаг. Гэтэл И.******* Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дугаар зүйлүүдийг зөрчин тухайн үеийн аймгийн Засаг дарга Зоригтбаатар сонгуулиар ажлаа өгч байсан үед 2008 оны 11 сарын 06-ны өдрийн 437 дугаар захирамжаар иргэн И.*******д эзэмшүүлсэн байгаа. Үүнийг Баянхонгор аймгийн Засаг даргын 2009 оны 06 сарын 26 өдрийн 267 дугаар захирамжаар иргэн И.*******д газар эзэмших гэрээг давхардуулан олгосон тул гэрчилгээг хүчингүй болгож, зөвхөн үндсэн хөрөнгө доорх газрыг И.*******д эзэмшүүл гэж заасан. Энэ захирамжийн дагуу Газрын тухай хуулиар гэрээ И.******* гэрээ хийснээр газар эзэмших эрх үүсдэг. Гэтэл И.******* 2009 оноос хойш 4094.92 мв талбайг эзэмших гэрээ хийж гэрчилгээг аваагүй. Иймд И.*******д газар эзэмших хууль ёсны эрх үүсээгүй. Энэ эрх нь газар эзэмших гэрээ хийсэн өдрөөс үүсдэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 09-ний өдрийн дугаар захирамжид захирамж гарсан өдрөөс газар эзэмших эрх үүснэ гэж заасан байгаа. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар газар эзэмших эрх нь газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор дуусгавар болно гэж заасан. Иймд И.*******гийн газар эзэмших эрх 2009 оны 06 сарын 26-ны өдрийн 267 дугаар захирамжаар дуусгавар болсон. Захирамжид заасны дагуу И.******* нь 4094.92 мв газар эзэмших гэрчилгээг тухайн үед аваагүй гэрээ байгуулаагүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших эрх үүсээгүй, мв газрын хууль ёсны эзэмшигч биш юм. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 09-ний өдрийн дугаар захирамж хууль зөрчөөгүй болно. И.******* мв газраас мв газрыг А.*******д олгохоор захирамж гаргасан нь миний газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчиж байна гэсэн байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. И.*******д газар эзэмших хууль ёсны эрх байхгүй учраас И.*******гийн эрх зөрчигдөөгүй болно. Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нэгж талбай бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан байгаа. Хэрвээ И.******* газар эзэмших гэрчилгээ авсан байсан бол хууль ёсны эрх зөрчигдөхгүй. И.******* нь 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 527 дугаар захирамжийн эвлэрлийн гэрээний ихэнх заалтуудыг өөрийнхөө эрх ашгийг зөрчиж байна гэж хасуулж 2012 оны 12 сарын 10-ны өдөр шүүгчийн 408 дугаар захирамж гаргуулсан. Уг өргөдөлдөө И.******* миний нэр дээр байдаг Баянхонгор сумын 1-р багийн төвд байршилтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй гэж оруулсан байгаа. Үүнийг нь шүүгч Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хараад И.*******гийн өмчид халдсан байна гэж үзээд 2011 оны 11 сарын 10-ны өдөр 527 дугаар захирамжийн газартай холбогдолтой бүх заалтыг хассан. Уг захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан байсан учир тус шүүхэд гомдол гаргаж 2013 01 сарын 11-ний өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгож, 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 527 дугаар захирамж хэвээр үлдсэн. Тухайн өдрийн шүүх хуралдаанд И.******* ирээгүй. Иймд би 527 дугаар захирамжийн дагуу хэвээр үлдсэн. 527 захирамжийн дагуу өөрт тогтоогдсон объектуудын газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргахын тулд 2013 оны 04, 08,09,12 саруудад газрын албанд хүсэлт өгсөн боловч газрын албанаас хүсэлтийг эцэслэн шийдээгүй. Гэтэл И.******* газрын албанд уг хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй гэсэн хүсэлт өгсөн. Үүний дагуу газрын албанаас шүүгчид албан тоот явуулж, шүүгч энэ хэрэг эцэслэн шийдэгдсэн гэсэн албан тоотоор хариу өгсний дагуу газрын албанаас захирамж төлөвлөж хөгжлийн бодлогын хэлтэст хянуулахаар хүргүүлсэн. Уг захирамж Хөгжлийн бодлогын хэлтэст 3 сар хянагдсан. Би яагаад удсан талаар асуухад хууль зүйн хэлтсийн дарга ******* та 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 527 дугаар захирамждаа тайлбар аваад ир гэсэн. Би шүүгчээс тайлбар авахаар хүсэлт өгөхөд 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 364 дүгээр захирамж гарсан. Энэ захирамжид И.******* нь 2011 оны 11 сарын 10 өдрийн 527 дугаар захирамжийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй юм гэсэн захирамж гарсан.И.******* газрын алба хөгжлийн бодлогын хэлтэст эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн бичиг өгсөн байдаг. Шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарахад ******* шүүгч рүү буцаасан. 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 527 дугаар захирамж гарснаас хойш И.******* миний эрхийг жил зөрчсөн. Уг объектыг хэн ч эзэмшдэггүй учир би очиж кадастрын зургаа гаргуулж газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж гаргаж 2 дугаар заалтаар И.*******д үл хөдлөх эд хөрөнгө бүхий газрын доорхи га талбайг эзэмшүүлсэн байх бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжид иргэн хуулийн этгээдээс эрх хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн талаар гомдол гараагүй уг захирамж хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаад хэргийн болон хэргийн бусад оролцогчид маргаагүй байна.
Баянхонгор аймгийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх тухай захирамжаар И.*******гийн газраас метр квадрат газрыг хэсэгчлэн шилжүүлжээ. Шилжүүлэхдээ Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 527 дугаар Зохигчийн эвлэрлийг батлах тухай захирамжийг үндэслэл болгосон байх бөгөөд шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагын 59506520 төгрөгийн зарим хэсэг 54506520 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Б.*******т 5000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг захирамжаар ямар нэгэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар эцэслэн шийдвэрлээгүй байтал Баянхонгор аймгийн Засаг дарга Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 527 дугаар Зохигчийн эвлэрлийг батлах тухай захирамжийг үндэслэж И.*******гийн газраас метр квадрат газрыг хэсэгчлэн шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Энэ нь Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 10 ний өдрийн 527 дугаар Зохигчийн эвлэрлийг батлах тухай захирамж, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сум дундын 3 дугаар шүүхийн нэг хавтас бүхий 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 527 дугаар Зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3/848 дугаар ...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 527 дугаар Зохигчийн эвлэрлийг батлах тухай захирамжаар 5000000 сая төгрөгийг Б.*******ээс гаргуулж А.*******д олгох, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214971 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж А.*******д, 62005 төгрөгийг Б.*******ээс гаргуулж А.*******д олгохоор шийдвэрлэснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 130133 дугаартай гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон нь үнэн болно...гэсэн албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч И.*******...Баянхонгор аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж гаргаж И.*******д үл хөдлөх эд хөрөнгө бүхий газрын доорхи 4094,2 га талбайг эзэмшиж авсан. Энэ газар болон уг газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн талаар манай ээж Б.******* А.******* нарын хооронд маргаан үүсч Сум дундын шүүхэд хандаж шийдвэрлүүлэх гэж удсан тэгээд Газрын харилцаа хот байгуулалтын газартай газрыг эзэмших гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгээ газрын харилцаа хот байгуулалтын газраас аваагүй... гэсэн тайлбар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч И.******* Баянхонгор аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газартай газрыг эзэмших гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгээ газрын харилцаа хот байгуулалтын газраас аваагүй гэдэгт хэргийн болон бусад оролцогчид маргаагүй байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд эрхийн гэрчилгээг шилжүүлэх журмыг зааж өгсөн бөгөөд И.******* эрхийн гэрчилгээг аваагүй байхад түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь буруу байна.
Нэхэмжлэгч И.******* гуравдагч этгээд А.*******д эзэмшилд байгаа газрын тодорхой хэсгийг шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгч И.******* гуравдагч этгээд А.******* нар энэ талаар уулзаж ярилцаж байгаагүй газрын харилцаа хот байгуулалтын газарт И.******* газар эзэмшиж байгаа газраас метр квадрат газрыг хэсэгчлэн шилжүүлсэн өргөдөл хүсэлтээ бичиж өгч, өөрийн эзэмшлийн газраас А.*******д шилжүүлэхээр А.*******тай гэрээ байгуулж байгаагүй, түүнийгээ нотолж, газрын харилцаа хот байгуулалтын газарт хамт очиж байгаагүй талаар хэргийн болон бусад оролцогчид маргаагүй бөгөөд дээрхи үйлдлүүдийг хийгээгүй байхад 38 дугаар зүйлийн 38.1-д ...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан ...Эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ талууд шилжүүлэх хүсэлтээ талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана... 38 дугаар зүйлийн 38.2.1-д ...нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ... 38 дугаар зүйлийн 38.2.2-д ...эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо... 38 дугаар зүйлийн 38.2.3-д ...хураамж төлсөн тухай баримт... 38 дугаар зүйлийн 38.3-д ...Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна... 38 дугаар зүйлийн 38.3.1-д ...энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх... 38 дугаар зүйлийн 38.3.2-д...шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх... 38 дугаар зүйлийн 38.3.3.... эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх... 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.4.-д ...Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно....гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж Баянхонгор аймгийн Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх тухай захирамж гаргаж И.*******гийн газраас метр квадрат газрыг хэсэгчлэн А.*******д шилжүүлсэн нь буруу байна. Энэ нь Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2014 оны ирсэн явсан бичгийн бүртгэлд үзлэг хийхэд ...А.*******, ******* нараас газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн хүсэлт ирээгүй байна. Харин 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А.*******аас Сум дундын 3 дугаар шүүхийн нэг хавтас бүхий 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 527 дугаар Зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжтай иргэний хэргийн талаар шүүхээс тодруулж өгөхийг хүссэн өргөдөл ирсэн байна. Уг өргөдөл болон ирсэн явсан бичгийн бүртгэлийг хуулбарлан авав... гэсэн үзлэгийн тэмдэглэл болон хэргийн болон бусад оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна .
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 ,38 дугаар зүйлийн 38.4- зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр арын 09-ний өдрийн дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай .
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газраас 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ