Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 44

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Ц.Г

  

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Г 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 тоот, иргэн О.Мягмардоржийн эзэмшлийн амины орон сууцны цонхоор нэвтэрч, хийн гар буу, биет 10-с 5000 төгрөгний дэвсгэртүүд, эмэгтэй хүний төмөр, мөнгөн, монетон эдлэлийн гоёлын ээмэг, зүүлт, бөгж, кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж 673000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Мягмардорж мөрдөн байцаалтанд:”... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо АОС-74 тоот гэрээсээ эхнэр Мөнхтуулын хамт гэрээ цоожлоод гарч явсан юм. Ингээд орой би ганцаараа гэртээ 23 цагийн үед иртэл хашааны хаалга бага зэргийн онгойсон байдалтай байхаар нь гайхаад машинаа хашааны гадна талд тавиад дотогшоо хаалгаар ортол байшингийн баруун талын цонхны хамгаалалтын төмөр эвдэрч, салсан, вакум цонх онгорхой байхаар нь түлхүүрээрээ хаалга онгойлгоод орох гэж байтал байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд юм унах хүчтэй чимээ гарахаар нь байшингийнхаа хойд талаар тойроод очтол, тухайн үед гадаа харанхуй байсан тул сайн харж чадаагүй ба үл таних эрэгтэй хүн гэрийн хашаа даваад ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү зугтаасан юм. Тэгэхээр нь би хашаа даваад араас нь хөөтөл хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Тэгэхээр нь эргэж байшин дээрээ ирээд гэртээ оролгүй машиндаа суугаад ойр орчмоор явсан чиглэл рүү гэрэл тусгаад явтал харагдахгүй байхаар нь гэртээ ортол гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон байдалтай гэрийн 4 өрөөг бүгдийг нь нэгжсэн байдалтай байхаар нь ил харагдах эд зүйлсээ бүртгэж хартал өөрийн сонирхлоороо худалдаж авсан ОХУ-д үйлдвэрлэсэн тугалган сумаар хийн хүчээр бууддаг хийн буу алга болсон байхаар нь айгаад шууд цагдаад мэдэгдсэн. Удалгүй 4-5 минутын  дараа хөдөлгөөнтийн цагдаа нар ирж бүртгэж аваад байж байтал дуудлагаар ирсэн цагдаа гадаа зогсож байтал дахин дуудлага ирлээ гээд тэрийгээ автал манай гэрийн хойд талын 10 дугаар хорооллын үерийн далан дээр хийн гар буу, эмэгтэй хүний эд зүйлстэй хүн саатуулагдлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд явсаны дараа хулгай хийсэн хүн баригдсан гэхээр нь Сансарт байрлах цагдаа дээр очиж алдагдсан эд зүйлс мөн эсэхийг харуулахад алдагдсан эд зүйлс бүгд мөн байсан. ...эхнэр алдсан эд зүйлсийг надад нэг нэгэнгүй бичиж өгсөн үүнд:

1. Гялгар ууттай мөнгөн ээмэг хосоороо, бөгж байгаа. Түүний зүүлтний кулон нь тусдаа явж байгаа. Түүний гурван хосоор нь Мөнгөн завьяагаас 300.000 төгрөгөөр 2016 онд худалдаж авсан.

2. Саарал өнгийн хуванцар зүүлт /хэлхээтэй бүтэн/. Голланд улсаас 2016 оны 12 дугаар сард 3 евро буюу Монгол мөнгөөр 10.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

3. Саарал өнгийн олон тооны шигтгээтэй төмөр гинж, Гинжээ 2015 онд хорооллын дэлгүүрээс 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

4. Шувууны дүрстэй төмөр гоёлын  гинж. Гинжээ 2015 онд найз Намжилмаагаас бэлгэнд авч байсан. Гинжээ 10.000 төгрөгөөр үнэлж байна.

5. Цагаан өнгийн чулуун гинж, Гинжээ шигтгэдэг ээмэгтэй нь хосоор нь 2016 онд хувь хүнээс 60.000-70.000 төгрөгний хооронд худалдаж авч байсан. Тухайн үед эхнэр Мөнхтуул нэг ширхэг ээмэг нь байхгүй болсон байна гэж байсан.

6. Соль түлхүүрийн хэлбэртэй төмөр гоёлын гинж 1 ширхэг, Гинжээ дүү Мөнхтуяагаас бэлгэнд авч байсан. 10.000 төгрөгөөр үнэлнэ.

7. Хар болон шаргал өнгийн хольцтой төмөр гинж 1 ширхэг, Эгч Эрдэнэбилэг 2015 онд бэлэглэж байсан. 10.000 төгрөгөөр үнэлнэ.

8. Шигтгээтэй нарийн мөнгөн гинж. Мөнгөн завьяагаас 2016 онд 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

9. Нарийн мөнгөн гинж нэг ширхэг алга болсон. 2016 онд 15.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

10. Эрвээхэйний дүрстэй үсний хавчаар 1 ширхэг. Хавчаараа 300 төгрөгөөр үнэлж байна.

11. Цэцэгний дүрстэй төмөр 1 хос унждаг ээмэг. Ээмгээ 10.000 төгрөгөөр үнэлж байна.

12. Ногоон өнгийн чулуутай төмөр бөгж 1 ширхэг. 30.000 төгрөгөөр үнэлж байна.

13. Металл гадаргуутай зэс өнгөтэй шигтгэдэг гинжний дүрстэй ээмэг хосоороо алга болсон. Ээмгээ 2016 онд 20.000 төгрөгөөр худалдаж авч байсан

14. Цагаан өнгийн сувдан шигтгээтэй “Х” хэлбэрийн нарийн шигтгээтэй мөнгөн бөгж, ээмэг, кулонтой хосоороо алга болсон. Уг мөнгөн хослолыг 200.000 үнэлнэ.

15. Цагирган хэлбэртэй төмөр ээмэг хосоороо алга болсон. 10.000 төгрөгөөр үнэлж байна.

16. Олон жижиг шигтгээтэй, дундаа ганц том шигтгээтэй мөнгөн бөгж алга болсон. 2016 онд 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

17. Зүрхэн хэлбэртэй дугуй төмөр бөгж алга болсон. Уг бөгжийг 2016 онд 3000 төгрөгөөр худалдаж авч байсан.

18. Ягаан өнгийн шигтгээтэй нэг өрөөсөн шигтгэдэг ээмэг алга болсон. Дээрх ээмгийг 15.000 төгрөгөөр үнэлж байна.

19. Доод талд нь сувдан юм шиг шигтгээтэй дээд талдаа гялгар шигтгээтэй мөнгөн түгжээтэй ээмэг хосоороо алга болсон 2016 онд 50.000 төгрөгөөр авсан.

20. Гялгар шигтгээтэй түгжээтэй мөнгөн ээмэг нэг ширхэг өрөөсөн нь алга болсон. Уг ээмгийг 40.000 авч байсан. Өрөөсөн ээмэг учраас үнэлэхгүй.

21. Цагаан шаргал өнгийн шигтгээтэй метал ээмэг алга болсон. Уг ээмгийг 2016 онд 10.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэг нь хаясан өрөөсөн ээмэг учраас үнэлэхгүй.

...мөн эхнэр Мөнхтуулийн 2015 оноос хойш цуглууж байсан хуурай салфетканы хайрцаг дотор байсан 10 төгрөгөөс -5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хүртлэх бараг дүүрчихсэн 40000-50000 төгрөгний хооронд мөнгө байсан. Өөр алдагдсан эд зүйл, эвдэрсэн зүйлгүй. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/

 

Гэрч М.Мөнхтуулын  мөрдөн байцаалтад:”... нөхөр Мягмардоржийн хувиараа авсан хийн гар буу, миний хэрэглэдэг гоёл чимэглэлийн үнэт эдлэлүүд алга болсон байсан. Алга болсон эд зүйлсийг нөхөр Мягмардоржид хэлж байгаад мэдүүлэгт нь өгсөн байгаа. Манай гэрээс алдагдсан эд зүйлсээс гар утас гэрт байсан ба гэрт байсан ба гэрт байсан эд зүйлсээс 1 хос монетон шигтгэдэг ээмэг байхгүй байна. Мөн миний хурааж байсан 10 төгрөгнөөс 5000 төгрөг хүртэлх хураасан салфетканы хайрцаг дүүрсэн байсан, ойролцоогоор 40,000-50,000 төгрөг алга болсон. Бусад эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан байгаа..., ...Сүүлд Цагдаа ирчихсэн байхад хулгай хийсэн хүн гэрийн хойд талын үерийн далангийн орчим буюу Нархажид сүмийн хажуу талаас баригдсан гэдгийг мэдээд, сансарт байрлах цагдаа дээр очиж алдагдсан эд зүйлсийг харахад манай гэрээс алдагдсан эд зүйлс байсан. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Яллагдагчаар Ц.Г мөрдөн байцаалтад:”... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн одоо хэдэн цаг гэдгийн санахгүй байна, 19 цагийн орчимд шиг санагдаж байна, 3, 4 дүгээр хороололын орчимд явж байгаад урагшаа Саппорогийн автобусны буудал руу гарч автобусанд суух санаатай 10 дугаар хорооллын үерийн далан руу орж далангийн урд талд Амины орон сууцны байрнууд байхаар нь тэр дундаас хартал 2 давхар өнгийг нь санахгүй байна, эзэнгүй орон сууц байхаар нь ертөнцийн зүгээр баруун талын вакум цонхны хаалтын төмрийг автомашины дугуйн торцовоор хөшиж, гагнаас хэсгээр нь салгаж байгаад вакум цонхыг түлхэж орсон. Ингээд гэрт эзэнгүй байсан тул 1 давхарын том өрөөнд байсан зурагтны тавиур дээр байсан монетон гинжийг авсан. Ингээд шууд шатаар дээш өгсөж 2 давхарт гараад чигээрээ ордог унтлагны том өрөө рүү ороод орны хажуу талд байсан эмэгтэй хүний гоёлын эд зүйлс байхаар нь авч өөрийн өмсөж явсан өмдний халаасандаа хийгээд, тэр тавиур дээр байсан санагдаж байсан хуурай сальфеткны ууттай зүйлс байхаар нь хартал мөнгө харагдахаар нь шууд аваад гэрээс нь гараад хойшоо 10 дугаар хорооллын үерийн далан руу явж байтал өмнө 1 сарын өмнө явж байгаад хорих ангид хамт ял эдэлж байсан Хүсэлээр дамжуулж танилцаж байсан бүтэн нэрийг нь мэдэхгүй, Баатраатай таарсан. Баатараа бас нэг үл таних залуутай явж байсан ба би тухайн үед гартаа хайрцагтаа эд зүйлс барьчихсан явж байсан тул тэр хоёр юу юм гэхээр нь сая оллоо гэж хэлээд тэр хавьдаа гэрэлний доод талд зогсож байгаад юу байгаа талаар задалж үзэхэд баахан 10, 20, 50, 100, 500, 1000 мөнгөн дэвсгэртүүд нийлсэн 30 орчим мянган төгрөг байх шиг байсан. Мөнгийг тоолж үзээгүй гаргаж ирээд харж байтал араас цагдаа нар дуудах үед Баатараа нөгөө үл таних залуутайгаа хойшоо 3, 4 дүгээр хороолол чигтэй гүйгээд явсан. Би далан дагуу зугтааж гүйж байгаа хальтарч унаад баригдсан. Тухайн үед сальфеткины хайрцагаа үзэж байсан газраа үлдээгээд зугтаасан ба цагдаа нар намайг барьж аваад, уг сальфеткины хайрцгийг авахуулаад цагдаагийн хэсэгрүү явсан. Тэндээ байж байгаад Нийслэлийн цагдаагийн газар орсон ба тэнд байж байхад хохирогч гэх хүн ирээд эд зүйлсээ хараад мөн байна гэж хэлээд, би Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн юм. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/

Хэргийн газарт үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 5-7/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/

Эд зүйлс хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60-65/

 

Шүүгдэгч Ц.Гын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, ял шалгах хуудас /хх-ийн 76/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд  /хх-ийн 84-92, 94-97 /, Зан байдлын тодорхойлолт /хх-ийн 99/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Г 2017 оны 10 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АОС-74 тоот орон сууцны цонхоор нэвтэрч хохирогч О.Мягмардоржийн эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч О.Мягмардоржийн“...гэртээ 23 цагийн үед иртэл хашааны хаалга бага зэргийн онгойсон байдалтай байхаар нь...ортол байшингийн баруун талын цонхны хамгаалалтын төмөр эвдэрч, салсан, вакум цонх онгорхой байхаар нь түлхүүрээрээ хаалга онгойлгоод орох гэж байтал байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд юм унах хүчтэй чимээ гарахаар нь байшингийнхаа хойд талаар тойроод очтол үл таних эрэгтэй хүн гэрийн хашаа даваад ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү зугтаасан юм...цагдаа ирээд явсаны дараа хулгай хийсэн хүн баригдсан гэхээр нь Сансарт байрлах цагдаа дээр очиж алдагдсан эд зүйлс мөн эсэхийг харуулахад алдагдсан эд зүйлс бүгд мөн байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнхтуулын “...нөхөр Мягмардоржийн хувиараа авсан хийн гар буу, миний хэрэглэдэг гоёл чимэглэлийн үнэт эдлэлүүд алга болсон байсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 5-7/,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/, эд зүйлс хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60-65/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Иймд шүүгдэгч Гыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзав.

 

Шүүгдэгч Ц.Г урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгүүлж байсан байх боловч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их хурлаас батлагдсан Эрүүгийн хуулиар  /шинэчилсэн найруулга/  2002 оны Эрүүгийн хуульд заасан “давтан үйлдэл” гэх зохицуулалтыг халсан байна.

Өөрөөр хэлбэл Ц.Гын хохирогч О.Мягмардоржийн гэрт нэвтрэн орж эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  хууль бусаар авсан гэм буруутай үйлдлийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдааны явцад “ Ц.Гын үйлдэл, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Ц.Гын хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг торцовыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж байна.